НЭГҮҮН МЭДЭЭ
НҮҮРС ТЭЭВРИЙН АВТОМАШИНУУДААС ХУРААМЖ ХУРААДАГ "ГАШУУНСУХАЙТ АВТОЗАМ" ХХК-ИЙН НЭГ ӨДРИЙН ОРЛОГО 700 САЯ ТӨГРӨГ

Тавантолгой Гашуунсухайт чиглэлийн 239 км авто замаар нийт 290 компанийн 20 мянган автомашин нүүрс зөөгддөг . Үүнээс зөвхөн өдөрт л 1400 автомашин энэ замаар нүүрс зөөдөг бол нүүрс ачсан нэг автомашин 500 мянган төгрөгийн хураамжийг “ Гашуунсухайт автозам ” ХХК - д төлдөг Өдөрт 1400 автомашин тус бүр 500 мянган төгрөг буюу 700 гаруй сая төгрөгийн хураамж “ Гашуунсухайт автозам ” ХХК - ийн дансанд шилжүүлдэг ба “ Гашуунсухайт автозам ” ХХК сард 18 тэрбум , жилд 200 орчим тэрбум төгрөгийн орлоготой ажилладаг ч зарцуулалт тодорхойгүй байдаг аж.

ГЭРИЙНХНЭЭ БРЕНДЭЭР ХУВЦАСЛАХЫН ТУЛД АЖ АХУЙ НЭГЖҮҮДИЙН УДИРДЛАГУУДЫГ ДАРАМТЛАЖ , "ДЭЭРЭМДДЭГ" ДАРГА АСАН ТОРГУУЛИЙН ЯЛ АВАВ

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар (НМХГ)-ын Байгаль орчин, уул уурхайн хяналтын хэлтсийн дарга асан Ж.Ганзоригт холбогдох хэргийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд хоёр хоног хэлэлцэж торгуулийн ял шийтгэжээ. Ж.Ганзоригийг эрх мэдэл, албан тушаалаа урвуулж, аж ахуйн нэгжүүдийн удирдлагыг дарамтлан гэр бүлийнхнийхээ өмсөх брэндийн хувцсыг авсан хэрэгт холбогдон шалгагдаж эхэлсэн. Брэндийн пүүз, өмд, цамц, футболка, костюм, пиджак, цув зэрэг дөрвөн сая гаруй төгрөгийн эд зүйлсийг тэрбээр хахууль болгон авчээ. Үүнээс гадна Ж.Ганзориг нь : Эхнэрийнхээ нэр дээр Баянзүрх дүүрэгт 100 ам метр үйлчилгээний талбайг эмнэлгийн зориулалтаарх оффис болгон авахдаа эрх мэдлээ ашигласан, Төрсөн дүүгийнхээ үүсгэн байгуулсан “Шилийн их баян” ХХК-д БОАЖЯ-наас 2011 онд таван жилийн хугацаатайгаар Богдхан уулын тусгай хамгаалалттай нутгийн Арцатын аманд олгосон 0.9 га талбайг иргэн Д.Энхтуулд 1.6 тэрбум төгрөгөөр үнэлж, худалдан авахыг шаардсан. "Эф эл финанс лайн” ХХК-ийн өмчлөлд байсан орон сууцыг худалдан авахын тулд Горхи, Тэрэлжийн байгалийн цогцолборт газарт байрлалтай, аялал жуулчлалын зориулалттай, “Блюворлд” ХХК-ийн ашиглах эрхийн гэрчилгээтэй газар болон компанийн эрхийг шилжүүлэхээр болсон Эхнэрийнхээ “Нейро хелд” ХХК-д давуу байдал бий болгосон гэх мэт хэргүүдэд яллагдагчаар татагдсан. Тэгвэл шүүхээс Ж.Ганзоригийг нийтийн албанд ажиллах эрхийг нь хоёр жилээр хасч найман сая төгрөгөөр торгох ялаар шийтгэсэн ба цагдан хоригдсон хоногийг тооцож, 7.6 сая төгрөгөөр торгохоор болжээ.

ТБХ:Улаанбаатар хотын автотээврийн хэрэгслийн албан татварын нэмэгдлийг цуцлах талаар гаргасан нийтийн өргөдлийг судлах ажлын хэсгийн санал, дүгнэлтийг хэлэлцлээ

Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаан /2025.06.10/ 10 цаг 28 минутад, гишүүдийн 52.0 хувийн ирцтэй эхэлсэн. Хуралдааны эхэнд Байнгын хорооны дарга Ц.Даваасүрэнгийн танилцуулсан хэлэлцэх асуудлын дараалалтай холбогдуулан асуулт асууж, үг хэлэх гишүүн байсангүй. Энэ өдрийн хуралдаанаар Улаанбаатар хотын автотээврийн хэрэгслийн албан татварын нэмэгдлийг цуцлах талаар гаргасан нийтийн өргөдлийг судлан үзэж, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийн санал, дүгнэлт болон Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны бус гишүүнд нэр дэвшүүлэх тухай асуудал, “Нэр дэвшигчийн сонсголын тов тогтоох, сонсгол даргалагчийг сонгох тухай” Байнгын хорооны тогтоолын төсөл гэсэн гурван асуудал хэлэлцэхээр тогтов. Хуралдаан Байнгын хорооны 2025 оны 06 дугаар тогтоолоор байгуулсан Улаанбаатар хотын автотээврийн хэрэгслийн албан татварын нэмэгдлийг цуцлах талаар гаргасан нийтийн өргөдлийг судлан үзэж, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийн санал, дүгнэлтийн хэлэлцүүлгээр үргэлжилсэн. Ажлын хэсгийн санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Т.Аубакир танилцуулав. Тэрбээр танилцуулгадаа, 2025 оны 03 дугаар сарын 17-ны өдөр иргэн Энхтөрийн Батбаяр “Улаанбаатар хотын тээврийн хэрэгслийн татварын нэмэгдлийг цуцлах” асуудлаар гаргасан өргөдлийг 33,000 ба түүнээс дээш тооны иргэн дэмжсэн тул Улсын Их Хурлын Төсвийн байнгын хороо 2025 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн хуралдаанаараа хэлэлцэж, Байнгын хорооны 2025 оны 06 дугаар тогтоолоор ажлын хэсгийг байгуулсан бөгөөд ажлын хэсгийн ахлагчаар Улсын Их Хурлын гишүүн Т.Аубакир, ажлын хэсгийн гишүүдэд Улсын Их Хурлын гишүүн Ж.Баясгалан, Б.Заяабал, Б.Мөнхсоёл, Д.Пүрэвдаваа нар ажиллалаа. Ажлын хэсэг 2025 оны 04 дүгээр сарын 14, 06 дугаар сарын 04-нд өдрүүдэд хуралдаж, Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын Их Хурлын тухай, Монгол Улсын хяналт шалгалтын тухай хуульд заасан бүрэн эрхийн хүрээнд Монгол Улсын автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын тухай, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай, Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай болон Захиргааны ерөнхий хууль зэрэг нийслэл Улаанбаатар хотын автотээврийн татвартай холбогдох хууль тогтоомж болон холбогдох шийдвэрт дүн шинжилгээ хийж, эрх бүхий албан тушаалтны мэдээллийг сонсож, бусад баримт бичигтэй танилцсаныг дурдав. Хууль, эрх зүйн зохицуулалтын тухайд, Монгол Улсын Yндсэн хууль ёсоор хууль, түүний дотор автотээврийн болон өөрөө явагч хэрэгсэлд ногдуулах албан татварыг хуульд заасан хэмжээ, хязгаарт багтаан зохион байгуулж хангах үүргийг аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд хуулиар олгосон байна. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай, Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулиар нийслэл нь хараат бус, бие даасан статустай байх, бие даасан төсөвтэй байх, хууль тогтоомжид заасан хүрээнд албан татвар, төлбөр, хураамжийн хувь хэмжээг тогтоох зэрэг асуудлыг хуульчилсан байх бөгөөд энэ нь иргэн эрүүл, аюулгүй, амар тайван орчинд ажиллах, амьдрах бололцоог хангах, төвлөрлийг сааруулах, иргэний эдлэх эрх, үүрэг, хариуцлага хүлээх чадварыг бүрдүүлэх зорилго бүхий зохицуулалт юм гэдгийг онцлов. Мөн тэрбээр иргэн Энхтөрийн Батбаярын гаргасан өргөдлийн тухайд Монгол Улсын автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан автотээврийн болон өөрөө явагч хэрэгсэлд ногдуулах албан татварын хэмжээг Улсын Их Хурлаас баталсан хязгаарт багтаан албан татвар төлөгчийн автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн бүртгэлтэй аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, улсын зэрэглэлтэй хотын Зөвлөл тогтооно.” гэж заасны дагуу Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлаас 2010 оноос хойш суудлын автомашины албан татварын хувь хэмжээнд өөрчлөлт оруулаагүй байна. Нийслэлийн авто замын сүлжээг өргөтгөх, шинэчлэх зорилгоор Монгол Улсын автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын тухай хуульд заасан бүрэн эрхийн хүрээнд Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 07 дугаар тогтоолоор нийслэл Улаанбаатар хотын автотээврийн албан татварын хувь хэмжээг хуульд заасан хязгаарт багтаан 4 төрлийн автотээврийн хэрэгслийн жилд төлөх татварын хэмжээг 2010 оныхоос гурав дахин нэмэгдүүлсэн гэдгийг дурдсан. Түүнчлэн Ажлын хэсгээс нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас татвар нэмэгдүүлэх, хэм хэмжээ тогтоосон шийдвэр гаргахдаа тооцоо судалгаа дутуу, олон нийтийн санал асуулга авах асуудалд процессийн алдаа гаргасан байх магадлалтай тул нутгийн өөрөө удирдах байгууллага гаргасан шийдвэрээ эргэн харж, засаж сайжруулах, цаашид гадагшаа чиглэсэн хэм хэмжээ тогтоосон шийдвэр гаргахдаа иргэд, олон нийт, бүх талуудын оролцоог хангасан хэлэлцүүлгийг өргөн хүрээнд явуулж, гарсан үр дүнд тулгуурлан шийдвэрээ гаргах нь зүйтэй гэж Улсын Их Хурлын гишүүн Д.Пүрэвдаваа, Ж.Баясгалан нар үзсэнийг Улсын Их Хурлын гишүүн Т.