НЭГҮҮН МЭДЭЭ
Ерөнхий нарийн бичгийн дарга нар төр, иргэний нийгмийн харилцааг бэхжүүлэх талаар санал солилцлоо

Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж манай улсад туршлага судлах айлчлал хийж буй Бутаны Хаант Улсын парламентын дээд, доод танхим буюу Үндэсний зөвлөл, Үндэсний Ассамблейн төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд ажиллаж байгаа Үндэсний Ассамблейн Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Дуба тэргүүтэй төлөөлөгчидтэй уулзлаа. Бутаны Хаант Улсын парламентын төлөөлөгчид Монгол Улсын Их Хурлын иргэний нийгэм болон Засгийн газартай харилцах харилцааны туршлагыг судалж буй юм. Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж 2023 онд Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтийн дагуу хууль тогтоох дээд байгууллага 126 гишүүнтэй болж, эмэгтэй гишүүдийнхээ тоогоор Азидаа Бүгд Найрамдах Узбекстан Улсын дараа хоёрт орж буйг танилцуулж, Монгол Улсын төрөөс Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пакт ад заасан хүний эвлэлдэн нэгдэх эрхийг хэрэгжүүлэх, хувийн хэвшил, иргэний нийгмийн хамтын ажиллагааг бүх хүрээнд өргөжүүлэх, үүнд хүний эрхийг хангаж ажиллахад онцгой анхаарал хандуулж байгааг дурдав. Тэрбээр төрийн бус, шашны болон үйлдвэрчний эвлэлийн байгууллагууд, эдгээрийн төртэй харилцах харилцааны эрх зүйн орчин тодорхой бүрдсэн гэдгийг товч танилцуулж, иргэний нийгмийг дэмжих, чадавхыг нэмэгдүүлэх нэгдсэн бодлогыг тодорхойлж хэрэгжүүлэх нь нэн чухал болохыг онцолсон юм. Монгол Улсын Их Хурал хууль тогтоох, бодлого боловсруулах үйл ажиллагаандаа иргэний нийгмийн оролцоог хангах талаар олон улсын түвшинд сайн жишиг болдгийг Үндэсний Ассамблейн Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Дуба сайшааж, энэ талаар Бутаны Хаант Улсын парламент стратегийн баримт бичгүүдээ батлаад байгааг танилцуулсан юм. Тус улсын парламентад таван гишүүнтэй Бутан-Монголын парламентын бүлэг байгуулагдан ажиллаж байгааг тэрбээр танилцуулж, олон талаар ижил төстэй, нэг шашинтай манай хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа өргөжин тэлж буйд баяртай байгаагаа илэрхийллээ. Мөн тус улсын парламентын дээд, доод танхимд иргэний нийгмийн байгууллагуудтай харилцах төлөөлөгчдийг тусгайлан томилж буйг онцлон дурдав. Ерөнхий нарийн бичгийн дарга нар хоёр улсын төрийн байгуулал, хууль тогтоох дээд байгууллагуудын бүтэц бүрэлдэхүүн, харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар мэдээлэл солилцож, парламентаас иргэний нийгмийн байгууллагууд болон Засгийн газартай харилцах харилцаа, хууль тогтоох үйл ажиллагаанд ардчиллын үндэс суурь болсон хүний эрхийг хангах бодлогын талаар ярилцав. Уулзалтад Улсын Их Хурлын Тамгын газрын Тэргүүн дэд дарга Ч.Ариунхур, Бутаны парламентын Иргэний нийгмийн зөвлөлийн гишүүн, Ардчилал, сонгуульд дэмжлэг үзүүлэх олон улсын хүрээлэнгийн тэргүүн Пема Дэнзэн, тус улсын Транспаренси Интернэшнл байгууллагын Гүйцэтгэх захирал Дэнзэн Тинли болон албаны бусад хүмүүс байлцлаа гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.

