ГЭРТЭЭ УХААН АЛДСАН 66 НАСТАЙ ИРГЭНИЙГ ЦОНХООР НЬ ОРЖ АВАРЧЭЭ

 Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 7 дугаар хороо, “Хилчин” хотхоны 15 дугаар байранд биеийн байдал муу 2 хүн гэрийнхээ хаалгыг онгойлгож өгөхгүй байна, хаалгыг нь онгойлгож өгнө үү гэсэн хүсэлтийг 07.26-ны өдрийн 00:48 цагт ОБЕГ хүлээн авсан байна. Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид 10 км зам туулан 01:04 цагт очиж, тус байрны айлын цонхоор аврах олс ашиглан аврагчийг буулган цонхоор оруулж, хаалгыг онгойлгосон бөгөөд дотор нь иргэн Г/63 настай, эмэгтэй/ хэвтрийн өвчтэй босох боломжгүй,  нөхөр Э/66 настай, эрэгтэй/ ухаан алдсан байдалтай байжээ. Улмаар тус дүүргийн Нэгдсэн эмнэлгийн Яаралтай түргэн тусламжийн төв, дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст нарт хүлээлгэн өгсөн байна.


Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.