Аубакир онцлон тэмдэглэв. Түүнчлэн Монгол Улсын Их Хурлын тухай, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заасан журмыг үндэслэн Төсвийн байнгын хорооны “Монгол Улсын Засгийн газарт чиглэл өгөх тухай” тогтоолын төслийг боловсруулсныг дурдлаа. Тогтоолын төсөлд хуулийн хэрэгжилт, биелэлтийг хангах үйл ажиллагаанд олон нийтийн оролцоог хангах, нийтийн хууль ёсны эрх ашиг сонирхлыг хөндсөн аливаа асуудалд өргөн хүрээний хэлэлцүүлгийг зохион байгуулах, хуулийг хэрэгжүүлэхэд тулгарч буй саад бэрхшээл, зөрчил, практикт гарч байгаа асуудлын шалтгаан, нөхцөлийг эрт илрүүлж, эдгээртэй уялдуулан шийдвэр гаргах зэрэг асуудлыг тусгасан байлаа. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуяг, П.Сайнзориг, Ж.Баясгалан, Д.Пүрэвдаваа, Н.Алтанхуяг, Г.Ганбаатар, Б.Чойжилсүрэн, Ц.Даваасүрэн, Б.Түвшин нар асуулт асууж, үг хэлэв. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуяг, 2012 оноос хойш авто тээврийн хэрэгсэлтэй холбоотой татварыг шинэчилж чадаагүй. Гэтэл жил болгон зам тавих шаардлага үүсдэг. Холбогдох татварыг шинэчилэхгүй байхаар автобусаар зорчдог, дугуй унадаг иргэдээс бүрдүүлдэг бусад албан татвараас авто замыг барих нөхцөл байдал үүсээд байгаа юм. Гэтэл энэ нь хэрэглээнд суурилсан татваруудын нэг. Автотээврийг хэрэглэж байгаа бүх хүмүүсээс татвар аваад замыг нь засдаг, тавьдаг энэ талруугаа явахаас өөр аргагүй. Бид аль болох хэрэглээнд суурилсан татварыг нэмэгдүүлж байж, тэрийгээ зориулалтаар нь ашигладаг байх нь зүйтэй гэсэн саналтай байлаа. Мөн Улсын Их Хурлын гишүүн П.Сайнзориг уг саналтай санал нэг байгаагаа илэрхийлсэн. Харин Улсын Их Хурлын гишүүн Б.Түвшин, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал энэ шийдвэрийг гаргахдаа иргэдээс санал хүсэлт, иргэдийн оролцоо, хэлэлцүүлгийг дутуу хийсэн, ажлын хэсгээс үүнийг гүйцээх чиглэл өгсөн гэж ойлгох нь зөв эсэх, эл татварт нийт хэдэн иргэн, хэчнээн тээврийн хэрэгсэл хамрагдаж, хэр хэмжээний хөрөнгө цугласан, зарцуулалт, үр ашиг нь хэр байгааг тодруулав. Улсын Их Хурлын гишүүн Т.Аубакир, ажлын хэсгийн зүгээс тавьж буй асуудал нь иргэдээс санал авах үйл явц зөв явсан, эсэхийг хөндсөн болохоос татвар нэмэх нь зөв, буруу гэсэн асуудал яриагүй хэмээн хариулав. Нийслэлийн Засаг даргын эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Т.Даваадалай, Бид хоёр үе шаттайгаар иргэдээс санал асуулгыг явуулсан. Нэгдүгээрт, зөвхөн автозамын татвартай холбогдолтой санал асуулгыг журамд заасны дагуу 2024 оны 10 дугаар сарын 18-нд Ulaanbaatar.mn цахим хуудаст зарлалыг байрлуулж, иргэдийн саналыг авсан. Хоёр санал ирсэн. Дараа нь 2024 оны 4 сарын 15-наас 6 дугаар сарын 15-ны хооронд хоёр сарын хугацаанд иргэдээс татвар нэмэгдэж буй талаар болон 2025 оны төсөвтэй холбогдуулан санал асуулга авахад, нийт 147342 хүн санал өгсөн. Мөн 2025 оны 11 дүгээр сард 400 гаруй иргэдтэй уулзалтыг зохион байгуулж, 2025 оны нийслэлийн төсвийг хэлэлцсэн хэмээн хариулав. Мөн тэрбээр энэ жил нийслэлийн авто замын санд ойролцоогоор 220 тэрбум төгрөгийн орлого төвлөрөхөөр байгаа. Үүнээс нийт 97 төсөл арга хэмжээг хэрэгжүүлнэ. 104 авто замын байрлалыг шинэчилж, 53 шинэ байрлал дээр 30 км, 44 байрлал дээр 74км автозамыг засварлахаар төлөвлөж байна. Өнөөдрийн байдлаар 134 тэрбум төгрөг төвлөрөөд байна гэсэн тайлбарыг өгөв. Нийслэлийн Замын хөгжлийн газрын дарга Б.Одбаяр, бид бүх автозамуудыг хамруулсан судалгаа хийж байгаа. 2022 онд лазер хэмжигч багажаар Зам тээврийн хөгжлийн төвөөс түрээслээд автозамуудад судалгаа хийсэн. Судалгаа хийхэд, нийт автозамын 82.2 хувь нь ашиглалтын шаардлага хангахгүй байгаа гээд 10 жилийн дараа гэхэд манай нийт автозамын бараг 95 хувь нь чанарын шаардлага хангахгүй болно гэсэн нэмэлт тайлбарыг өгч байлаа. Мөн Улсын Их Хурлын гишүүн Т.Аубакир, Улсын Их Хурлаас Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэр буруу, татвараа багасга гэвэл Үндсэн хуулийн зөрчил рүү орно, эсвэл энэ шийдвэрт явцын алдаа байна гэж үзвэл иргэд Захиргааны хэргийн шүүхэд хандах, эсвэл Үндсэн хуульд заасан эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг хангах, эсэх асуудлаар Үндсэн хуулийн цэцэд хандах гаргалгаа байна гэсэн санал хэлсэн бол Улсын Их Хурлын гишүүн Х.Болормаа Монгол Улсын хүн амын 50 хувь нь нийслэл хотод амьдардаг бөгөөд, тэдний саналыг авах нь маш чухал байдаг. Гэтэл татвар нэмэх талаар санал авсан эсэх дээр нийслэлийн асуудал хариуцсан албан тушаалтнуудаас бүрэн дүүрэн хариулт авч чадсангүй гэдгийг анхааруулав. Мөн Улсын Их Хурлын гишүүн Ж.Баясгалан Ulaanbaatar.mn цахим хуудаст зарлалыг байрлуулж, иргэдийн саналыг авсан. Хоёр санал ирсэн байна. Харин иргэдээс татвар нэмэгдүүлэх эсэх талаар тухайлсан хэлэлцүүлэг явуулаагүй байна гэсэн бол Улсын Их Хурлын гишүүн Д.Цогтбаатар, нийслэлийн автозамын дүрэм зөрчиж буй жолооч нарын хариуцлагыг чангаруулах, ур чадвар сул жолооч бэлтгэж буй жолооны сургалтын төвүүдийг цэгцлэх зэргээр инженерийн шийдэл хайлгүй, ард түмний амьдрал хүнд байхад татвар нэмэх асуудлыг шууд оруулж ирэх нь буруу гэсэн байр суурийг илэрхийлж байлаа. Ингээд ажлын хэсгээс боловсруулсан “Засгийн газарт чиглэл өгөх тухай” Байнгын хорооны тогтоолын төсөлд Улсын Их Хурлын Тамгын газраас эрх зүйн дүгнэлт гаргуулахаар шийдвэрлэлээ. Хуралдаан Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны бус гишүүнд нэр дэвшүүлэх тухай асуудлыг хэлэлцэж байна хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.

