190 УЛС НҮҮРСНЭЭС ТАТГАЛЗАХ АМЛАЛТ ӨГЛӨӨ

НҮБ-ын бага хурлын үеэр Польш, Вьетнам, Чили зэрэг нүүрсний томоохон хэрэглэгчид хатуу түлшнээс татгалзах үүрэг авчээ. 

Их Британийн Засгийн газраас мэдээлснээр, дэлхийн нийт 190 улс орон, байгууллага нүүрснээс татгалзах амлалт өгсөн. Одоогоор Австрали, Энэтхэг, Хятад, АНУ зэрэг эдийн засаг нь нүүрснээс ихээхэн хамааралтай улс орон энэхүү санаачилгад нэгдээгүй байна.

Томоохон их гүрнүүд 2030-аад он, буурай орнууд 2040-өөд онд нүүрсээр ажилладаг цахилгаан станцуудаа үе шаттайгаар зогсоох тохиролцоонд хүрсэн ба энэхүү санаачилгад дэлхийн 40 гаруй орон нэгджээ.

Дэлхий нийт нүүрсний хэрэглээгээ бууруулах чиглэлд дэвшил гаргаж байгаа хэдий ч хэрэгцээ байсаар л.

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.