ОХУ хамарт цацаж хэрэглэдэг вакцин туршина

ОХУ Covid-19-тэй холбоотой “Sputnik V” вакцины хамарт цацдаг хэлбэрийг туршихаар болсноо мэдэгдэв.

Цар тахал бий болох үед Орос улс “Sputnik V” вакциныг гарган хэрэглээнд нэвтрүүлсэн. Гэвч иргэдийн шинэ бүтээгдэхүүнээс болгоомжилж үл итгэх байдлаас тус улсад вакцинжуулалтын ажил удааширалттай байгаа.

Хамарт цацдаг вакциныг Санкт Петербург хотын эмнэлэгт хоёр тунгаар турших бөгөөд цаг хугацааны талаар тодорхой мэдээлэл дурдаагүй аж.

Эрх баригчид 8-12 насны хүүхдүүдэд зориулсан хамарт цацдаг вакциныг өнгөрөгч зургадугаар сард туршсан бөгөөд есдүгээр сард худалдаанд гаргана гэж мэдэгдэж байсан билээ.


Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.