НЭГҮҮН МЭДЭЭ
ШУУРХАЙ: МӨРИЙТЭЙ ТОГЛООМ ДАВТАН ТОГЛУУЛСАН А.ДЭЛГЭРДАЛАЙГ ЦАГДАН ХОРЬЖЭЭ

ШҮҮХЭЭС МОНГОЛ УЛСЫН ХУУЛИЙГ УЛАНДАА ГИШГЭЖ , ЦАХИМ МӨРИЙТЭЙ ТОГЛООМ ТОГЛУУЛСАН , МӨНГӨ УГААСАН , МӨРИЙТЭЙ ТОГЛООМ ЗОХИОН БАЙГУУЛСАН ХЭРЭГТ БУРУУТГАН А . ДЭЛГЭРДАЛАЙД ГЭМТ ХЭРЭГ ҮЙЛДЭЖ ОЛСОН ОРЛОГО БОЛОХ 42 САЯ ТӨГРӨГИЙГ ХУРААХ , ЗУРГААН САЯ ТӨГРӨГӨӨР ТОРГОХ ЯЛЫГ ОНОГДУУЛСАН . ХАРИН ШҮҮХЭЭС ГЭМ БУРУУ НЬ ТОГТООГДОЖ , ТОРГУУЛИЙН ЯЛ АВСАН Ч А . ДЭЛГЭРДАЛАЙ ДАХИН МӨРИЙТЭЙ ТОГЛООМЫГ ЦАХИМААР ТОГЛУУЛЖ АШИГ ОЛЖ , ОЛОН ИРГЭНИЙГ ЗАЛИЛЖ БАЙГАА НЬ ТОГТООГДСОН ТУЛ ӨЧИГДӨР БУЮУ ЭНЭ САРЫН 18- НЫ ӨДӨР ЦАГДАН ХОРИГДЖЭЭ . ОДООГИЙН БАЙДЛААР ТҮҮНИЙГ ХОРИХ 461 Р АНГИД ЦАГДАН ХОРЬЖ ДАВТАН ГЭМТ ХЭРЭГ ҮЙЛДСЭН , МӨРИЙТЭЙ ТОГЛООМ ЗОХИОН БАЙГУУЛСАН , ЦАХИМААР МӨРИЙТЭЙ ТОГЛООМ ТОГЛУУЛСАН БУЮУ ЭРҮҮГИЙН ХУУЛИЙН ТУСГАЙ АНГИЙН 20.17 ИЙН 1 ДЭХ ХЭСЭГТ ЗААСНААР ЭРҮҮГИЙН ХЭРЭГ ДАХИН ҮҮСГЭН ШАЛГАЖ БАЙНА . УГТАА МӨРИЙТЭЙ ТОГЛООМ ТОГЛУУЛЖ ИХ ХЭМЖЭЭНИЙ АШИГ ОЛЖ БАЙГАА НЬ ШАЛГАЛТААР ТОГТООГДСОН БОЛ ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ЗОХИЦУУЛАХ ХОРООНООС ТУХАЙН САЙТЫГ ШУУД ХААЖ , ЭНЭ ТӨРЛИЙН ГЭМТ ХЭРЭГТ ОЛОН ИРГЭД ХОХИРОХГҮЙ БАЙХАД АНХААРАХ ЁСТОЙ . ГЭТЭЛ ГЭМТ ХЭРЭГТ ШАЛГАГДАЖ БАЙХДАА БОЛОН ГЭМТ ХЭРЭГ ҮЙЛДСЭН БУЮУ МӨРИЙТЭЙ ТОГЛООМ ТОГЛУУЛЖ ШҮҮХЭЭС ЯЛ АВСАН ЭТГЭЭДҮҮД ДАХИН ТОГЛУУЛАХ ЗАМААР АШИГ ОЛОХ ТОХИОЛДОЛ ИХ БАЙГАА АЖ . ҮҮНД ХХЗХ ХЯЗГААРЛАЛТ ТОГТООЖ ГЭМТ ЭТГЭЭДҮҮДИЙН САНХҮҮГИЙН ГЭМТ ХЭРЭГ ҮЙЛДЭХ БОЛОМЖИЙГ ХУУЛИАР ХҮЛЭЭСЭН ҮҮРГИЙНХЭЭ ХҮРЭЭНД ЗОГСООЖ , ЭНЭ ТӨРЛИЙН ГЭМТ ХЭРГИЙН ГАРАЛТЫГ БУУРУУЛАХ БҮРЭН БОЛОМЖТОЙ Ч ТУС ГАЗАР АЖЛАА ХИЙХГҮЙ БАЙГААГИЙН ЦААНА ОЛОН ИРГЭН АМЬДРАЛАА АЛДСААР БАЙНА .