ХЗБХ: Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн (2025.06.10) хуралдаан гишүүдийн 59.1 хувийн ирцтэйгээр 10 цаг 45 минутад эхэлж, хоёр асуудал хэлэлцэхээр тогтов. Эхлээд Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгээр үргэлжиллээ. Тус хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг Хууль зүйн байнгын хорооны өмнөх (2025.06.04) хуралдаанаар хэлэлцэж эхэлсэн бөгөөд ажлын хэсэг дахин ажиллах шаардлагатай хэмээн үзэж, Байнгын хорооны дарга Д.Цогтбаатарын хэлэлцүүлгийг хойшлуулах горимын саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн юм. Өнөөдөр төслүүдийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлж, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.10 дахь хэсэгт заасны дагуу зүйл бүрээр хэлэлцэв. Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн 1, 2, 3, 5, 7 дугаар зүйлтэй холбогдуулан ажлын хэсэг болон гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар нэгбүрчлэн санал хураалт явууллаа. Мөн тус хуулийн төслийн талаарх найруулгын шинжтэй саналын томьёоллууд, хамт өргөн мэдүүлсэн Захиргааны ерөнхий хуульд нэмэлт оруулах тухай, Монгол Улсын Их Хурлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд болон “Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолны төслийн талаарх зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар тус бүрд нь санал хураалт явуулан шийдвэрлэсэн юм. Ийнхүү Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж, энэ талаарх санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болов. Байнгын хорооны хуралдаанаар дараагийн асуудал буюу У лсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчийг танилцуулах тухай асуудлыг хэлэлцэж байна хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