2 ДАХЬ ЖИЛДЭЭ АЛБАН ЁСНЫ ЭРХТЭЙГЭЭР ЗОХИОН БАЙГУУЛАГДАХ IFRD АРГА ХЭМЖЭЭ ЭНЭ БЯМБА ГАРАГТ БОЛНО

Жил бүрийн тавдугаар сарын эхний Бямба гарагт дэлхий даяар “Олон Улсын Эмэгтэй Мотоциклчдын Өдөр” тэмдэглэгддэг уламжлалтай. Энэ жил тус өдөр 19 дахь удаагаа зохион байгуулагдаж байна. “Just Ride” буюу “Зүгээр л Уна” уриатай энэ өдөр дэлхийн 120 гаруй орны эмэгтэй мотоциклчид нэгэн зэрэг мотоцикль дээрээ гарч, эрх чөлөө, эрч хүчийг мэдрэн давхидаг уламжлалтай. Монгол Улсад ч гэсэн сүүлийн жилүүдэд мото спортоор хичээллэх эмэгтэйчүүдийн тоо нэмэгдэж, идэвхтэй оролцоо нь өссөөр байна. Тиймээс “Lady Riders Mongolia WMC” нь Монгол Улсад 2 дахь удаа албан ёсны эрхтэйгээр IFRD-ийн арга хэмжээг зохион байгуулж, дэлхийн эмэгтэй төмөр хүлэгтнүүдийн эгнээнд нэгдэж байгаадаа баяртай байна. Энэхүү өдөрлөгөөр дамжуулан бид “эмэгтэй” гэх хэвшмэл ойлголтыг эвдэж, эрч хүчтэй, зоригтой, эрэмгий МОНГОЛ ЭМЭГТЭЙГ онцлон гаргаж байна. Цаашид бие биенээ дэмжиж, өөдрөг хандлагыг түгээж, хойч үеийн моточин бүсгүйчүүддээ урам зориг өгч, зөв үлгэр дуурайлал үзүүлье. Ерөнхий зохион байгуулагч: Lady Riders Mongolia WMC Хамтран зохион байгуулагч: Hunnu Women Riders Mongolia, Egshu Mongolia, Ujin Ulaanbaatar Ерөнхий ивээн тэтгэгч: Cruiser House (moto grage) Royal Enfield Mongolia AMB grage Хамтран ажиллагч: Gas Gas, KTM Mongolia, M Zone, Biger Motors, Elite moto shop, AS Motors,