ДОТООД ХЭРГИЙН ИХ СУРГУУЛИЙН БАГШ Я.БИЛЭГДЭМБЭРЭЛ АВИЛГАЛЫН ХЭРГЭЭР ЦАГДАН ХОРИГДЖЭЭ

ЭКОЛОГИЙН ЦАГДААГИЙН АЛБАНЫ ДАРГА АСАН ХУРАНДАА Б.ЦОГБААТАР, ДОТООД ХЭРГИЙН ИХ СУРГУУЛИЙН БАГШ Я.БИЛЭГДЭМБЭРЭЛ, СЭЛЭНГЭ АЙМГИЙН ЦАГДААГИЙН ГАЗРЫН ДАРГА ДЭД ХУРАНДАА ГАНХУЯГ НАРЫГ ХУУЛЬ БУСААР АЛТ ОЛБОРЛОСОН ИРГЭДЭЭС УДАА ДАРАА ИХ ХЭМЖЭЭНИЙ АВИЛГА АВСАН ГЭМТ ХЭРЭГ ҮЙЛДСЭН ГЭЖ ҮЗЭН АТГ-ААС ШАЛГАЖ ЭХЭЛЖЭЭ. МӨН ТЭДНИЙ ЗАРИМЫГ САЯХАН ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ ЕРӨНХИЙ ГАЗРЫН ХАРЬЯА ЦАГДАН ХОРИХ АНГИД ХОРИОД БАЙГАА АЖ. ХЭРГИЙГ ТОДРУУЛВАЛ, ЭКОЛОГИЙН ЦАГДААГИЙН АЛБАНЫ ДАРГА АСАН ЦОГБААТАР НЬ ӨӨРИЙН ХАМТРАГЧ ДОТООД ХЭРГИЙН ИХ СУРГУУЛИЙН БАГШ БИЛЭГДЭМБЭРЭЛ, СЭЛЭНГЭ АЙМГИЙН ЦАГДААГИЙН ГАЗРЫН ДАРГА ДЭД ХУРАНДАА ГАНХУЯГ НАРТ ДААЛГАВАР ӨГЧ СЭЛЭНГЭ АЙМГИЙН ЕРӨӨ, БУГАНТ СУМАНД ХУУЛЬ БУСААР АЛТ ОЛБОРЛОН БАЙГАЛЬ СҮЙТГЭГЧ, ТУС АЙМГИЙН ЕРӨӨ ГОЛИЙГ БОХИРДУУЛАГЧ ИРГЭДИЙН ХЭРГИЙГ ДАРЖ ШАН ХАРАМЖ АВЧ, ХӨРӨНГӨЖСӨН ХУУЛЬ ХЯНАЛТЫН БҮЛЭГЛЭЛ ГЭЖ НУТГИЙН ИРГЭД МЭДЭЭЛЛЭСЭН БАЙНА. УГ ХЭРЭГТ ХОЛБОГДУУЛАН Я . БИЛЭГДЭМБЭРЭЛИЙГ АРАВ ГАРУЙ ХОНОГИЙН ӨМНӨ ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ГҮЙЦЭТГЭХ 461- Т НОТЛОХ БАРИМТАД ҮНДЭСЛЭН ЦАГДАН ХОРИН ШАЛГАЖ БАЙНА . МӨРДӨН ШАЛГАХ АЖИЛЛАГАА ҮРГЭЛЖЛҮҮЛЭН ЯВАГДАЖ БАЙГАА ЮМ БАЙНА .

ЭНЭ ГЭМТ ХЭРЭГ МӨН ҮҮ?!

