НЭГҮҮН МЭДЭЭ
Дэлхийн байгаль орчны өдрийг тохиолдуулан УИХ-ын дарга Д.Амарбаясгалан мэндчилгээ дэвшүүллээ

Эх дэлхий, байгаль орчноо хамгаалан дээдэлдэг иргэд Та бүхэндээ ‘’Дэлхийн байгаль орчны өдөр’’-ийн мэндийг өргөн дэвшүүлье. Нэгдсэн Үндэсний байгууллага 1972 оноос эхлэн жил бүрийн 6 дугаар сарын 5-ны өдрийг “Дэлхийн байгаль орчны өдөр” болгон зарлаж дэлхий нийтээрээ тэмдэглэж ирсэн уламжлалтай. “Хуванцар бохирдлыг зогсооё” уриан дор энэ жил тэмдэглэн өнгөрүүлж байгаа нь хог хаягдлын байгаль дэлхийд учруулж буй хор уршгийг ухамсарлаж, яаралтай арга хэмжээ авахыг хүн төрөлхтөнд онцгойлон сануулж буй хэрэг юм. Манай улсад хуванцар хог хаягдлын хэмжээ жилээс жилд нэмэгдэж, 2024 оны байдлаар нийт хот хаягдлын 7.2 хувь буюу 188.6 мянган тоннд хүрсэн нь аюулын дохио юм. Тиймээс хуванцарын хэрэглээ, хаягдлыг бууруулах нь зөвхөн төр, засгийн төдийгүй хувь хүн, өрх бүрийн ухамсарт оролцоог шаардсан чухал асуудал болжээ. Монголчуудын аж төрөхүйн уламжлалт хэв маяг болох хэмнэлттэй, зохистой хэрэглээ, хог хаягдлаа байгальдаа хаядаггүй, гол мөрөн, булаг шандаа цэвэр ариун байлгадаг, ахуйн дадал заншлыг өнөө цагийн ухамсарт сэтгэлгээ, иргэний ахуйн соёлтой хослуулах нь байгаль хамгаалах бодлого, үйл ажиллагааны үндэс болох учиртай. Монгол Улсын Их Хурал байгаль орчны хуулиудын бодлогын уялдаа холбоог хангах, хог хаягдлыг ангилан ялгах тогтолцоог хэвшүүлэх, ногоон технологи, дахин боловсруулах арга ажиллагааг дэмжих чиглэлд хууль эрх зүйн шинэчлэл, бодлогын дэмжлэгийг үе шаттайгаар хэрэгжүүлэн ажиллах болно. Эх дэлхий, эх орныхоо экосистемийг хамгаалах үйлсэд идэвхийлэн оролцохыг Та бүхэндээ УРИАЛЖ байна. МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА ДАШЗЭГВИЙН АМАРБАЯСГАЛАН

ЗАЛГАА МОНГОЛ ГЭР ШАТАЖ 0-12 НАСНЫ ДӨРВӨН ХҮҮХЭД, НЭГ ТОМ ХҮН ЭНДЖЭЭ

Гал түймрийн улмаас 5 иргэн нас барсан харамсалтай хэрэг гарчээ. Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороонд гэр шатаж байна гэсэн дуудлага мэдээлэл 06-р сарын 04-05-ны шилжих шөнө 01:25 цагт иржээ. Тус дуудлагын дагуу дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 63 дугаар ангийн алба хаагчдыг очиход 5 ханатай залгаа 2 гэр шатаж байсныг ажиллаж унтраасан ч харамсалтай нь түймэрт тус хаягт оршин суугч 1 том хүн, 4 хүүхэд өртөж нас барсан байсныг тус дүүргийн Цагдаагийн 3 дугаар хэлтэст хүлээлгэн өгчээ.

