Н.ӨНӨРЦЭЦЭГИЙН ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХ ХУРАЛДААНД ХЭҮК ХӨНДЛӨНГИЙН АЖИГЛАГЧААР ОРОЛЦОХЫГ ХҮСЖЭЭ

ХЭҮК-ын Гомдол, хяналт шалгалтын хэлтсийн дарга Г.Ууганбаатар 461-р нээлттэй хорих ангид очиж, сэтгүүлч Н.Өнөрцэцэгтэй уулзжээ.

Уулзалтаар Н.Өнөрцэцэгийн Давж заалдах шатны шүүх хуралдаанд ХЭҮК-оос хөндлөнгийн ажиглагчаар оролцох хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн байна.

Түүнчлэн шүүхээс сэтгүүлч Н.Өнөрцэцэгийг өмгөөлөгчгүйгээр шүүсэн асуудал нь хүний эрхийг зөрчсөн үйлдэл хэмээн үзэж буй аж.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүрэг дэх Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Н.Өнөрцэцэгт дөрвөн жил, есөн сарын хорих ял оноогоод байгаа юм.

 

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.