Жендэрийн мэдрэмжтэй ажлын байрны бодлогын хэрэгжилтийн талаар хэлэлцлээ

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороо, Жендэрийн үндэсний хороо, Жендэрийн үндэсний хорооны дэргэдэх “Бодлогын зөвлөл” хамтран “Жендэрийн мэдрэмжтэй ажлын байрны бодлогын хэрэгжилт, сайн туршлага” сэдэвт хэлэлцүүлгийг өнөөдөр /2025.04.30/ зохион байгууллаа. Тус хэлэлцүүлгийг Улсын Их Хурлын гишүүн А.Ариунзаяа чиглүүлж, УИХ-ын гишүүн, Хүний эрхийн дэд хорооны дарга С.Эрдэнэболд, Б.Мөнхсоёл, Р.Батболд, Х.Баасанжаргал, А.Ундраа нар оролцлоо. Улсын Их Хурлын гишүүн, Хүний эрхийн дэд хорооны дарга С.Эрдэнэболд хэлэлцүүлгийг нээн хэлсэн үгэндээ, Дэлхийн банк 2023 онд Монгол Улсын жендэрийн нөхцөл байдлын тойм үнэлгээг хийж гүйцэтгэсэн. Тус үнэлгээнд , Монгол Улс ын х ууль , эрх зүйн орчин сайжирч байгаа ч ажлын байранд эмэгтэйчүүдийг дэмжих тогтолцоо г сайжруулж , эмэгтэйчүүдийг хүчирхийлэл, дарамтаас хамгаалж, аюулгүй байдлыг хангах ажлыг эрчимжүүлэх шаардлага байсаар байна. Эмэгтэйчүүд ийг эрэгтэйчүүд тэй харьцуулахад дээд боловсрол илүү эзэмшсэн байгаа ч хөдөлмөрийн зах зээлд давуу байж чадахгүй байна. Монгол Улсын ажиллах хүчний оролцоон дахь эмэгтэйчүүдийн хувь нь эрэгтэйчүүдийнхээс 15 хувиар доогуур болох таамаглалтай байна гэж дүгнэсэн байна . 2022 онд эмэгтэйчүүд ийн орлого эрэгтэйчүүдээс 25 хувь бага гарсан бөгөөд цалин хөлсгүй , гэр орны ажилд эрэгтэйчүүдээс хоёр дахин их цагийг з арцуулжээ . Цаашид жендэрийн тэгш бус байдлыг арилгахын тулд хуулийн хэрэгжилтийг сайжруулах, техникийн болоод санхүүгийн нөөцийг нэмэгдүүлэх, жендэрийн хэвшмэл ойлголтыг өөрчлөх, эмэгтэйчүүдийн хөдөлмөрлөх эрх, ажлын байранд дэмжих тогтолцоог бүрдүүлэх, улмаар эмэгтэйчүүдийн нийгэм, улс төрийн оролцоо, манлайллыг хангах асуудалд илүү анхаарах хэрэгтэй байна гэлээ. Энэхүү хэлэлцүүлэг нь жендэрийн мэдрэмжтэй ажлын байрны бодлогын ач холбогдол, үр нөлөөг таниулах, оролцогч талуудыг нэг мөр ойлголт, зорилгод нэгтгэх, үйлдэлд уриалах, сайн туршлагыг түгээх, тус бодлогыг хэрэгжүүлэхэд олон нийтийн ойлголт, мэдлэгийг нэмэгдүүлэх зорилготой юм. Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгаааллын яамны Төрийн нарийн бичгийн дарга Л.Мөнхзул “Зохистой хөдөлмөр эрхлэлтийн талаар Засгийн газраас баримталж буй бодлого”, Жендэрийн Үндэсний хорооны Нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Т.Энхбаяр “Жендэрийн мэдрэмжтэй ажлын байрны бодлогын хэрэгжилтийг танилцууллаа. Мөн “Эм Эм Си Жи” ХХК-ийн Судалгаа Хөгжил хариуцсан захирал Ч.Даваасүрэн, “ТЭСО” группын Хүний нөөц, удирдлагын газрын захирал Б.Болормаа нар “Жендэрийн мэдрэмжтэй байгууллагын соёл, ажлын орчин”, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбооны Ерөнхий зохицуулалтын газрын дарга Э.Энхжаргал, “Говь" ХК-ийн Комплайнсын газрын захирал Б.Чингүүн нар “Ажлын байрны дарамтаас урьдчилан сэргийлэх, дарамт ялгаварлан гадуурхалтаас ангид орчин бүрдүүлэх”, сэдвээр тус тус илтгэл танилцууллаа. Хэлэлцүүлэгт 21 аймгийн Засаг даргын тамгын газрын дарга, холбогдох албан тушаалтан болон Нийслэлийн Засаг даргын тамгын газар, Нийслэлийн 9 дүүргийн Засаг даргын тамгын газрын дарга, холбогдох албан тушаалтан нийт 145 хүн оролцсон бөгөөд хэлэлцүүлгийг хааж УИХ-ын гишүүн А.Ундраа үг хэллээ. Тэрбээр, олон чухал сэдвээр ярилцсан үр дүнтэй хэлэлцүүлэг болсныг цохон тэмдэглээд, хуулийн хэрэгжилт хангалтгүй байгааг онцолж, жил болгон барилга байгууламжид урсгал засвар хийдэг шиг байгууллагын орчин нөхцөлийг сайжруулж, хүний тав тух, аюулгүй байдлыг хангах нь чухал гэлээ. Мөн жендэрийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж буй эрдэмтэн, судлаач, нийт оролцогчдод талархаж байгаагаа илэрхийлэв. Улсын Их Хурлын гишүүн А.Ариунзаяа оролцогчдод хандан ажлын бус цагаар ямар нэгэн ажил, арга хэмжээ зохион байгуулахдаа бага насны хүүхэдтэй эсэхэд онцгой анхаарч, хүүхдийг эрсдэлт нөхцөлд үлдээлгүй хамгаалж, байгууллагын бодлогодоо нэгдүгээрт хүүхэд хамгааллын асуудлыг тусгах хэрэгтэй гэлээ. Цаашид тус хэлэлцүүлгийг уламжлал болгон зохион байгуулах бөгөөд төр, хувийн хэвшлийн хамтын оролцоотой байх юм гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

Байнгын хороодын хамтарсан хуралдаанаар Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ

Улсын Их Хурлын Төсвийн болон Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдрийн /2025.04.30/ хамтарсан хуралдаан 10 цаг 34 минутад гишүүдийн 51.1 хувийн ирцтэй эхэлж, Засгийн газраас 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр өргөн мэдүүлсэн Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Хуралдааныг Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн даргалав. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.10-т заасны дагуу хуулийн төслийг зүйл бүрээр хэлэлцсэн. Төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн З.Мэндсайхан, Б.Бейсен, Т.Аубакир, Ц.Идэрбат, Ж.Батжаргал, Л.Мөнхбаясгалан, Н.Наранбаатар, Х.Ганхуяг нар асуулт асууж, санал хэлсэн. Гишүүд нийслэл дэх гурилын үйлдвэрүүдэд килограмм гурил 1500-1800 төгрөгийн үнэтэй байгаа ч хэдий ч 1700 км тээвэрлэн баруун бүсэд очиход үнэ нь нэг дахин нэмэгддэг. Баруун бүсийн иргэд жилдээ 15 мянган тонн гурил хэрэглэдэг. Иймд 600 км буюу хилийн цаанаас үнэ хямд гурилыг тээвэрлэн хэрэглэх боломжийг олгож, хуулийг хүчингүй болгохоо урьтал болголгүй Засгийн газар тодорхой бүс нутагт квот тогтоодог, зохицуулалт хийдэг болох шаардлагатай гэсэн саналыг хэлж байлаа. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ж.Энхбаяр, Хүнсний тухай хуулиар гол асуудлыг зохицуулж байсан. Хүнсний аюулгүй байдлын зөвлөлийг Ерөнхий сайд ахлан, стратегийн гол нэрийн хүнсний үнэ, тогтвортой байдал, нийлүүлэлт дээр түргэн шуурхай арга хэмжээ авдаг байсан. Харин улаанбуудайн тухайд гаалийн албан татварт өөрчлөлт оруулсан тул өмнө нь хийж байсан зохицуулалт зогссон. Иймд Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төсөл батлагдвал Засгийн газраас холбогдох зохицуулалтаа үргэлжлүүлэн хийнэ хэмээн хариулж байлаа. Ингээд төслийн талаарх зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалтыг явуулав. Тухайлбал, хуулийн дагаж мөрдөх хугацааг төсөлд “04 дүгээр сарын 01-ний” гэснийг “05 дугаар сарын 20-ны” гэж өөрчлөх саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн 57.1 хувь нь дэмжсэн. Харин Улсын Их Хурлын гишүүн М.Бадамсүрэнгээс Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.5-д заасны дагуу Хууль хэрэгжүүлэх арга хэмжээний тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэх санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэнгүй. Ингээд Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлэг явуулсан талаарх Байнгын хороодын санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.