ИЦББХ: Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн хэрэгжилтийг хангах ажлын хэсэг байгууллаа

УИХ-ын Инновац, цахим бодлогын байнгын хорооны өнөөдрийн /2025.06.04/ хуралдаанаар Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн хэрэгжилтийн бодит байдалд дүн шинжилгээ хийж, хүндрэл, бэрхшээл, нийгэмд үзүүлж байгаа эерэг, сөрөг нөлөөллийг тодорхойлох, шаардлагатай бол хуульд өөрчлөлт оруулах төслийг боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулах тухай байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцлээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамны газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч П.Мөнхбат мэдээлэл хийв. Тэрбээр, Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн хэрэгжилтийг хангах хүрээнд дагалдах 7 журмыг батлан хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Нэн тэргүүнд хуулийн хэрэгжилтийг хангах Үндэсний зөвлөлийг байгуулсан. Энэхүү ажлын хэсгээс Мэдээллийн технологийн үйлдвэрлэл, дэвшилтэт технологийг хөгжүүлэх стратеги төлөвлөгөө боловсруулах ажлын хэсгийг байгуулан ажиллаж байна. Нэгдүгээрт, хуулийн хэрэгжилтийг хангахын тулд бүх нийтийн цахим ур чадварын бүтцийн хүрээг баталсан. Харин дэвшилтэт технологийн жагсаалтыг боловсруулах ажлын хэсэг ажиллаж байна. Мэдээлэл технологийн үйлдвэрлэлийг дэмжих виртуал бүсийн ажиллах журам болон татварын болон татварын бус дэмжлэгийг үзүүлэх журмын төслийг боловсруулсан. Ирэх долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар журмыг хэлэлцэхээр бэлтгэж байна. Хиймэл оюун, их өгөгдөл, блокчэйн, сансрын үйлдвэрлэлийн дэвшилтэт технологид суурилсан сэндбокс байгуулах холбогдох журмыг боловсруулаад ажиллаж байна гэх зэргээр танилцууллаа. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Ч.Анар асуулт асуув. Тэрбээр, гарааны шинэ компаниудыг 5 жилийн дотор татвараас 100 хувь чөлөөлөх заалтыг хассан байна. Энэ заалт яагаад хасагдсан талаар асуухад Ажлын хэсгээс хариулахдаа, энэ талаар Сангийн яамнаас тодруулан асуухад энэхүү татварын дэмжлэгийг хууль болон түүнийг дагаж гарч байгаа журмаар зохицуулахгүй гэсэн байр суурийг илэрхийлсэн хэмээн хариуллаа. УИХ-ын гишүүн Ч.Анар, гарааны компаниудад татварын энэхүү хөнгөлөлтийг үзүүлэхэд холбогдох яам хариуцлагатай ажиллах шаардлагатай хэмээв. Мөн УИХ-ын гишүүн Ж.Галбадрах, боловсролын салбарт инновац, цахим технологийг нэвтрүүлэх чиглэлээр хэрхэн ажиллаж болох талаар санал хэлж, асуулт асуув. Тэрбээр, боловсролын салбарт цахим орчны хэрэглээг зохицуулах шаардлагатай байна. Тухайлбал, багшийн хомсдолыг багасгахад вирутал оюун ухааныг ашиглаж, багшийг оруулах, сурах бичгийг цахимжуулах зэрэг олон боломж бий. Энэхүү хуульд боловсролын салбарт мэдээлэл, технологийн хөгжлийг дэмжих ямар зохицуулалт байгаа талаар асуув. Ажлыг хэсгээс энэхүү хууль бол мэдээллийн технологийн үйлдвэрлэл эрхлэгч нарыг дэмжих зохицуулалтыг тусгасан. Харин боловсролын салбарын тулгамдсан асуудлыг шийдэх бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдэд хуулийн үйлчлэл хамаарна гэв. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, үг хэлж дууслаа. Ингээд Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн хэрэгжилтийн бодит байдалд дүн шинжилгээ хийж гарч байгаа хүндрэл, бэрхшээл, нийгэмд үзүүлж байгаа эерэг, сөрөг нөлөөллийг тодорхойлох, шаардлагатай бол хуульд өөрчлөлт оруулах төслийг боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулах тухай байнгын хорооны тогтоолын төслийг батлах санал хураалт явуулж, олонхийн саналаар тогтоолын төсөл батлагдлаа гэж УИХ-ын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

