МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН БАЙГУУЛЛАГЫГ СЭРГЭЭХ АСУУДЛЫГ НАМРЫН ЧУУЛГАНААР ХЭЛЭЛЦЭНЭ

Ерөнхий сайд Г.Занданшатар Засгийн газрын хяналтыг хэрэгжүүлэх газрыг Эдийн засгийн яам руу шилжүүлэхээр төлөвлөсөн бөгөөд Мэргэжлийн хяналтын байгууллагыг сэргээх бодолтой байгаагаа илэрхийлсэн юм. Тэрбээр энэ талаараа, "Мэргэжлийн хяналт, бүтээмжийн зөвлөл нэртэйгээр цаашдаа шинэчлэгдэж, мэргэжлийн хяналтын байгууллагатай байх нь зүйтэй гэсэн асуудал яригдаж байгаа. Энэ асуудлыг намрын чуулганаар хэлэлцүүлэх байх. Үндсэндээ суманд эрүү ахуйн чанарыг шалгадаг, хянадаг газар байхгүй болсон. Иймд мэргэжлийн хяналтын газрыг сэргээх шаардлагатай" хэмээв

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.