ИРГЭДЭЭ... ХУУЛЬ ХҮН БҮХЭНД ИЖИЛ ХЭРЭГЖИХ ЁСТОЙ! МИНИЙ ӨМНӨ ХӨХ ХОТОД ЕРӨНХИЙ КОНСУЛААР АЖИЛЛАЖ БАЙСАН БОЛОН БУСАД ОРОНД БАЙР ТҮРЭЭСЛЭЖ АЖИЛЛАСАН ҮЕ ҮЕИЙН ДИПЛОМАТУУД БҮГД ЯЛ АВАХ БАЙХДАА! НЭРЛЭВЭЛ МАН-Н ДАРГА НАРЫН НАЙЗ НӨХӨД, АВГАЙ ХҮҮХЭД ГЭЭД УРТ ЦУВАА ГАРНА... 1. НЯМДОРЖИЙН АНХБАЯР. АНУ-Д ЕРӨНХИЙ КОНСУЛААР АЖИЛЛАСАН, САРЫН 5,000АМ.ДОЛЛАРООР ХАУС ТҮРЭЭСЛЭЖ БАЙСАН. 36САР*5,000$=180,000$. 180,000$*3,450₮=621,000,000ТӨГРӨГ. ХҮҮХДҮҮД НЬ ОЛОН МЯНГАН АМ.ДОЛЛАРООР ЦЭЦЭРЛЭГ СУРГУУЛЬД СУРСАН! 2. МИНИЙ ӨМНӨХ ЕРӨНХИЙ КОНСУЛААР ХӨХ ХОТОД АЖИЛЛАСАН, ЗГХЭГАЗРЫН ДЭД ДАРГА АСАН. 3. 4. 5. ҮРГЭЛЖЛҮҮЛЭЭД ХЭН ХЭДЭН ОНД ХААНА АЖИЛЛАСАН ГЭЭД КОММЕНТ ХЭСЭГТ БИЧЭЭРЭЙ ИРГЭДЭЭ...

НАМРЫН НОГООН ӨДРҮҮД ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭЛ 2023 НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭ ЭНЭ САРЫН 20-26-НД ТӨВ ЦЭНГЭЛДЭХ ХҮРЭЭЛЭНД БОЛНО

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт төр, хувийн хэвшлийн хамтыг ажиллагааг сайжруулах, тухайн жилийн ажил үйлсээ дүгнэн хэлэлцэх, цаашдын хөгжлийн чиг хандлагыг тодорхойлох зорилгоор жил бүр “Намрын ногоон өдрүүд” нэгдсэн арга хэмжээг зохион байгуулдаг уламжлалтай. Өдгөө 18 дахь жилдээ зохион байгуулж буй “Намрын ногоон өдрүүд-Үндэсний үйлдвэрлэл 2023” нэгдсэн арга хэмжээг 09 дүгээр сарын 20-26-ны өдрүүдэд “Төв цэнгэлдэх хүрээлэн”-д зохион байгуулах гэж байна. Энэхүү арга хэмжээнд нийслэл, орон нутгийн 500 гаруй аж ахуйн нэгж оролцож байгаа бөгөөд хүнс, газар тариалан, хөнгөн болон жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн 3000 орчим нэр, төрлийн бараа, бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэд хүргэхээр зорьж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ирэх таван жилд гол нэрийн 19 төрлийн хүнсний бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээгээ бүрэн хангах зорилгоор “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөнийг орон даяар өрнүүлэх санаачилга гаргасан. Энэхүү үндэсний хөдөлгөөний хүрээнд УИХ-ын 2022 оны “Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” 36 дугаар тогтоолыг баталсан. Тус тогтоолын хэрэгжилтийг хангах, дотоодын боловсруулах үйлдвэрийг дэмжин хөгжүүлэх нь Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын хөгжлийн бодлогын тэргүүлэх чиглэл болоод байна. “Намрын ногоон өдрүүд-Үндэсний үйлдвэрлэл 2023” нэгдсэн арга хэмжээний нээлт 2023 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 11 цагт “Төв цэнгэлдэх хүрээлэн”-д болох тул иргэд Та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.