ХЗБХ: Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг эхлүүлэв

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн (2025.06.04) хуралдаан гишүүдийн 63.6 хувийн ирцтэйгээр 10 цаг 25 минутад эхэлж, Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд ийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх ажлын хэсгийн танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн О.Номинчимэг танилцуулав. Улсын Их Хурлын чуулганы 2025 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжиж, анхны хэлэлцүүлэг бэлтгүүлэхээр Байнгын хороонд шилжүүлсэн. Хууль зүйн байнгын хорооны 2025 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн 03 дугаар тогтоолоор Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг Байнгын хороо болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулсан. Улсын Их Хурлын гишүүн О.Номинчимэг ажлын хэсгийг ахалж, Улсын Их Хурлын гишүүн У.Отгонбаяр, Х.Тэмүүжин, Г.Уянгахишиг, С.Эрдэнэболд нарын бүрэлдэхүүнд нь ажилласан байна. Ажлын хэсэг 3 удаа, ажлын дэд хэсэг 3 удаа хуралдсан бөгөөд хуулийн төслийн талаар 12, найруулгын 3 санал, хамт өргөн мэдүүлсэн хууль тогтоолын төслүүдийн талаар 5 саналыг боловсруулжээ. Тухайлбал, хуулийн төслөөр хүний эрх, эрх чөлөөг хязгаарлах тохиолдолд хязгаарлалт нь зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, боломжит хамгийн бага түвшинд байх шаардлагыг хангасан эсэхийг хүний эрхэд нөлөөлөх байдлын үнэлгээнд нэмж тусгах нь зүйтэй хэмээн үзсэн байна. Мөн тухайн жилийн улсын төсөв, төсвийн тодотголын хуулийн төслийг дагалдуулан зөвхөн тухайн жилийн төсөвт нөлөөлөл үзүүлэх хууль тогтоомжийн төслийг өргөн мэдүүлэх бөгөөд энэ тохиолдолд тухайн хууль тогтоомжийн төслийн төсвийн орлого, зарлага, төсвийн тэнцэлд үзүүлэх нөлөөлөл холбогдох тооцооллыг хуулийн төслийн танилцуулгад тодорхой тусгах зохицуулалтыг төсөлд тусгахаар холбогдох саналын томьёоллыг боловсруулсныг О.Номинчимэг гишүүн танилцуулав. Хууль санаачлагч хууль тогтоомжийн төслийн үр нөлөөний үнэлгээг хөндлөнгийн судлаач, хуулийн этгээдээр гүйцэтгүүлэх нь оновчтой хэмээн үзсэн байна. Мөн төсөлд тусгагдсан хууль санаачлагч хууль тогтоомжийн төслийг баталснаар үүсэх зардлын тооцоог үнэлж, тодорхойлох шаардлагаас эдийн засагт үзүүлэх нөлөөллийн үнэлэх асуудлыг хасах нь зүйтэй хэмээн үзжээ. Хуулийн төсөлд захиргааны хэмжээний акт батлах эрх олгосон зохицуулалтад тусгахад тавигдах шаардлага гэсэн хэсгийг өөрчлөн найруулах, Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль тогтоолын төслүүдийг 2025 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөх нь зүйтэй хэмээн ажлын хэсэг үзэж, холбогдох саналын томьёоллыг боловсруулжээ. Түүнчлэн “Хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөлд хуулийн хэрэгжилтийг хангах чиглэлээр хууль санаачлагчид мэргэжил арга зүйн туслалцаа үзүүлэх үүрэг бүхий төрийн холбогдох байгууллагуудын албан хаагчдыг холбогдох аргачлал, арга зүйгээр хангах, чадавхжуулах ажлыг үе шаттайгаар зохион байгуулж хэрэгжүүлэх ; хуулиар тусгайлан эрх олгогдоогүй бөгөөд нийтээр заавал дагаж мөрдүүлэхээр баталсан дүрэм, журам, заавар, аргачлалыг хүчингүй болгох ; хуульд заасны дагуу баталсан боловч бүртгүүлээгүй захиргааны хэм хэмжээний актыг улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлэх зэрэг арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Засгийн газар болон Улсын Их Хуралд ажлаа шууд хариуцан тайлагнадаг байгууллагуудын удирдлагад даалгах талаар тусгах нь зүйтэй хэмээн үзсэн байна. О.