ХАРГАЛЗАХ ХҮНГҮЙ ҮЛДСЭН ХҮҮХДҮҮД МАШИН ХӨДӨЛГӨЖ, НЭГНЭЭ ДАЙРЧЭЭ

Энэ сарын 7-ны өдөр автомашин өнхөрч, бага насны хүүхэд дайруулж гэмтсэн хэрэг Баянхонгор аймагт бүртгэгджээ.

Баянхонгор аймгийн Өлзмйт суманд иргэн Б-гийн Avante маркийн автомашиныг таван настай хүүхэд хөдөлгөсөн буюу арааг нь салгасан байна. Энэ үеэр машин өнхөрч, есөн настай хүүхэд дайруулж гэмтжээ.

Алба хаагчид дуудлагын дагуу ажиллахад бага насны гурван хүүхэд харгалзах хүнгүй гэртээ үлдсэн байжээ.

Тиймээс цагдаагийн байгууллагаас бага насны хүүхдэд тавих хараа хяналтаа сайжруулж, гэрт нь харгалзах хүнгүй үлдээхгүй байж болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг анхаарууллаа.


Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.