“ОЮУ ТОЛГОЙ” ХХК-ИЙН МЭРГЭЖИЛТЭН: МАНАЙ УУРХАЙД АЖИЛЛАЖ БАЙСАН ТУСЛАН ГҮЙЦЭТГЭХ КОМПАНИЙН АЖИЛТАН АЖЛЫН БУС ЦАГААР АМИА АЛДСАН НЬ ҮНЭН

“Оюу толгой” ХХК-ийн уурхайд хоёр уурхайчин амиа алдсан гэх харамсалтай хэрэг гарчээ. Тодруулбал, талийгаачийн нэг нь уурхайд ажиллаж байхдаа нурангид дарагдсан бол нөгөөх нь амиа хорлосон гэх мэдээлэл бий. Энэ талаар  “Оюу толгой” ХХК-ийн Хэвлэл мэдээллийн ажилтнаас тодрууллаа.

    Тэрбээр “Манай уурхайн цогцолборт ажиллаж байсан туслан гүйцэтгэх компанийн ажилтан өнөөдөр нас барсан харамсалтай хэрэг гарсан. Талийгаач ажлын бус цагаар амь эрдсэн гэх урьдчилсан мэдээлэл бий. Өөрөөр хэлбэл, талийгаач үйлдвэрийн осолд орж нас бараагүй гэсэн үг. Харин манай уурхайд амиа хорлосон гэх хэрэг гараагүй. 2021 оны үед гарч байсан хэргийг хүмүүс олон нийтийн сүлжээгээр сэргээж цацсан байх” гэлээ.



Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.