ИХ ДҮЙЧИН ӨДӨР ТӨВ ТАЛБАЙД БЯСАЛГАЛ ҮЙЛДЭЖ, ХҮНДЭТГЭЛИЙН ЖАГСААЛ БОЛНО

Бурхан багшийн Их Дүйчин өдөр 6 дугаар сарын 11-нд буюу энэ лхагва гаригт тохиож байна. Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд зааснаар энэ өдрийг зуны тэргүүн сарын 15-нд тэмдэглэхээр болж, хуульчилснаар бүх нийтээр амардаг болсон. Энэхүү өдрийг энэ жил “Амар амгаланг хамтдаа түгээе” уриан дор эв нэгдэл, энэрэл нигүүлсэл, сэтгэлийн хөгжил, өв соёлоо эрхэмлэх өдөр болгон тэмдэглэх ба орон даяар хурал ном, сургалт, урлаг соёлын олон талт үйл ажиллагаа зохион байгуулах гэж байна. Мөн төв талбайд жилд нэг удаа үйлддэг Эзэн богд Чингис хааны сэрэг дүрд хүндэтгэл үзүүлэх “Эзэн сан” хурах үйл ажиллагаа болохоос гадна “What happens today” залуучуудын урлаг, соёлын хөтөлбөр “Баярын жагсаал, бясалгал” зохион байгуулна. Жил бүр Монголчууд Бурхан багшийн Их Дүйчин өдөр буюу зуны тэргүүн сарын шинийн 15-ны бэлэгт сайн өдөр буян номын үйлийг ихээр дэлгэрүүлэн, сүсэгтэн олныг хамтруулан Монголын Бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийд, Улаанбаатар хот болон хөдөө орон нутгийн сүм хийдүүд, төрийн бус болон сайн дурын байгууллагын оролцоотой дор бүрнээ өргөн дэлгэр тэмдэглэсээр ирсэн. 2013 оноос эхлэн бурхны шашныг дэлгэрүүлэгч, дэмжигч, байгууллага, клуб, иргэдийн санаачилгаар Бурханы шашинтны наадам болгон зарлаж Гандантэгчэнлин хийд дээр төвлөрөн уламжлалт үйл ажиллагаанаас гадна хийдийг тойрон гороолох парад буюу жагсаал, хүүхэд залууст зориулсан жүжигчилсэн тоглолт зэрэг залуусыг хамарсан орчин үеийн чиг хандлагатай үйл ажиллагааг зохион байгуулж эхэлсэн билээ. Энэ өдөр бол Бурхан багшийн лагшин мэндэлж, төгс гэгээрлийн хутгийг олж, нирваан дүрийг үзүүлсэн гурван үйл зохиол давхацсанаараа бусад дүйчин өдрөөс онцлогтой.

ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ӨСВӨРИЙН ТАМИРЧИД ХҮҮХДИЙН НААДМЫН ХОШОЙ АВАРГУУД БОЛЛОО

Монголын хүүхдийн спортын зуны VIII наадам “Мөрөөдлийнхөө төлөө шударгаар өрсөлдье” уриан дор орон даяар зохион байгуулагдлаа. Тус наадамд Хан-Уул дүүргийн Засаг даргын дэргэдэх өсвөрийн шигшээ багийн тамирчид болон Ерөнхий боловсролын сургуулиудын 330 тамирчин оролцож, спортын 29 төрөлд өрсөлдлөө Хан-Уул дүүргийн баг тамирчид: 🥇 36 🥈 27 🥉 26 нийт 89 медаль хүртэж багийн дүнгээр 30 байгууллагаас тэргүүн байранд шалгарлаа.