Монгол Улсын Их Хурлын дэд дарга Б.Пүрэвдорж “Аугаа их өв – хамтын ирээдүй” олон улсын чуулга уулзалтад илтгэл тавив

Монгол Улсын Их Хурлын дэд дарга, Улсын Их Хурал дахь Монгол-Оросын парламентын бүлгийн дарга Б.Пүрэвдорж, Улсын Их Хурлын гишүүн, Ёс зүй, дэгийн байнгын хорооны дарга Б.Баярбаатар, Улсын Их Хурлын гишүүн, Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга Л.Энхнасан, Улсын Их Хурлын гишүүн Б.Батбаатар нар 2025 оны 04 дүгээр сарын 28, 29-ний өдрүүдэд ОХУ-ын Волгоград хотноо зохион байгуулагдсан “ Аугаа их өв – хамтын ирээдүй ” олон улсын чуулга уулзалтад монголын парламентыг төлөөлж оролцлоо. Аугаа и х э х орны дайны ялалтын 80 жилийн ойн баярын өдрийг угтсан энэхүү арга хэмжээ нд Тусгаар улсуудын хамтын нөхөрлөлийн гишүүн орнууд, Европ, Ази, Латин Америкийн найрсаг орнуудын парламентын төлөөлөгчид болон түүхч, судлаач, эрдэмтдийн төлөөлөл оролцов. Чуулга уулзалт салбар болон өргөтгөсөн хуралдаануудаар зохион байгуулагдаж, өргөтгөсөн хуралдааныг ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн Думын дарга В.В.Володин нээсэн юм. Тэрбээр хэлсэн үгэндээ, өнөөдөр бид Волгоград баатар-хотод чуулж байгаа нь санамсаргүй хэрэг биш юм. 200 өдөр, шөнө үргэлжилсэн Сталинградын тулалдаан Аугаа их эх орны дайн болон Дэлхийн II дайны үр дүнг тодорхойлсон эргэлтийн цэг хэмээн тодотгож, дэлхий дахинаа энх тайван тогтоох үйлсэд орон орны оруулсан баатарлаг гавьяа, хувь нэмрийг онцлон, түүхийг гуйвуулахгүй байх нь зүйн хэрэг гэв. Тэрбээр, дайны жилүүдэд монголын ард түмний оруулсан хувь нэмэр үнэлэгдэшгүй байсныг цохон тэмдэглэсэн юм. Монгол Улсын Их Хурлын дэд дарга Б.Пүрэвдорж тус чуулга уулзалтын өргөтгөсөн хуралдааны үеэр илтгэл тавив. Тэрбээр илтгэлдээ, дэлхий дахины тэр дундаа оросын ард түмний түүхийн нэг гол үйл явдал нь 1941-1945 онд болсон Аугаа их эх орны дайн юм. Тэртээ 80 жилийн өмнө болсон энэхүү дайны түүхийг оросын ард түмэн санан дурсаж, дайнд амь үрэгдсэн сая сая эх орончдынхоо алдар гавьяаг бахархан мөнхжүүлсээр ирсэн. Аугаа их эх орны дайн эхэлсэн өдөр буюу 1941 оны зургадугаар сарын 22-нд Бүгд Найрамдах Монгол Ард Улс Зөвлөлт Холбоот Улсыг бүрэн дэмжихээ илэрхийлсэн. Монгол Улс дайны туршид ЗХУ-ын холбоотон улс нь байж, “Бүхнийг фронтод”, “Бүхнийг ялалтын төлөө” гэсэн уриан дор Зөвлөлтийн ард түмэнд туслах хөдөлгөөнийг орон даяар өрнүүлж, галт тэрэгний зургаан удаагийн цуваагаар тусламж хүргүүлсэн. Үүнд, мах, сүү, гурилан бүтээгдэхүүн, мөн нэхий дээл, эсгий гутал болон алт, үнэт эдлэл болоод бусад бэлэг сэлт байснаас гадна монголчууд 517 мянган агт морьд нийлүүлсэн. Сталинград (эдүгээ Волгоград баатар-хот) хотын дэргэд болсон ширүүн тулаанд монголын ард түмнээс илгээсэн дулаан хувцастай улаан армийн цэргүүд Дэлхийн II дайны цаашдын хувь заяаг бүрэн эргүүлж чадсан юм. Дайн дуусахтай зэрэгцэн Монголчуудын энэ их ач тусын хариуд Зөвлөлт Холбоот Улс Монгол Улсын тусгаар тогтнолыг дэлхийн бусад улс гүрнээр хүлээн зөвшөөрүүлж, улмаар 1961 онд НҮБ-ын гишүүн орон болоход чухал нөлөө үзүүлсэн гэдгийг монголын ард түмэн үргэлж санаж, талархдаг. Өвөг дээдсийн маань “Аугаа их өв”, өнөөдрийн харилцан итгэлцэл, бидний хойч үеийн “Хамтын ирээдүй” нь мөнхийн хоёр хөршийн эрх тэгш, гүн бат найрамдал мөнхжин орших болтугай гэлээ. Монгол Улсын Их Хурлын дэд дарга Б.Пүрэвдорж тэргүүтэй төлөөлөгчид “ Аугаа их өв – хамтын ирээдүй ” олон улсын чуулга уулзалтын үеэр “Сталинградын тулалдааны баатрууд” түүх-дурсгалын цогцолбор дахь мөнхийн галд цэцэг өргөх ёслолд оролцсон юм. “ Аугаа их өв – хамтын ирээдүй ” ч уулга уулзалтын хаалтад ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин , Бүгд Найрамдах Беларусь Улсын Ерөнхийлөгч Александр Лукашенко нар оролцож, зочид, төлөөлөгчдөд хандан үг хэлсэн. Энэ үеэр ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин Беларусь, Оросын Холбооны Парламентын Ассамблейн дэргэд Түүхэн дурсамжийг хамгаалах байнгын хороо байгуулах тухай санал дэвшүүлж байв гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.