Номинчимэг гишүүний танилцуулсан ажлын хэсгийн танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн П.Сайнзориг асуулт асууж, хариулт авав. Тэрбээр, аливаа төслийг боловсруулахдаа дагалдан гарах хуулийн төслүүд болон дагалдан гарах хэм хэмжээ тогтоосон актуудыг хамтад нь боловсруулаад хууль тогтоогчид танилцуулах зохицуулалтыг төсөлд тусгаснаар олон асуудлыг шийдвэрлэх боломжтой гэдэг байр суурийг илэрхийллээ. Захиргааны хэм хэмжээний акттай холбоотой зохицуулалтын талаар тайлбар хэлээд хэм хэмжээ тогтоосон актуудын хяналт, бүртгэлийг хэрхэх талаар санал хэлсэн. Ажлын хэсгийн ахлагч түүний асуултад хариулт, тайлбар өгсний дараа Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн дагуу төслийг зүйл бүрээр хэлэлцэж, гишүүдээс болон ажлын хэсгээс тухайн зүйлтэй холбогдуулан гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулж эхэлсэн. Энэ явцад Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг Байнгын хороо болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг дахин ажиллах шаардлагатай гэж үзсэн учраас хэлэлцүүлгийг хойшлуулах горимын саналыг Байнгын хорооны дарга Д.Цогтбаатар гаргалаа. Хуралдаанд оролцсон гишүүдийн олонх горимын саналыг дэмжснээр Байнгын хорооны өнөөдрийн хуралдаан өндөрлөв хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

БОХХААБХ:Ажлын хэсгийн үйл ажиллагааны удирдамж батлах тухай Байнгын хорооны тогтоолын төслийг батлав

Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдрийн /2025.06.03/ хуралдаан 14 цаг 38 минутад, гишүүдийн 54.2 хувийн ирцтэй эхэлж, нэг асуудал хэлэлцэн шийдвэрлэв. Хуралдааны эхэнд Байнгын хорооны дарга Б.Бейсений танилцуулсан хэлэлцэх асуудлын дараалалтай холбогдуулан асуулт асууж, санал хэлэх гишүүн байсангүй. Байнгын хорооны 2025 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн хуралдаанаар Малын генетик нөөцийн тухай хуулийн хэрэгжилтэд хяналт шалгалт хийх, Монгол үүлдэр, омгийн адууны удмын санг хамгаалах асуудлыг судалж, санал, дүгнэлт гаргах шаардлагатай бол шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулах тухай Байнгын хорооны тогтоолын төслийг баталсан. Үүнтэй холбогдуулан боловсруулсан Ажлын хэсгийн үйл ажиллагааны удирдамж батлах тухай Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцлээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч М.Ганхүлэг хариулсан. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Ц.Идэрбат малын генетик нь ашиг шимтэй холбоотой цогц асуудал. Иймд салбарын яам, шинжлэх ухааны холбогдох байгууллагуудтай хамтран ажиллахын зэрэгцээ үүнтэй холбоотой хөрөнгө, төсвийг шийдвэрлэх нь чухал тул ажлын хэсэг тодорхой хугацаанд ажиллаад Монгол Улсын 2026 оны нэгдсэн төсвийн төсөлд асуудлаа тусгах нь зүйтэй гээд монгол морийг эрлийзжүүлж буй асуудалд онцгойлон анхаарч ажиллахыг хүслээ. Мөн Улсын Их Хурлын гишүүн М.Мандхай малын чанарыг сайжруулахад чиглэсэн төрийн өмчит цөм сүргийн аж ахуйд хэчнээн мал байгааг тодруулаад үүнийг өсгөж, үржүүлсэн ажлын явц байдал, холбогдох тооцоо судалгаа хийхэд ажлын хэсгээс анхаарч ажиллах нь зүйтэй талаар санал хэлсэн. Ингээд тогтоолын төслийг батлах санал хураалтыг явуулахад, хуралдаанд оролцсон 14 гишүүнээс 11 нь дэмжсэнээр төсөл батлагдлаа хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.

