ШИНЭЭР БАЙГУУЛАГДАХ ХОЁР ЯАМ , ДӨРВӨН АГЕНТЛАГТ 41,6 ТЭРБУМ ТӨГРӨГ “ЦАЦНА”

Шинээр хоёр яам, дөрвөн агентлаг байгуулахаар болж эхний байдлаар 41.6 тэрбум төгрөг зарцуулахаар болж байна.Шинээр байгуулагдах хоёр яам бол “Цахим хөгжил” , “Харилцаа холбоо”-ны яам гэсэн хоёр яам байгуулахаар болсон , гэвч ингэж тусдаа данхар бүтэц үүсгэж, төсөвт дарамт учруулах хэрэг байна уу гэх гишүүд мэр сэр байсан нь өнгөрсөн долоо хоногийн чуулганд харагдсан.Гэтэл эрх баригчид нэгэнт  хоёр яам, дөрвөн агентлаг байгуулахаар тохирцгоож , төсөвт ч урсгал зардлыг нь суулгаад байна.

2022 оны төсөвт хоёр яам, дөрвөн агентлагийн зардал ийнхүү тусаад байна. Үүнд : 

ХӨГЖЛИЙН САЙДЫН ХҮРЭЭНД :

Хөгжлийн яам байгуулах чиглэлд 2.4 тэрбум

Үндэсний хөгжлийн хүрээлэн байгуулах чиглэлд 971 сая

Хөрөнгө оруулалт, худалдааны газар байгуулах чиглэлд 1 тэрбум

ЦАХИМ ХӨГЖИЛ, ХАРИЛЦАА ХОЛБООНЫ САЙДЫН ХҮРЭЭНД :

Яамаа байгуулах чиглэлд 1.8 тэрбум

БОЛОВСРОЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ САЙДЫН ХҮРЭЭНД :

Боловсролын ерөнхий газар байгуулах чиглэлд 13.5 тэрбум

БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЙДЫН ХҮРЭЭНД :

Ойн судалгаа, хөгжлийн төвийг агентлаг болгох чиглэлд 12.5 тэрбум

ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛИЙН ДАРГЫН ХҮРЭЭНД :

Сахилгын хороог агентлагийн хэмжээнд байгуулах чиглэлд 1.5 тэрбум

ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭРЭГ ЭРХЛЭХ ГАЗРЫН ДАРГЫН ХҮРЭЭНД :

И-Монгол академи ТӨҮГ-ыг агентлаг болгох чиглэлд 7.8 тэрбум төгрөг зарцуулахаар тус тус төсөвлөөд байна.

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.