70 , 80- ААД ОНЫХОНЫ “ДАЙН” ДАВАА ГАРИГТ ДУУСЧ ДАРААГИЙН ЕРӨНХИЙ САЙД ТОДОРНО

30 хоногийн дотор томилох хуультай ч ажил хийдэг хүн төрд бараг алга болж өнгөрөгч долоо хоногийн турш л “Тэг зогсолт” төрийн албанд нүүрлэв. Удирдах зөвлөл, Бага хурлын тов мэдэгдэхгүй явж явж эцэст нь ирэх даваа гарагт зарлагдсан. Энэ нь МАН-ынхан бүтэн долоо хоногийн турш дараагийн кандидатыг бодсон гэсэн үг. Монгол ардын нам гэдэг институц бол үе солигдож ирсэн. Шинэ нь хуучнаа дарж, явуулж өдийг хүрсэн. У.Хүрэлсүх ч тийм улс төрч. Харин энэ удаа цикл эсрэгээрээ эргэчихсэн. Шинийг хуучин нь эргээд дарж авсан процесс явчихлаа. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх бол 1970-аад оных гэж явна. 50 гаруй настай. Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан хоёр бол 1980-аад он. “Би уг нь энэ хоёрыг багаас нь мэдэж, хайрлаж, дэмжиж ирсэн” гэдэг үгээр л Ерөнхийлөгч буцаагаад 1980-аад оныхныг дарж авлаа. Өчигдөр хуралдсан УЗ-ийн хурлаар ч шинэ Ерөнхий сайд 1970-аад оноос байх ёстой гэдэг дээр санал нэгдсэн гэх. УЗ-ийн гишүүдийн дийлэнхийг ч ийм нас, үеийнхэн бүрдүүлж буй. Л.Оюун-Эрдэнийн хувьд Д.Амарбаясгаланг эсвэл Х.Нямбаатарыг дэвшүүлчихэж үзмээр байгаа ч ах нар нь зөвшөөрөхгүй. Одоогийн байдлаар намын дарга хэвээр тул Бага хурлаар хэний нэрийг оруулж ирэхийг Л.Оюун-Эрдэнэтэй ярилцахаас, зөвшилцөхөөс өөр аргагүй буй. УЗ-ийн зарим гишүүд “Намын эв нэгдлийг хангах хэрэгтэй байна” гэж хэлээд байгаа нь үнэн хэрэгтээ нөгөөх үеийн хагарлыг л хэлж байгаа хэрэг. 80 ба 70 оны хагарлыг наах хүний тухай яригдаж байна. Я.Содбаатар өөрөө ЕС болохгүй гээд хэлчихсэн, Л.Оюун-Эрдэнийг унагахад өндөр зохион байгуулалттай ч оролцсон. Ч.Хүрэлбаатар гэсэн кандидат байсан ч өчигдөр бас үгүйсгэлээ. Одоогийн байдлаар Ж.Энхбаяр, Г.Занданшатар хоёр л ам нээгээгүй байх шиг. С.Амарсайхан бол аль эрт жагсаалтаас хасагдсан. 80-аад оноос нь Н.Учрал, Г.Тэмүүлэн хоёр бий ч удирдах зөвлөл насны хувьд нэгэнт ойлголцож тохирсон гэгдсэн. Үнэхээр Бага хурлын үеэр заалнаас нэр дэвшиж бужигнадаггүй л юм бол тэдэнд шаанс бага болчихоод байна. Ямартай ч МАН-ын хагаралд ах нар ялсан. Хамтарч нэгдсэн Засгийн газрыг ч унагаж чадлаа. Харин эргээд байгуулагдсан шинэ Засгийн газрын ажлыг улстөржилтгүй явуулахын тулд тэд дахиад л хамтрал хүсэх нь гарцаагүй биз ээ.