ХҮНСНИЙ ТАЛААР БОДОЦГООЁ ДЭЭД ТҮВШНИЙ ДУГУЙ ШИРЭЭНИЙ УУЛЗАЛТ НЬЮ ЙОРК ХОТНОО БОЛЛОО

Хүнсний талаар бодоцгооё, ТХЗ-уудын хэрэгжилтийг хурдасгах, хүнсний хангамжийг шинэлэг аргаар нэмэгдүүлэхэд хамтран ажиллая уриан доор НҮБ-ын Аж үйлдвэр хөгжлийн байгууллага (ЮНИДО) болон Делойт компани хамтран дээд түвшний дугуй ширээний уулзаотыг Нью Йорк хотноо 9-р сарын 18-ны өдөр зохион байгууллаа. Уг уулзалтад дэлхийн төр засгийн болон хувийн хэвшлийн өндөр дээд түвшний төлөөллүүд, тухайлбал Бангладеш улсын Ерөнхий сайд, НҮБ-ын Аж үйлдвэр хөгжлийн байгууллагын Ерөнхий захирал, Делойт компаний олон улсын Гүйцэтгэх захирал, улс орнуудын сайд нар оролцлоо. Монгол Улсаас УИХ-ын гишүүн, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Б. Саранчимэг оролцож Монгол Улсын хувьд хүнсний аюулгүй байдал, хүнсний хангамжийн талаар авч хэрэгжүүлж буй арга хэмжээнүүд, малчид өвлийн хүйтэн улирлыг хэрхэн даван туулдаг арга замуудын талаарх туршлагаас хуваалцлаа. Уулзалтаар дэлхийн хүнсний хангамж, хүнсний тогтолцоог тогтвортой, даван туулах чадавхтайгаар хөгжүүлж ТХЗ-уудын хэрэгжилтэд хувь нэмэр оруулах тухай санал солилцлоо. Түүнчлэн ЮНИДО-ын Инновацийн лаб, Делойтын Хүнсний ирээдүйн санал санаачлага зэрэг арга туршлагуудад үндэслэн хүнсний тогтвортой, даван туулах чадавхтай системийг хөгжүүлэх бодит шийдлүүдийг хэлэлцлээ. Энэхүү уулзалт нь COP 28, Давос хотноо жил бүр болдог Дэлхийн эдийн засгийн форум болон 2024 оны 9-р сард НҮБ-ын Ерөнхий Ассемблейн хурлын үеэр зохион байгуулагдах “Ирээдүйн дээд хэмжээний уулзалт” зэрэг томоохон арга хэмжээнүүдийн бэлтгэл ажил болж байгаагаараа онцлог ач холбогдолтой юм. Түүнчлэн ЮНИДО-ын Инновацийн лаб, Делойтын Хүнсний ирээдүйн санал санаачлага зэрэг арга туршлагуудад үндэслэн хүнсний тогтвортой, даван туулах чадавхтай системийг хөгжүүлэх бодит шийдлүүдийг хэлэлцлээ. Энэхүү уулзалт нь COP 28, Давос хотноо жил бүр болдог Дэлхийн эдийн засгийн форум болон 2024 оны 9-р сард НҮБ-ын Ерөнхий Ассемблейн хурлын үеэр зохион байгуулагдах “Ирээдүйн дээд хэмжээний уулзалт” зэрэг томоохон арга хэмжээнүүдийн бэлтгэл ажил болж байгаагаараа онцлог ач холбогдолтой юм.

“ӨӨЖИНМЕД” ҮР ШИЛЖҮҮЛЭН СУУЛГАХ ТӨВ НӨХӨН ҮРЖИХҮЙН ЭМЧИЛГЭЭ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЦОГЦОЛБОР ЭМНЭЛГИЙГ МОНГОЛД БАЙГУУЛНА

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Олимпийн аварга Э.Бадар-Ууганы үүсгэн байгуулсан, Японы “Товако” группийн дэвшилтэт технологи бүхий магадлан итгэмжлэгдсэн “Өөжинмед” үр шилжүүлэн суулгах төв байгуулагдсанаас хойш жирэмслэх хүсэлтэй олон мянган гэр бүлд эмчилгээ үйлчилгээг амжилттай хүргэн, Монгол улсдаa энэ салбарт тэргүүлэх эгнээнд бичигдэж байгаа билээ. Тэгвэл тус эмнэлэг нь “Като Лэдиес Клиник” эмнэлэгтэй байгуулсан хамтын ажиллагааны урт хугацааны хөтөлбөрийн хүрээнд Япон Улсын хөрөнгө оруулалттай, Олон улсын стандартад нийцсэн нөхөн үржихүйн эмнэлгийн барилгын ажлаа эхлүүлээд байна. Эмнэлгийн барилгыг эрчим хүчний хэмнэлттэй, өндөр зэрэглэлийн агаар, орчны бохирдол шүүх системтэй, байгальд ээлтэй материал ашиглах зэргээр шийдэн, ашиглалтын үеийн тав тухыг бүрэн хангасан, эрүүл мэнд, эрүүл ахуйн шаардлагад 100 хувь нийцсэн “ногоон” барилгын технологиор барьж, гүйцэтгэн, 2025 онд ашиглалтад оруулахаар төлөвлөлөө. Эмнэлгийн сүүлийн үеийн технологи, шалгарсан боловсон хүчин, чанар, стандарт хангасан эмнэлэгтэй болсноор үргүйдэл, нөхөн үржихүйн эмчилгээ, үйлчилгээ авахыг хүссэн олон мянган гэр бүл гадаад явах, өндөр зардал гаргах шаардлагагүй болно. Зөөлөн сэдэлт байгалийн мөчлөгт үр шилжүүлэн суулгах эмчилгээг Монголд нутагшуулж, Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн “Като Лэдиес Клиник” эмнэлэгтэй албан ёсны хамтын ажиллагаатай ажилладаг Монгол дахь цорын ганц эмнэлэг болох “Өөжинмед” үр шилжүүлэн суулгах төв нь 2015 онд байгуулагдсан бөгөөд “Аз жаргалыг энгэртээ тэвэрье” санг дэргэдээ байгуулж, үргүйдэлтэй хосуудад тусалж ирсэн. Өнгөрсөн найман жилийн хугацаанд тус эмнэлгийн үр шилжүүлэн суулгах эмчилгээгээр 1300 гаруй хүүхэд аав ээж, эмээ өвөөдөө аз жаргал болон мэндэлжээ. Монголд цор ганц вакум өрөө бүхий орчин үеийн лабораторитой тус эмнэлэг 2018 оноос Үр хөврөлийн генетикийн шинжилгээг хийж эхэлснээр Монголдоо анх удаа NGS технологийг нэвтрүүлсэн эмнэлэг болж байсан билээ. Тус эмнэлгийг зорих гадаад үйлчлүүлэгчдийн тоо жилээс жилд нэмэгдэж байгаа учир цаашид үйл ажиллагаагаа өргөтгөн, олон шинэ технологи нэвтрүүлсэн нөхөн үржихүйн цогцолбор эмнэлэг болсноор үр шилжүүлэн суулгах ажилбар, энэ төрлийн эмчилгээ, үйлчилгээ дараагийн шинэ шатанд гарах, төв Азидаа тэргүүлэх эмнэлэг болох үүд хаалга нээгдэх юм.