“Монгол Улсын Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тухай” Улсын Их Хурлын тогтоол батлахыг дэмжсэнгүй

Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаан өнөөдөр (2025 .06.02 ) болж, “Монгол Улсын Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төс лийг хэлэлцлээ. Хэлэлцэх асуудалтай холбогдуулан Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ үг хэлж, тогтоолын төслийг танилцууллаа. Тэрбээр хэлсэн үгэндээ, э нэ асуудал хамтарсан З асгийн газар, Ерөнхий сайдын асуудал гэхээс илүү Монгол Улсын ирээдүйг цаашид ямар замаар хөтлөх вэ гэдэг салаа замын асуудал болохыг онцлоод, б ид 76 гишүүнтэй парламенттай байх үед засаглалын дундаж хугацаа 1 . 5 орчим жил байсан , цаашид үүнийг хэрхэн өөрчлөх вэ , яаж тогтвортой засаглалыг авч үлдэх вэ гэдэг энэ асуудал бол 126 гишүүнтэй парламентын шинэ тогтолцооны анхны кэйс болж үлдэх түүхэн ач холбогдолтой гэлээ. Монгол Улс бол хоёр том гүрний дунд оршин тогтнодог парламентын засаглалтай ардчилсан улс бөгөөд п арламент цааш ид бүрэн эрхт байдал , ардчилсан үнэт зүйлээ хамгаалах гадна , дотнын олон сорилттой нүүр тулах болно гэж Ерөнхий сайд дурдаад, а мьдралаа ямар байхыг сонгох , хувь тавилангаа өөрөөр тодорхойлох эрх бол Монголын иргэд , ард түмний төлөөлөл болсон парламентын онцгой бүрэн эрх болохыг онцолж, өнөөдрийн нээлттэй хурлын үр дүнд олон нийтийн нийтлэг хүсэл эрмэлзэлд тулгуурлан эцсийн шийдвэрээ гаргана гэдэгт эргэлзэхгүй бай гаагаа илэрхийлэв. Тэрбээр д элхий даяар ардчилал аюулд өртөж , сорилтод орж буй энэ цаг үеийг даван туулахын төлөө улс төрийн намууд нэгдэж , парламентын төлөөллийн тоог нэмж , 126 гишүүнтэй цоо шинэ парламентыг сонгуулийн холимог тогтолцоогоор бүрдүүлс э н тухай өгүүлсэн. Ц ар тахал , дайны цаг үе улс орнуудын хилийг хааж , итгэл найдвар бүдгэрч байсан цаг үед б ид хамтдаа эдийн засгаа сэргээн тэлж , Монголын улс төрд цоо шинэ салхи оруулж чадсан гэлээ. Түүнчлэн өөр өөр санаа, үзэл бодолтой хүмүүс зөвшилцөлд хүрэх сонгодог парламентын тогтолцоо бүрд сэн учир гурван намын хамтарсан Засгийн газрыг байгуул сан бөгөөд өнөөдөр энэ шинэчлэл зөв байсан эсэхийг Монголын ард түмэнд нотлох сонголтын өмнө ирээд байна гэв. З асаглал тогтворгүй болж , эдийн засгийн нөхцөл байд ал хүнд рэн, намууд зөвшилцөж чадахгүй парламентын ажил гацвал олон нийтийн санаа бодлыг эргэлзээнд оруулж , улмаар ардчилсан парламентын засаглалыг мөхөлд хүргэх эрсдэлийг дагуулж болзошгүй хэмээлээ . Хамтарсан Засгийн газар ажиллаад 10 сарын буюу жил хүрэхгүй хугацаанд 60 гаруй жил яригдсан Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын, 30 гаруй жил яригдсан э рчим хүчний реформ болон үнийн чөлөөлөлтийн , 28 жил гацсан Монгол - Францын хамтарсан ураны , 20 гаруй жил улс төржи ж гацсан Г ашуунсухайт - Ганцмод боомтын х и л холболтын төмөр замы н төслийг эхлүүл сэн тухай Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тоочиж, том эрх ашгаа харж нэгдэж чадвал бидэнд ямар их боломж байгааг харуулсан бодит илэрхийлэл болохыг онцоллоо. Мөн улс төрийн тогтворгүй байдлаас үүдэн ирээдүйд үүсэж болох алдагдсан боломжийн өртөг ямар хэмжээнд байх вэ гэдгийг бид өнөөдөр олон талаас нь шүүн хэлэлцэх учиртай гэсэн юм. Засгийн газар огцрох амархан, том төслүүдийг гацаах ч амархан гээд тэрбээр Ү ндэсний баялгийн санг бүрдүүлэх , улс төрийн шийдвэр гаргах, бүтээн байгуулалтын ажл уудыг эх лүүлэх үйл явцтай давхцан улс төрд олон үйл явдал өрнө ж буй нь сонгуулийн үеийнхээс илүү эрчимжиж байгаа нь ил , далд ямар том хэмжээний эрх ашиг нэгдсэнийг харуул ж байна гээд энэ бүхнийг саруул ухаан т Монголын ард түмэн харж байгаа гэдэгт бүрэн итгэлтэй байна гэсэн юм. И л тод байдлын төлөө үзэл бодлоо илэрхийлж буй залуучууддаа , өөр өөр өнцгөөс үзэл бодлоо илэрхийлж буй иргэддээ талархаж бай гаагаа Засгийн газрын тэргүүн хэлж, харин үүнийг улс төрийн шалтаг болгож , тогтворгүй байд а л үүсгэж буйд харамсаж байна гэв. Ц ахим засаглал, ил тод байд лын төлөө , авлигын эсрэг , эрх ашгийн бүлэглэлийн эсрэг тууштай зогсож , хатуу тэмцсээр ирсэн тухайгаа тэрбээр дурдан, х эрэв би өөртөө болон өөрийнхөө хөрөнгө орлогын мэдүүлэгт эргэлзэж байсан бол олон галтай сэдвүүдтэй нэгэн зэрэг нүүр тулж , Монгол Улсын нийтийн эрх ашгийн төлөө тэмцэхгүй , тайван замаар амьдрах сонголтыг хийж болох байсан гэж мэдэгдэлээ. Тэрбээр том төсөлд хэт их цаг гарган , нийг эм, улс төрийн асуудалд анхаарал бага хандуулсан алдаагаа хүлээж, зарчим дээрээ хатуу зогссоноос болж улс төрийн хүчний харьцааг алдагдуулсан , танхимын зарчмаар ажиллах үнэт зүйл , Ү ндсэн хуулийн зарчмаасаа Засгийн газар хазайсан асуудал байгааг тэмдэглэн, гэсэн хэдий ч Монгол Улсын экспортын орлого хоёр дахин өсөж , эдийн засаг хоёр дахин тэлсэн , дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ 37 . 4 их наядаас 80 .0 их наяд төгрөгт хүрч , нэг хүнд ноогдох дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ 4128 ам . доллароос сүүлийн гурван жилд тогтмол өсөж 6898 ам . долларт хүрсэн , зээлжих зэрэглэл нэг шат ахиж , олон улсын санхүүгийн байгууллагын өмнө Засгийн газрын нэр хүнд өсөж , хөрөнгө оруулагчид Монгол Улсыг сонирхож эхэлс эн зэрэг суурь үзүүлэлтүүдийг сануулсан юм. Дараа нь “Монгол Улсын Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төс лийг Төрийн байгуулалтын байнгын хороо ны хуралдаанаар хэлэлцсэн талаарх санал, дүгнэлтийг тус Байнгын хорооны дарга Ж.Бат-Эрдэнэ танилцуулав. Байнгын хорооны хуралдаанаар уг асуудлыг хэлэлцэх үед Улсын Их Хурлын гишүүн Б.Баярбаатар Ерөнхий сайдад итгэл үзүүлэх асуудлыг дэмжиж байгаагаа илэрхийлж, анх удаа итгэл үзүүлэх тогтоол гарч байгаа нь улс төрийн соёлын нэг илрэл гэж үзэж байгаа талаар, Улсын Их Хурлын гишүүн Н. Номтойбаяр улс төрчийн хувь заяанаас илүү төрийн бодлогын залгамж чанар, тогтвортой байдал чухал талаар, мөн Улсын Их Хурлын гишүүд ямар нэгэн айдас, барьцаанд биш, итгэл үнэмшлээрээ шийдвэр гаргах нь парламентын ардчиллыг хамгаалж, шударга, ил тод процесс явуулах нь иргэдийн итгэлийг хадгалах талаар, Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир Засгийн газрын сайд нар Улсын Их Хурлын гишүүний ажлаа муу хийсэн бөгөөд Улсын Их Хурлын гишүүд, сайд нар хуралдаанд идэвхтэй оролцох ёстой, төрийн ажилд хариуцлагатай хандах, мөн Ардчилсан нам Засгийн газраас гарах нь төрийн хяналтыг сайжруулах, парламентын тогтолцоог эрүүлжүүлэх алхам болох талаар, Улсын Их Хурлын гишүүн Б.Батбаатар сөрөг хүчин байх нь парламентын тэнцвэрт тогтолцооны суурь боловч өнөөгийн байдлаар хамтарсан Засгийн газар, цөөнхийн үүрэг бүдгэрсэн байдал нь асуудал дагуулж байгаа, мөн өнөөгийн улс төрийн хямрал нь бодлогоос бус улс төрийн тохироо, шийдвэрээс шалтгаалж байгаа талаар, Улсын Их Хурлын гишүүн Ж.