БАЙЛДААНЫ ЗОРИУЛАЛТТАЙ ГАЛТ ЗЭВСЭГ ХУДАЛДАН БОРЛУУЛАХЫГ ЗАВДЖЭЭ

Нэр бүхий иргэн байлдааны зориулалттай галт зэвсгийг хууль бусаар олж авч, хадгалан, бусдад худалдан борлуулахыг завджээ.

Тодруулбал: Энэ оны 05 дугаар сарын 29-ний өдөр Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Рокмон барилгын баруун талд байрлах авто зогсоол дээр Оросын Холбооны Улсад цэргийн зориулалттай үйлдвэрлэгдсэн 9*18 мм-ын голчтой, их бие болон замгийн 204420**** дугаартай байлдааны зориулалттай гол төмөр гар аргаар суурилуулсан галт зэвсгийг хууль бусаар олж авч, хадгалан, бусдад худалдан борлуулахыг завджээ.

Тухайн хэрэгт иргэн Н.Б-г энэ оны 07 дугаар сарын 08-ны өдөр Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн мөрдөн шалгах ажиллагаа явуулж энэ оны 07 дугаар сарын 24-ний өдөр шүүхэд шилжүүлэх саналтай Баянгол дүүргийн прокурорын газарт хүргүүлсэн байна.


Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.