Монгол Улсын Их Хурлын гишүүн, Монгол-Бутаны парламентын бүлгийн дарга С.Цэнгүүн, тус бүлгийн гишүүн О.Саранчулуун нар өнөөдөр /2025.04.29/ Бутаны Хаант Улсын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд бүлгийн дарга С.Цэнгүүн Монгол, Бутан

Улсын Их Хурлын гишүүн Ж.Баясгалан өнөөдөр (2025.04.29) Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шэнь Минжуаньтай уулзлаа. Уулзалтын эхэнд Улсын Их Хурлын гишүүн Ж.Баясгалан, хоёр улсын хууль тогтоох байгууллагын хамтын ажиллагаа нь бусад салбарын х арилцааг өргөжүүлэн хөгжүүлэхэд чухал болохыг тэмдэглэв. Тэрбээр , е с дэх удаагийн сонгуулиар байгуулагдсан Монгол Улсын Их Хурал нь 126 гишүүнтэй болж өргөжсөнөөс гадна нийгмийн олон бүлгийн төлөөлөлтэй гэдгээрээ онцлог болохыг дурдлаа. Энэ удаагийн парламентад хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг төлөөлөн Улсын Их Хурлын хоёр гишүүн сонгогдсон болохыг Ж.Баясгалан гишүүн хэлээд, Асрах үйлчилгээний нөхцөл байдалтай танилцах, холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийг судлах, зохицуулалтын хэрэгцээ, шаардлагын талаар нягтлах ажлын хэсгийн ахлагчаар ажиллаж байгаагаа танилцууллаа. Энэ хүрээнд Бүгд Найрамдах Хятад Ард Улсын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийнхээ эрх ашгийг хамгаалах чиглэлээрх нийгмийн үйлчилгээ, тогтолцоо, эрх зүйн орчны талаар болон анагаах ухаан, технологийн салбар дахь дэвшлийн талаар судлах, хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа танилцууллаа. Мөн орон нутагт үйл ажиллагаа явуулж буй Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төвийн үйл ажиллагааг сайжруулах чиглэлээр хамтран ажиллах хүсэлтээ илэрхийлсэн. Элчин сайд Шэнь Минжуань хоёр улсын хууль тогтоох байгууллагын харилцаа, хамтын ажиллагаа өндөр түвшинд гүнзгийрэн хөгжиж байгааг тэмдэглээд Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны дарга Жао Лөжигийн урилгаар Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан 2025 оны 02 дугаар сард тус улсад албан ёсны айлчлал хийснийг, энэ сарын 25-нд болсон Монгол, Хятадын парламент хоорондын байнгын уулзалтын механизмын VI уулзалтыг дурдав. Хууль тогтоох байгууллагуудын хамтын ажиллагаа нь хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг бүх салбарт өргөжүүлэн хөгжүүлэх ач холбогдолтойг онцоллоо. Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар 2019 онд Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төвийг Улаанбаатар хотноо байгуулсан талаар Элчин сайд Шэнь Минжуань дурдсан. Цаашид хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хангах, хамгаалахтай холбоотой сайн туршлага, шинжлэх ухааны ололт, амжилтаа нээлттэй хуваалцахад бэлэн байгаагаа илэрхийлэв. Уулзалтын үеэр талууд хоёр улсын хүмүүнлэгийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хангах, хамгаалах чиглэлээр олон улсын түвшинд хамтран ажиллах боломжийн талаар санал солилцлоо хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.