Баярмаа Ерөнхий сайдыг огцруулах асуудал нь Үндсэн хуулийн Дөчин дөрөвдүгээр зүйлийн 1-д заасан т одорхой бодлогын асуудал гэдэг нь тодорхойгүй байгаа, мөн сөрөг хүчин байх нь парламентын тэнцвэрт тогтолцооны суурь боловч өнөөгийн байдлаар хамтарсан Засгийн газар, цөөнхийн үүрэг бүдгэрсэн нь асуудал дагуулж байгаа талаар, Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж 2016 оноос хойш төр барих хугацаандаа үр дүнтэй бүтээн байгуулалт хийсэнгүй, Ардчилсан нам Засгийн газраас гарч сөрөг хүчин болох нь зүйтэй талаар, Улсын Их Хурлын гишүүн О.Батнайрамдал тогтворгүй Засгийн газар, том төслүүд урагшилдаггүй байдал нь өмнөх алдаануудыг давтах эрсдэлтэй, мөн байгалийн баялгийн шударга хуваарилалт, том төслүүдийн хэрэгжилт, Үндэсний баялгийн сан зэрэг асуудлаар бодит шийдвэр гаргах шаардлагатай талаар, Улсын Их Хурлын гишүүн П.Сайнзориг улс төржилтөөс болж том төслүүд зогсож, Монгол Улсын нийтлэг эрх ашиг хохирч байгаа бөгөөд шийдвэрүүдийг ил тод, парламентын зарчимд нийцүүлэн гаргах талаар, Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнэ төр тогтвортой байх нь хамгийн чухал асуудал гэдгийг онцолж, намууд хоорондоо ойлголцож, хамтран ажиллах, мөн гишүүд зарчмаа баримтлан, нээлттэй байдлаар шийдвэр гаргах нь зүйтэй гэж тус тус үг хэлсэн байна. Улсын Их Хурлын гишүүн Б.Баярбаатар Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2-т заасны дагуу санал хураалтыг нууцаар явуулах, ингэхдээ хуудсаар санал хураах горимын санал гаргасныг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн байна. Хуулийн дагуу Байнгын хороо тооллогын комиссыг Улсын Их Хурлын гишүүн Б.Баярбаатар, Б.Батбаатар, Ж.Баярмаа нарын бүрэлдэхүүнтэйгээр байгуулж, тус комисс нууц санал хураалтыг зохион байгуулжээ. Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн дийлэнх олонх буюу 73.9 хувь нь Ерөнхий сайдад итгэл хүлээлгэхийг дэмжиж, Улсын Их Хурлын тогтоолын төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж, батлуулах нь зүйтэй гэж үзсэн байна. Төрийн байгуулалтын байнгын хорооны санал дүгнэлтийг сонссоны дараа Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн санал дүгнэлтийг тус бүлгийн дарга, Улсын Их Хурлын гишүүн О.Цогтгэрэл танилцуулсан юм. Тэрбээр, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2025 оны тавдугаар сарын 28-ны өдөр Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу өөртөө итгэл үзүүлэх, эсэх асуудлыг Монгол Улсын Их Хуралд өргөн мэдүүлснийг Монгол Улсын Их Хурал дахь Ардчилсан Намын бүлэг 92.9 хувийн ирцтэйгээр хэлэлцэж, нийт гишүүдийн олонхын саналаар Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд чуулганы нэгдсэн хуралдааны санал хураалтад оролцохгүй гэж шийдвэрлэснийг албан ёсоор мэдэгдэв. Санал хураалтад оролцохгүй байх нь Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд итгэл үзүүлэхгүй гэсэн улс төрийн шийдвэр гээд "Нэгдүгээрт, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өөрийнхөө болон хамаарал бүхий этгээдүүдийн хэрэглээ, хууль ёсны орлогоо нотлохыг шаардсан иргэдийн шаардлагад хариулахын оронд өөрт итгэл үзүүлэх асуудлыг Монгол Улсын Их Хуралд оруулж байгаа нь ард иргэдийг төөрөгдүүлж буй зарчимгүй үйлдэл" гэв. Хоёрдугаарт, Монгол Ардын Намын бага хурлаас Ардчилсан Намыг