АВЬЯАСЛАГ ТЭМЭЭН ХЯРУУЛ, ҮЗЭСГЭЛЭНТ ТОГОС, АВАРГА МОГОЙТОЙ “BRAVO CIRCUS 3” ИРЭХ САРЫН 13-НААС ТОГЛОГДОНО

МОНГОЛЫН ҮЗЭГЧДИЙГ БАЯСГАХААР, ОЛОН УЛСЫН ТАЙЗНААС ШИЛЭГДЭН ИРЖ БУЙ ЦИРКИЙН УРАН БҮТЭЭЛЧИД "BRAVO CIRCUS 3" ТАЙЗНАА ТОГЛОХООР БОЛЖЭЭ. ТОДРУУЛБАЛ, ИРЭХ 10 ДУГААР САРЫН 13-НЫ ӨДРӨӨС ЭХЛЭН 22-НЫГ ДУУСТАЛ МОНГОЛ БӨХИЙН ӨРГӨӨНД ӨДӨР БҮР ТОГЛОГДОХ АЖ. ЭНЭ УДААГИЙН ТОГЛОЛТОД АВЬЯАСЛАГ ТЭМЭЭН ХЯРУУЛ, ҮЗЭСГЭЛЭНТ ТОГОС, АВАРГА МОГОЙ, ХӨӨРХӨН НОХОЙНУУД, УХААЛАГ ЯМАА ГЭХ ЗЭРЭГ МАШ ОЛОН ТӨРЛИЙН АМЬТАД АВЬЯАСАА ҮЗҮҮЛНЭ. МӨН ИТАЛИ, ФРАНЦ, ОХУ, ТУРК, ТУРКМЕНИСТАН, ЭТИОП, КАЗАКСТАН, ГҮРЖ, КИРГИЗ МӨН МОНГОЛ УЛСЫН ШИЛДЭГ ҮЗҮҮЛБЭРҮҮД, ТВ ШОУ УРАЛДААНЫ ОДОД ҮЗЭГЧИД ТА БҮХНИЙГ БАЯСГАХ БОЛНО. ТАСАЛБАРЫГ, TICKET.MN САЙТААР ХУДАЛДАН АВАХ БОЛОМЖТОЙ. ТАСАЛБАРЫН ҮНЭ: ВИП ТАСАЛБАР 50,000₮ ЭНГИЙН ТАСАЛБАР 30,000₮