Г.ТЭМҮҮЛЭН ГИШҮҮНИЙ ЭЭЖ Д.ДЭНСМАА НЬ ЖДҮХС-ААС 700 САЯ ТӨГРӨГИЙН ЗЭЭЛ “ТУУЖ” 10 ДАВХАР САУНТАЙ БОЛЖЭЭ

2016 онд Г.Тэмүүлэн УИХГ болсон. Ердөө жилийн дараа буюу 2017 оны 9-р сард УИХГ Г.Тэмүүлэнгийн ээж Д.Дэнсмаа “Спа цогцолбор" ХХК-аараа ЖДҮХС-аас “Цэвэр усны үйлдвэрийн төсөл” нэрээр 700 сая төгрөгийн зээл авч байв. Цэвэр усны үйлдвэрийн төслийг нь бол хэн ч мэдэхгүй, харин Г.Тэмүүлэнгийн ээжийн "Спа цогцолбор" нь БГД-ийн 7-р хороо, 3,4-р хорооллын эцэст байрладаг 10 давхар барилга бүхий “Говь цогцолбор” спа сауныг бол бүгд мэднэ. Г.ТЭМҮҮЛЭН ГИШҮҮНИЙ НАГАЦ АХ Д.БААТАР ЖДҮХС-ААС НЭГ ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ЗЭЭЛ АВЧ “ГОВЬ РЕСОРТ” СПОРТ- АМРАЛТЫН ЦОГЦОЛБОР НЭЭСЭН ҮҮ ? Г.Тэмүүлэнгийн ээж Д.Дэнсмаагийн төрсөн дүү, Г.Тэмүүлэнгийн нагац ах Д.Баатар нь Г.Тэмүүлэн гишүүний төрсөн дүү Г.Энх-Үүлэнтэй “Түмэн занги” ХХК-г хамтран эзэмшдэг. “Түмэн занги” ХХК нь “Говь Юу Юу” ХХК-г эзэмшдэг бөгөөд гүйцэтгэх захирлаар нь Г.Тэмүүлэнгийн ээж Д.Дэнсмаа ажилладаг. “Түмэн занги” ХХК нь Г.Тэмүүлэнгийн ээж Д.Дэнсмаагийн эзэмшлийн 10 давхар Говь цогцолбор барилгын 3297 м.кв газрыг эзэмшдэг. Нагац ах Баатар нь Г.Тэмүүлэнг гишүүн болсноос хойш мөн л жилийн дараа 2017 оны 9 сард “Төв түшээ” ХХК-аараа ЖДҮХС-аас тэрбум төгрөгийн зээл авч байв. Д.Баатарын “Төв түшээ” ХХК нь Төв аймгийн Баянчандмань сумын нутагт “Говь ресорт” спорт- амралтын цогцолбор ажиллуулдаг. Энэ мэтээр Г.Тэмүүлэнгийн гэр бүл жирийн иргэдийн жижиг, дунд бизнесээ босгох ёстой мөнгөнөөс 1 700 000 000 /нэг тэрбум 700 сая төгрөгийг гэр бүлдээ, ГОВЬ цогцолбортоо авчихсан байна/ Г.ТЭМҮҮЛЭН ГИШҮҮНИЙ НАГАЦ АХ Ч.БАТЗОРИГ ХАМГИЙН ОЛОН ОФШООР КОМПАНИТАЙ… 2016 онд ил болсон офшоорын одуудын дотор Г.Тэмүүлэнгийн нагац ах Ч.Батзориг хамгийн олон офшоор компанитайгаараа тодорч байв. Түүний нагац ах Чимэддоржийн Батзоригийн нэр дээр офшоор бүсэд бүртгэлтэй “Polar White Enterprise” “Wuxian Technology” “Lixian Development” “Moon Land Investments” “Power Station Management” “Diamond mine International” “Tomas Technology” гэсэн долоон компани гарч ирсэн. Хамгийн ноцтой нь энэхүү долоон офшоор компаниа байгуулсан хугацаа нь 2008 оны 7-р сараас 2012 оны 2-р сарын хооронд буюу Ч.Ганзоригийг Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захирал байсан хугацаатай яг мөргөдөг. Ийм ил цагаан асуудал өнөөдрийг хүртэл шүүхээр шийдэгдэхгүй явсаар байгаа аж.

Г.ТЭМҮҮЛЭН ГИШҮҮНИЙ ААВ Ч.ГАНЗОРИГ НЬ ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭРИЙГ 160 САЯ АМ.ДОЛЛАРЫН БАРЬЦААНД ТАВЬЧИХААД 14 САЯ ТӨГРӨГИЙН ТОРГУУЛИЙН ЯЛТАЙ МУЛТАРЧЭЭ !!!

Г.Тэмүүлэн нь 28 настайдаа төрийн өмчит “Эрдэнэс Монгол” ХХК-ийн дэд захирлаар томилогдох үед аав нь “Эрдэнэ үйлдвэрийн ерөнхий захирал байлаа. Монголын төр төрөл садны авилга - хулгайн сүлжээнд идэгдэж клиентализмд бүрэн шилжсэний хэмгийн энгийн жишээ бол Г.Тэмүүлэн. ААВ Ч.ГАНЗОРИГ НЬ ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭРИЙГ 160 САЯ АМ.ДОЛЛАРЫН БАРЬЦААНД ТАВЬЧИХААД 14 САЯ ТӨГРӨГИЙН ТОРГУУЛИЙН ЯЛТАЙ МУЛТАРСАН !!! УИХГ Г.Тэмүүлэнгийн аав Ч.Ганзориг 2000-2004 онд буюу Н.Энхбаярын засгийн газарт үйлдвэр худалдааны сайдаар ажиллаж, дараа нь 2004-2007 онд буюу Ц.Элбэгдорж, М.Энхболдын засгийн газарт сангийн дэд сайдаар ажиллаж байв. Үргэлжлүүлээд 2007 оны 11-р сарын сүүлчээр С.Баяр Ерөнхий сайдаар томилогдож 20 гаруйхан хоногийн дараа буюу 2007 оны 12-р сарын дундуур Ч.Ганзоригийг Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захирлаар томилж байлаа. Ингээд 2013 оны 2-р сар хүртэл таван жил Эрдэнэт үйлдвэрийн ерөнхий захирлаар ажилласан байдаг. Ч.Ганзориг ерөнхий сайд С.Баярын томилгоогоор 2007 онд Эрдэнэт үйлдвэрийн ерөнхий захирал болмогц С.Баярын байрны хуурай дүү “Жаст”-ын Ш.Батхүү нь Ч.Ганзоригтой гэрээ байгуулж, Эрдэнэт үйлдвэрийн зэсийн баяжмалыг зөөж эхэлсэн. Ингээд болоогүй Ч.Ганзоригийг 2007-2013 онд Эрдэнэт үйлдвэрийн ерөнхий захирлаар ажиллах хугацаанд Жастын Батхүү Эрдэнэт үйлдвэрийг Өмнөд Африкийн Стандарт банкинд барьцаанд тавьж нийт 110 сая ам. Долларын зээл авсан. Тэр нь хүү, алдангитайгаа 160 сая ам. Доллар болж нэхэгдсэнээр олон нийтэд ил болж байсан түүхтэй. Одоогийн ханшаар 570 гаруй тэрбум төгрөгөөр Эрдэнэт үйлдвэрийг гадаадын банкинд барьцаанд тавьсан гэсэн үг. Энэ хэрэг 2013-2023 он хүртэл бүтэн арван жил шүүх, хяналтын байгуулларгаар шалгагдаж эцэст нь сахарын хүнд өвчтэй “Жаст”-ын Батхүү бүх хэргийг ганцаараа үүрээд “Ганзоригийн гарын үсгийг би хуурамчаар зурсан” гэж гүрийсээр 9 жилийн хорих ял авч хоригдсон. Харин монголчуудыг тэжээдэг ганц үйлдвэрийг маань толгойлж барьцаанд тавьчихсан Ч.Ганзориг гуай 14 сая төгрөгийн торгуулийн ял авч 160 сая ам.долларын хэргээс мултарч байлаа.