УИХ дахь Монгол-Бутаны парламентын бүлгийн дарга С.Цэнгүүн Бутаны Хаант Улсын Дотоод хэргийн яамны Хуулийн хэлтсийн дарга Баасандорж /Pasang Dorji/ тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав

Монгол Улсын Их Хурлын гишүүн, Монгол- Бутан ы парламентын бүлгийн дарга С.Цэнгүүн, тус бүлгийн гишүүн О.Саранчулуун нар өнөөдөр /2025.04.29/ Бутаны Х аант У лсын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд бүлгийн дарга С.Цэнгүүн Монгол, Бутан хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосноос хойш 12 жилийн дараа Бутаны Хаант Улсын Цог Жавхлант Хаан өнгөрсөн онд Монгол Улсад төрийн айлчлал хийсэн. Тус айлчлал нь хоёр улсын уламжлалт найрсаг харилцааны хэтийн төлөв, хамтын ажиллагааны чиглэлийг тодорхойлсон түүхэн айлчлал болсон гэдгийг тэмдэглэв. Тэрээр, Монгол Улсын Ази, Номхон далайн бүс нутагт чиглэсэн гадаад бодлогод Өмнөд Азийн улс орнуудтай хөгжүүлж буй харилцаа, хамтын ажиллагаа чухал байр суурь эзэлдгийг онцолсон. Энэ хүрээнд Монгол Улс Бутаны Хаант Улсыг Өмнөд Ази дахь чухал түнш хэмээн үзэж, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө байдгийг илэрхийлсэн. Бутаны Хаант Улсын төлөөлөгч, Дотоод хэргийн яамны Хуулийн хэлтсийн дарга Баасандорж /Pasang Dorji/-ийн зүгээс Монгол Улсын Их Хурлын гишүүд цаг гарган уулзаж буйд талархал илэрхийлж, Монгол Улсын иргэний нийгмийн байгууллагуудын үйл ажиллагаа, нийгмийн оролцооны талаар болон төрийн байгууллагуудтай хэрхэн уялдан ажилладаг талаар туршлага судлахаар ирсэн гэдгийг онцлов. Монгол- Бутан ы парламентын бүлгийн гишүүн О.Саранчулуун с үүлийн 10 жил иргэний нийгмийн байгууллагад ажиллаж, энэ чиглэлээр судалгаа хийсэн талаараа танилцуулаад, Монгол Улсын иргэний нийгмийн хөгжил, хууль , эрх зүйн орчны талаар санал солилцлоо. Тэрээр Монгол Улс хүний эрхтэй холбоотой нийгмийн үйлчилгээг зарим тохиолдолд төрийн бус байгууллагаар гэрээгээр гүйцэтгүүлдэг гээд и ргэний нийгмийн хөгжлийн хамгийн гол зорилго нь төрийн үйл ажиллагаанд хяналт тавих гэдгийг онцолж, байр сууриа илэрхийллээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шиг тэргүүтэй төлөөлөгчид “Их Хуралдай” танхимтай танилцлаа

Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалангийн урилгаар Бүгд Найрамдах Солонгос Улсын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шиг 2025 оны дөрөвдүгээр сарын 26-30-ны өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байгаа билээ. Айлчлалын хүрээнд хоёр тал өнөөдөр /2025.04.28/ албан ёсны уулзалт хийсний дараа Бүгд Найрамдах Солонгос Улсын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шиг болон Үндэсний Ассамблейн гишүүд Монгол Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдааны “Их Хуралдай” танхимтай танилцав. Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу Эзэн богд Чингис хааны эш хөргийг, билиг сургаалынх нь хамт Монгол Улсын төрийн эрх барих дээд байгууллага Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдааны “Их Хуралдай” танхимд залсныг онцолж байлаа. Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж, Монгол Улс ардчилсан шинэ Үндсэн хуулиа баталснаас хойш 1992-2024 он хүртэлх хугацаанд бүрдсэн найман удаагийн парламент 76 гишүүнтэйгээр уг танхимд хуралдаж байсныг тэмдэглэсэн. Тэрбээр, 2024 онд болсон Монгол Улсын Их Хурлын сонгуулийн үр дүнд улс төрийн таван намын төлөөллөөс бүрдсэн 126 гишүүнтэй парламент байгуулагдсаныг тодотгоод, энэ удаагийн парламентын гишүүд нийгмийн олон бүлгийн төлөөллөөс бүрдсэний зэрэгцээ хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг төлөөлсөн хоёр гишүүн сонгогдсон гээд хүний эрхийг дээдлэх, тэгш боломжийг бүрдүүлэх зорилгоор тусгайлан индэр зассан талаар танилцууллаа хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Солонгос Улсын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шигийг Д.Сүхбаатарын талбайд угтан мэндчиллээ

Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан гэргий Д.Бямбасүрэнгийн хамтаар Монгол Улсад албан ёсны айлчлал хийж буй Бүгд Найрамдах Солонгос Улсын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шиг , гэргий Шин Гён Хэ нарыг өнөөдөр ж анжин Д.Сүхбаатарын талбайд угтан мэндчиллээ. Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан, гэргий Д.Бямбасүрэн нар эрхэм зочдын хамт Их Эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлсний дараа Төрийн ордны Ёслол хүндэтгэлийн өргөөний Баганат танхимд саатан, Эрхэмсэг ноён Ү Вон Шиг хүндэт зочны дэвтэрт сэтгэгдлээ үлдээн, гарын үсэг зурав. Үргэлжлүүлэн Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Солонгос Улсын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шиг нарын уулзалт эхэллээ. Эрхэмсэг ноён Ү Вон Шиг энэ өдөр Монгол Улсын Ерөнхийлөгчид бараалхаж, Улсын Их Хурлын чуулганы танхимтай танилцана хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