ХАРИУЦЛАГАТАЙ УУЛ УУРХАЙГ БОДЛОГООР ДЭМЖИНЭ

Уул уурхай , хүнд үйлдвэрийн яам , Ашигт малтмал , газрын тосны газар , Монголын Уул Уурхайн Үндэсний Ассоциаци , Олборлох Үйлдвэрлэлийн Ил Тод Байдлын Санаачилга хамтран зохион байгуулж буй “ Хариуцлагатай уул уурхай ” чуулга уулзалт Говь - Алтай аймгийн Алтай хотод өнөөдөр эхэллээ . Чуулганыг АМГТГ- ын дарга Л . Баярмандал нээж үг хэлсэн бөгөөд тэрбээр “ Уул уурхай бол Монголын эдийн засгийн голлох салбар төдийгүй дотоодын нийт бүтээгдэхүүний 24 хувь , нийт экспортын 93 хувийг эзэлдэг . Мөн ажил хөдөлмөр эрхлэлтэд өндөр жин дардаг том салбар юм . Энэ эерэг үзүүлэлтийг цаашид улам илүү өсгөхийн зэрэгцээ байгаль орчны сөрөг нөлөөллийг бууруулж , хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх , олборлож түүхийгээр гаргадаг бус боловсруулж , аж үйлдвэржүүлэн , нэмүү өртгөө Монгол улсдаа үлдээхэд төрийн бодлого чиглэж байгаа ”- г онцолсон юм . Тус өдөрлөгт баруун бүсийн таван аймаг Говь - Алтай , Ховд , Увс , Завхан , Баян - Өлгийд хайгуул олборлолтын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй гадаад , дотоодын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжүүд болон тухайн бүсийн төрийн байгууллага , иргэний нийгэм , орон нутгийн иргэдийн төлөөлөл оролцож байна . Эрдэс баялгийн салбарын ашиг тус , түүний үр нөлөө , ил тод байдлыг оролцогч талуудад үнэн зөвөөр хүргэх , хариуцлагатайгаар үйл ажиллагаа явуулж буй уул уурхайн төслүүдийг олон нийтэд таниулах , оролцогч талуудын хамтын ажиллагааг сайжруулах , бүс нутгийн хөгжлийг дэмжих , тулгамдсан асуудлаа хэлэлцэх нь энэхүү чуулга , уулзалтын зорилго юм .

Д.СУМЪЯАБАЗАР: ХОТИЙН ХӨГЖЛИЙН ТУЛГУУР “ГУРВАН СУУРЬТ ХӨТӨЛБӨР”

