ХОЁР НИСЭХ БУУДАЛ ИРЭХ ОНД АШИГЛАЛТАНД ОРНО

Зам тээвэр, хөгжлийн сайд Л.Халтар: 

"2022 онд Хэнтий аймагт "Өндөрхаан" нисэх буудлыг ашиглалтад оруулахаар ажиллаж байна. Үүнд ирэх онд улсын төсвөөс 9.9 тэрбум төгрөг төсөвлөсөн.

Энэ ажил Кувейтын хөрөнгө оруулалтаар хийгдэнэ.

Мөн Хэнтий аймгийн Дадал сумын нутагт "Дэлүүн болдог" нисэх буудлыг барихад таван тэрбум төгрөг төсөвлөсөн.

Өөрөөр хэлбэл, 2022 онд "Өндөрхаан", "Дэлүүн болдог" нисэх буудлуудыг ашиглалтад оруулахаар ажиллаж байна" ГЭВ.

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.