ДЭЭРХИЙН ГЭГЭЭН ЭЦЭГ ФРАНЦИСКИЙГ ЭЦСИЙН ЗАМД НЬ ҮДЛЭЭ

Өчигдөр Дээрхийн гэгээн эцэг Францискийг эцсийн замд нь үдэх ёслолд оролцож суухад Хутагт Пьетрогийн талбайд цугласан олон эмгэнэн гашуудахаасаа илүү эгэл амьдралаа хүн төрөлхтний эв нэгдэл, энэрэл нигүүлсэл, энх тайвны төлөө зориулсан нэгэн агуу их сэтгэлтний алдрыг магтан тэмдэглэж байх шиг санагдлаа. Насан хутаг олохоосоо өмнө амжиж Монгол Улсад айлчлахдаа тэр гэгээнтэн газарлаг эрх мэдэл хөөж, гавьяа байгуулах санаа агуулсангүй, жирийн хоньчны жинхэнэ үнэн сэтгэл өвөрлөж ирсэн гэдгээ “монголчуудын нууцлаг далд чанарыг (mysticism) танихыг зорьсон” хэмээн өгүүлсэн байдаг. Тэрээр манай мөнх хөх тэнгэрийг үзэж, эгэл жирийн хүмүүстэй уулзаж явахдаа эрж хайсан зүйлээ олсон байх, манай гуравдагч хөршийн бодлогыг “гуравдагч хөршийн үл тайлагдах нууц” (third-neighbour mystique) хэмээн нэрлэсэн билээ. Хутагт Франциск манай орныг, манай ард түмнийг дэлхий дахинд нэг сайн таниулчхаад буцлаа. Манай түүх, уламжлал соёл, нүүдлийн ахуй, байгаль дэлхийгээ хайрлах үзэл, оюун санааны мэдрэмж, шашин шүтлэгийн эрх чөлөө, монгол гэрийг хүртэл тэрээр оюун санааны эрэл хайгуулын үзүүр болгон тунхаглаж, хорвоо ертөнцийг монгол гэртэй, монгол орныг яруу найрагтай зүйрлэж, уудам тал нутгаас ундран түгдэг их амар амгаланг анхаарч ажиглахыг хүн төрөлхтөнд сануулчхаад буцлаа. Хутагт Франциск бас монголчуудад хандаж захиас үлдээсэн. Тэрээр “хязгааргүй үргэлжлэх тэнгэрийн хаяаг тольдон харж, анир чимээгүй болоод дотоод амар амгаланг дэлгэрүүлэх заяатай төрсөн танай ард түмэн оюун санааны торгон мэдрэмжийг төгөлдөржүүлсэн” хэмээн сануулж, “авлига хээл хахууль бүхэл бүтэн улс орныг сүйрүүлж чадах хэрэглээг шүтсэн, ёс суртахуунгүй сэтгэлгээнээс үүдсэн уршиг, амин хувийн ашиг сонирхолдоо хөтлөгдөж, олноос тусгаарлагдаж, тэнгэр өөд харах эрхгүй болж, түмэн олны өмнө нүүрээ хийх газаргүй болохын цондон” хэмээн анхааруулж, “та нарын өвөг дээдэс, эзэн хаад хараа дээгүүр байж, өргөн уудмыг тогтон тольдож байхыг соён сургасан билээ. Тийм болохоор алдарт яруу найрагчийнхаа хэлснээр ‘тэнгэр шиг бай’ хэмээн захин сургамжилсан билээ. Ватиканы Пьяцца Сан Пьетро өчигдөр нартай, халуун байсан. Нарлаг сайхан Сан Пьетрогийн талбай бидэнд чимээ шуугиан, өрсөлдөөн тэмцлээр дүүрсэн манай ертөнцөд хүртэл амар амгалан өнө удаан оршин тогтнож, үнэний эрлийн үзүүр олдоно гэдгийг байн байн сануулах шиг үе үе анир чимээгүй нам гүм болж, алсад нүргэлэх нисдэг тэрэг, машин моторын дууг даран амны уншлага латин, итали хэл дээр чихэнд хоногштол цуурайтлаа. Ромын Аба, Хутагт Франциск өөрийнхөө үргэлж ярьдаг асан эцэс төгсгөлгүй их амар амгаландаа тайван нойрсох болтугай! Энгүй уудам нутагт минь, эх сайхан дэлхийд минь эв нэгдэл, энэрэл нигүүлсэл, энх тайвны үзэл санаа дэлгэрч үе үеийг зоригжуулан өрнөн түгэх болтугай! Requiescat in pace. *** Yesterday, as I participated in the funeral ceremony of His Holiness Pope Francis, I felt that those gathered in St. Peter’s Square were not merely mourning, but rather celebrating the extraordinary legacy of a great soul who dedicated his life to the unity of humankind, compassion, mercy, and peace. Before his journey’s end, Pope Francis had visited Mongolia. When he set foot on our land, he came not with political ambitions or a desire for worldly power, but with the heart of a shepherd — to speak to all Mongolians with deep love and respect. He once shared that his purpose was to “understand the mysticism of the Mongolian people.” In Mongolia, Pope Francis embraced the vast blue sky and met ordinary people, and in doing so, he found what he sought. He referred to Mongolia’s foreign policy as the “third-neighbor mystique,” recognizing the unique role our country plays on the world stage. Pope Francis made sure the world knew about Mongolia and its people. He spoke of our history, traditions, culture, nomadic lifestyle, respect for nature, our deep spiritual sensitivity, the freedom of religious belief, and even the Mongolian “ger” as a symbol of spiritual journey. He described Mongolia as a “poem written on the steppes” and urged the world to listen to the quiet wisdom that rises from its vast landscapes. In his message to the Mongolian people, Pope Francis reminded us that “born under the gaze of the infinite sky, your people were destined to develop a refined spiritual sense and spread inner peace.” He also warned us that “corruption and greed can ruin an entire nation, leading to consequences born of moral decay, causing people to become disconnected from the greater good and losing the ability to look to the heavens.” He urged us to remember the wisdom of our ancestors and kings, who knew how to look beyond, gazing over the vast land with clarity. He called on us to “be like the sky,” as the great poet once said. The sun shone brightly yesterday in St. Peter's Square. The warmth of the square reminded us that, even in a world filled with noise and conflict, there is an enduring power in quiet goodness, humility, and the search for truth. In moments of stillness, when the sounds of helicopters and cars faded away, the Latin and Italian prayers resonated, reminding us that the pursuit of truth continues. May the soul of Pope Francis rest in the boundless peace he so often spoke of — and may we honor his memory by living the values he held dear. May his message of unity, compassion, and peace continue to spread across my homeland and the world, inspiring us all to move forward with courage. In Mongolia, and across the globe, may his spirit of dialogue, mercy, and brotherhood continue to inspire new generations. Requiescat in pace

1 ... 43 44 45 46 47 48 49 50 51 ... 370