16 НАСТАЙ ХҮҮ МУУ УСНЫ НҮХ БУДАЖ БАЙГААД УХААН АЛДАЖ, АМИА АЛДЖЭЭ

Өсвөр насны хүүхэд нас барсан харамсалтай хэрэг гарчээ. Тодруулбал, цагдаагийн байгууллагын утсанд “Сургуулийн …. тоотод гурван хүн муу усны нүхэнд ухаан алдсан байна” гэсэн мэдээллийг долдугаар сарын 28-ны 21:31 цагт мэдэгджээ. Дуудлагын дагуу Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хэлтсийн бүрэлдэхүүн очиход тус тоотод суух М.О /эрэгтэй, 16 настай/ ил харагдах гэмтэл, шархгүй нас барсан байжээ. Талийгаач нь усны кольцог хар лакаар будаж байгаад ухаан алдсан гэнэ. Уг хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаж байна.

Иймд иргэд та бүхнийг өөрийгөө эрсдлээс хамгаалж, аюулгүй байдлаа хангахыг анхааруулж байна.

 

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.