Улаанбаатар хотын 35 дахь Захирагч Д.Сумъяабазар 2020 оны аравдугаар сард Хотын даргын үүрэгт ажилдаа томилогдсоноос хойш 1000 хоног өнгөрөөд буй. Тэрбээр ажлаа авснаас хойш эрх зүйн орчныг шинэчлэн, эдийн засгийн чадавхыг нэмэгдүүлж, эрүүл засаглалыг хөгжүүлэх Гурван суурьт хөтөлбөрийг баримтлан ажиллаж байна. Гурван суурьт хөтөлбөр буюу Эрх зүйн хөтөлбөр 70, Эдийн засгийн хөтөлбөр 60, Эрүүл засаглалын хөтөлбөр 40 хувьтай хэрэгжиж буй. Эрх зүйн хөтөлбөрийн хүрээнд Нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийг 27 жилийн дараа шинэчлэн, УИХ-аар батлуулж, хот эдийн засгийн хувьд бие даан хөгжих боломжтой болсон. Уг хуулийн 49.1-д “Нийслэл хотын хөгжлийн түүх, хэтийн төлөв, хотжилт, хот байгуулалт, хүн ам, хүрээлэн байгаа орчны талаар тулгамдаж байгаа асуудлыг судлах чиг үүрэг бүхий судалгаа, шинжилгээний төв Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн дэргэд ажиллана” хэмээн заасан байдаг. Энэ дагуу Улаанбаатар хот анх удаа Бодлогын судалгаа, шинжилгээний төв буюу “Think tank”-ыг өнгөрсөн онд байгуулсан юм. Тэгвэл өдгөө 30 гаруй эрдэм шинжилгээний хүрээлэн, 16 их, дээд сургуулийн эрдэмтэн, багш нар, олон улсын судалгааны байгууллагуудын оролцоотойгоор тус хүрээлэн хотын хөгжлийн судалгааг боловсруулж, үүнд үндэслэн Улаанбаатар хот бодлого гаргаж байна. Нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хууль батлагдсанаар сүүлийн хоёр жилд Улаанбаатар хот төсөвт төвлөрүүлдэг орлогоо зарцуулах эрхтэй болсон. Өөрөөр хэлбэл, батлагдсан төсөвтөө баригдан бүтээн байгуулалт хийх бус, бүтээн байгуулалтын хэрэгцээ, шаардлагадаа үндэслэн төсвөө зарцуулдаг болсон юм. Д.Сумъяабазар: Эрх зүйн орчин сайжрахад эдийн засаг хөгжиж, эрүүл засаглал тогтоно Нийслэлийн удирдлагын багийн бодлого, шийдвэр болон хэрэгжүүлж буй Гурван суурьт хөтөлбөрийн талаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазартай ярилцлаа. -Нийслэлийн Засаг даргын захирамж шийдвэр, Улаанбаатар хотын бодлогыг ямар үндэслэлээр, хэрхэн гаргадаг вэ? -Нийслэлд хийж, хэрэгжүүлэх шаардлагатай олон ажил бий. 2020 онд ажлаа авснаасаа хойш Улаанбаатар хотын эрх зүй, санхүүгийн чадамжийг нэмэгдүүлж, хотын бие даасан эдийн засгийг хөгжүүлэхээр ажиллаж байна. Тулгамдсан асуудлыг үе шаттайгаар шийдвэрлэхэд хөрөнгийн нэмэлт эх үүсвэрийг бий болгох зайлшгүй шаардлага бий болсон. Тиймээс УИХ, Засгийн газар, нийслэлийн уялдааг нягтруулан, сайжруулахад анхаарч, зорьж байна. Үүний үр дүнд Улаанбаатар хот анх удаа бонд гаргах эрхээ авлаа. Есөн дүүрэг, харьяа 123 байгууллагаас ирүүлсэн өгөгдөл мэдээллийг нэгтгэн боловсруулж, түүнд судалгаа, шинжилгээ хийсний үндсэн дээр хотын удирдлагын баг бодлого, шийдвэрээ гаргадаг. Нийслэлийн Засаг дарга 153 чиг үүргийн хүрээнд ажилладаг. Энэ чиг үүргээ хэрэгжүүлэхэд бодлогын судалгааны байгууллага зайлшгүй байх шаардлагатай. Судалгаа, өгөгдөл байгаа газарт оновчтой шийдвэр гаргах, зөв төлөвлөлт хийх боломжтой. Гадаадын судалгаа, шинжилгээний төвүүд, их, дээд сургуулиудтай нээлттэй, шууд хамтран ажиллах боломжтой “Think tank”-ийг Нийслэлийн Засаг даргын дэргэд байгуулсан нь чухал давуу тал болж байгаа. Иймд Нийслэлийн Засаг даргын шийдвэр эрдэм шинжилгээний томоохон багийн судалгаа, шийдэлд суурилан гарч байна гэсэн үг. -Улаанбаатар хотод батлагддаг нэг жилийн төсөв хэр хангалттай байгаа вэ. Өнгөрсөн 30 жилд хуримтлагдсан асуудлуудыг шийдвэрлэхэд ямар хэмжээний хөрөнгө шаардлагатай, түүнийг хэрхэн бүрдүүлэх вэ? -Өнгөрсөн хугацаанд нийслэлийн төсөв маш бага байсан учраас үе үеийн Хотын дарга нарт олон асуудал тулгамдаж байсан. Тухайлбал, 2009 оноос хойш автобусны парк шинэчлэл хийгээгүй. Тиймээс нэгдсэн төсөвт Улаанбаатар хотын төвлөрүүлж буй орлогыг нийслэлд хөрөнгө оруулалт хэлбэрээр үлдээх түүхэн шийдвэрийг Засгийн газраас гаргасан. Нийслэлийн 2022 оны төсөв 420 тэрбумын 100 тэрбум нь сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх хүрээнд, 75 тэрбум нь бүтээн байгуулалт хийх газар чөлөөлөлт, 68 тэрбум нь автобусны парк шинэчлэл зэрэгт зарцуулагдаж, 160 тэрбумыг Сангийн яам татаж авсан. Түүнчлэн цахим шилжилт, холбоос зам гэх мэт томоохон төсөл, арга хэмжээнүүд хэрэгжиж байгаа. Гэвч энэ хэмжээний хөрөнгө оруулалт хотод тулгамдаж буй бүх асуудлыг шийдвэрлэхэд хүрэлцэхгүй. Хийж, хэрэгжүүлэх ажил дахиад ч бий. Сайн, муу олон янзаар хэлэгдэж байгаа ч “Эрдэнэс Баянбогд” төсөл бол нийслэлийн хөгжилд нэмэртэй, цаашид хийх шаардлагатай байгаа бүтээн байгуулалтыг гүйцэтгэх хөрөнгийн эх үүсвэр, нөөц болох юм. -Хотын дарга Д.Сумъяабазарын үүрэгт ажлын хугацаа дуусахад жил хүрэхгүй хугацаа үлдлээ. Үлдсэн хугацаанд юу хийхээр төлөвлөж, зорьж байна вэ? -Бий болгосон хөрөнгө оруулалт, санхүүгийн эх үүсвэрийг Улаанбаатар хотын хөгжлийн индексийг тодорхойлсон 86 үзүүлэлтэд суурилан хуваарилж, бүтээн байгуулалтуудыг хийхээр төлөвлөж байна. Хөгжлийг хязгаарлаж буй хүчин зүйлсийг үгүй хийхийн тулд эрх зүйн орчныг л сайжруулах шаардлагатай. Тиймээс хуулийн зохицуулалт, эрх зүйн шинэчлэлийг үргэлжлүүлэн хийж, Улаанбаатар хотын багц хуулийг боловсруулах юм. Эрх зүйн орчин сайжрахад эдийн засаг хөгжинө, эдийн засаг хөгжвөл эрүүл засаглал тогтоно хэмээлээ. Өнөөгийн нийгэмд хүн ам болоод хөгжлийн бүтээн байгуулалтууд өдрөөр бус, цагаар өсөн нэмэгдэж байна. Тухайлбал, 2040 он гэхэд Улаанбаатар хотын хүн ам 2.6 саяд хүрнэ гэсэн судалгааг Нийслэлийн Бодлогын судалгаа, шинжилгээний төвөөс гаргаад буй. Тиймээс үнэт цаас гаргах, “Эрдэнэс Баянбогд” төслийг хэрэгжүүлэх нь дагуул хот байгуулах, инженерийн дэд бүтцийг тэлэх, гол болон холбоос замуудыг нэмэгдүүлэх зэрэг бүтээн байгуулалтын хөрөнгө оруулалт, эх үүсвэр, ирээдүйн хүн амын өсөлтийн үед хотын хөгжлийн суурь болох учиртай. Нийслэл бие даасан эдийн засаг, эрх зүйн чадамжтай болоход хөшүүрэг болгохоор нэмэлтээр Улаанбаатар хотын багц хуулийг боловсруулж байна. Энэ багц хууль нь Газрын тухай хууль, Барилгын тухай хууль, Усны тухай хууль, Авто тээврийн тухай хууль, Эрчим хүчний тухай хууль, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль, Улсын бүртгэлийн ерөнхий хууль зэрэг арав гаруй хуулиас бүрдэж буй. УИХ-ын энэ намрын чуулганаар тус хуулийг хэлэлцүүлэх юм. НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