Ж.ГАНБААТАР НЬ ЗАВХАНД АЛТНЫ , ДОРНОГОВЬ БОЛОН СЭЛЭНГЭ АЙМАГТ ШОХОЙН ЧУЛУУ БОЛОН ТӨМРИЙН ХҮДРИЙН ОРДУУДАД ХУВЬ ЭЗЭМШДЭГ АЖ !!!

УИХГ Ж.Ганбаатар “Гурван гол бааз” ХХК-г 2021 оноос “Камдер” ХХК-аараа дамжуулан эзэмшдэг болсон. “Гурван гол бааз” ХХК-г 2006 оноос хойш ҮХЦ-ийн гишүүн Ц.Нанзаддорж, “Гацуурт”-ын Л.Чинбатын худ буюу Соёлын сайд Ч.Номингийн хадам аав Төмөрбаатарын Ганхуяг нар үүсгэн байгуулж эзэмшиж байгаад 2021 онд Ж.Ганбаатарт шилжүүлжээ. Илүү ноцтой нь Ц.Нанзаддорж Т.Ганхуяг хоёр одоо “Гурван гол холдинг” ХХК-аараа дамжуулан “Баян айраг эксплорэйшн” ХХК-г эзэмшдэг, энэ компани Завхан аймгийн Дөрвөлжин сумын нутаг дахь “Баян айраг” алтны уурхайг эзэмшиж ажиллуулдаг. Зургаан удаа цианид алдсан гэж хэвлэлээр хэдэнтээ бичигдэж хууль шүүхдээ тулж байсан ч тус уурхайг зогсоож дөнгөөгүй !!! Ж.Ганбаатарын "Камдер" ХХК нь 2017 онд “Олимп орд харш” ХХК-г эзэмшдэг болж, гүйцэтгэх захирлаар нь хүргэн Б.Төгсбаяр нь ажиллаж байгаа. Гэтэл М.Билэгт 2016-2020 онд УИХГ-ээр ажиллаж байхдаа “Олимп орд харш” ХХК-г эзэмшдэг гэж мэдүүлж байжээ. М.Билэгтийн хүү М.Ганбагана “Мон лаа” ХХК-г саяхныг хүртэл эзэмшиж байсан, одоо тал хувь нь солонгосчуудад очсон. “Монлаа” ХХК нь Дорноговь аймгийн Хатанбулаг сумын нутаг дахь “Элстэй” төмрийн хүдрийн орд, “Толгод” шохойн чулууны орд, Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутаг дахь “Номт” төмрийн хүдрийн ордыг тус тус эзэмшдэг. Дээрхээс үзвэл “Оргил”-ын Ж.Ганбаатар УИХГ болсноосоо хойш уул уурхайн гурван ч том компанийг хань хамсаатнаараа дамжуулан эзэмшээд зогсохгүй нүүрсний хулгайн хэрэгт гарцаагүй баримтаар ийн холбогддог ч уснаас хуурай гарч чадсан хүмүүсийн нэг бөгөөд МАН-ын гол санхүүжүүлэгчдийн нэг аж.

1 ... 47 48 49 50 51 52 53 54 55 ... 384