МОНГОЛ УЛСАД ХҮҮХДИЙН ШАТРЫН АНХНЫ ОРДОН БАЙГУУЛАГДЛАА

Олон угсаатны өлгий нутаг баруун бүсийн тулгуур төв Ховд аймгийн Булган суманд “БАЯН-ӨНДӨР” хүүхдийн шатрын ордон үүд хаалгаа нээлээ. Монгол Улсдаа хамгийн томд тооцогдох, мөн хүүхдийн анхны шатрын ордны нээлтэд улс төр, спортын томоохон зүтгэлтнүүд хүрэлцэн ирсэн юм. Нээлтийн үеэр МУГТ Алдар спорт хороо, ҮШБ-ийн тамирчин Их мастер Б.Мөнгөнтуул, Ховд аймгийн Зэрэг сумын уугуул Алдар спорт хорооны тамирчин Их мастер С.Билгүүн нар тоглолт хийж, багш дасгалжуулагчийн сургалтууд орлоо. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн бэлэглэсэн Их Эзэн Чингис хааны хөргийг шатрын ордны хойморт залсан юм. Тус ордныг “Энхтайван хөгжлийн зам” компанийн хандив дэмжлэгээр босгосон. Монгол Улсаас БНХАУ-д суугаа бүрэн эрхт элчин сайд асан Д.Ганхуягийн санаачилгаар ажил эхэлж, 2022 оны зургаадугаар сарын 9-нд хандивын гэрээнд гарын үсэг зурж, нэг жилийн хугацаанд буюу төлөвлөгөөний дагуу барилгын явц бүрэн дуусаж хүлээлгэн өгсөн байна. Зураг 2. Зүүн гар талаас “Энхтайван хөгжлийн зам” компанийн төлөөлөгч Д.Энхбаяр, Монгол Улсаас БНХАУ-д суугаа бүрэн эрхт элчин сайд асан Д.Ганхуяг: Барилга хүлээлгэн өгөх ёслолын ажиллагаанд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Монгол Улсаас БНХАУ-д суугаа Бүрэн эрхт Элчин сайд асан Д.Ганхуяг нар оролцож, Хятад, Монголын уул уурхайн хөрөнгө оруулалт, худалдаа, дэд бүтцийг хөгжүүлэх зорилготой “Энхтайван хөгжлийн зам” компанид талархлаа илэрхийлж, цаашид хоёр орны соёлын солилцоо, эв найрамдал, боловсролын хөгжилд хувь нэмрээ оруулна гэдэгт итгэлтэй байгаагаа мөн илэрхийлэв.

1 ... 81 82 83 84 85 86 87 88 89 ... 317