Засгийн газраас гаргах шийдвэр гаргасан нь Хамтарсан Засгийн газар байгуулах улс төрийн намуудын төлөөллийн байгууллагуудын гаргасан шийдвэр, хамтран ажиллах гэрээг бүдүүлгээр зөрчсөн үйлдэл гэж Улсын Их Хурал дахь Ардчилсан Намын бүлэг үзсэнийг танилцууллаа. Тус бүлэг Хамтарсан Засгийн газраас Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн хөгжлийн хөтөлбөр, бүсчилсэн хөгжлийн бодлого, мега төслүүд, түүний дотор Гашуунсухайтын хил холболтын төмөр зам, Үндэсний баялгийн сан, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын санхүүжилт, говийг усжуулах гэх мэт томоохон бодлого, төслүүдийг дэмжсэн шийдвэр гаргаж байсныг Улсын Их Хурлын гишүүн О.Цогтгэрэл сануулав. Иймд тус бүлэг Ерөнхий сайдад итгэл үзүүлэх, эсэх асуудлаарх Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдааны санал хураалтад оролцохгүй байх шийдвэр гаргасныг дурдаад, цаашид Ардчилсан Нам иргэдийнхээ итгэлийг хүлээсэн, хариуцлагатай төр засаг байгуулж, тогтвортой ажиллах чиглэлээр хууль дээдлэх ёс, Үндсэн хуулийн зарчмын хүрээнд идэвхтэй ажиллана гэлээ. Үүний дараа хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, үг хэлсэн юм. Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн, С.Эрдэнэболд, Т.Доржханд, О.Цогтгэрэл, Ц.Даваасүрэн, Б.Баярбаатар, А.Ариунзаяа, М.Нарантуяа-Нара, Л.Энхнасан, Ц.Идэрбат, Б.Уянга, С.Бямбацогт, Б.Найдалаа, М.Ганхүлэг, Х.Баасанжаргал, Ө.Шижир, Б.Мөнхсоёл, П.Сайнзориг, Л.Мөнхбаясгалан, Ч.Анар, Б.Бат-Эрдэнэ, Ж.Золжаргал, С.Эрдэнэбат, П.Наранбаяр, О.Батнайрамдал, Д.Батлут, Ч.Номин, П.Ганзориг, С.Цэнгүүн, О.Номинчимэг, Д.Ганмаа, С.Ганбаатар, Э.Болормаа, Б.Бейсен, Ж.Баясгалан, Ш.Бямбасүрэн, Р.Батболд, Г.Дамдинням, Б.Батбаатар, Х.Булгантуяа, Г.Тэмүүлэн, Ч.Лодойсамбуу нар асуулт, асууж Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнээс хариулт, тайлбар авлаа. Үүсээд буй улс төрийн нөхцөл байдлын талаар Улсын Их Хурлын гишүүд тодруулан асууж, Засгийн газрын өнгөрсөн хугацаанд явуулсан үйл ажиллагаа, гарсан үр дүнгийн тухай, мөн үр дүн гараагүй тухай, Ерөнхий сайдын хүүгийн болон өөрийнх нь орлого, түүнийг нотлох асуудал, Ардчилсан Намыг Засгийн газраас гаргасан МАН-ын Бага хурлын шийдвэр, уг шийдвэрийг юуны учир хэрэгжүүлэхгүй байгаа тухай болон Засгийн газрын тэргүүнд итгэл үзүүлэх эсэх асуудлыг Улсын Их Хуралд өргөн мэдүүлж, хэлэлцүүлж буйн цаад учир шалтгааны талаар асууж, хариулт авсан. Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын төслийг нээчихээд ирэхэд шинэ Засгийн газрын бүтэц зурагдчихсан байсан тухай түүний мэдээлэл, засаглалын институц хоорондын зөрчил, улмаар парламентын хямралт байдалд хүргэж болзошгүй үр дагавар зэрэг асуудлыг хөндөж ярьсан юм. Эрх мэдэл, эрх ашиг, эд баялгийн төлөөх зөрчилдөөн болж буйг Улсын Их Хурлын гишүүд дүгнэж, засаглалын тогтвортой байдалд тулгарч буй бодит аюул занал, үүнд ямар дүгнэлт өгч буй болон Монгол Улсын эдийн засгийн нөхцөл, олон улсын байдал, сорилт, туршлага, Засгийн газарт үзүүлэх бодлогын дэмжлэг зайлшгүй агаад гарцаагүй эсэх, Үндэсний эрх ашгийг эрхэмлэх эрэмбэ дараалал, жагсаал цуглаан хийж, үзэл бодлоо илэрхийлж байгаа залуусаа, иргэдээ сонсож, тэднийг ойлгох, ойлголцох, нийгэмд шударга ёсыг бэхжүүлэх, эдийн засгаа төрөлжүүлэх, ёс зүйн, хууль зүйн болон улс төрийн хариуцлагыг ялгаж, дэс дараалалтай хандах, сайн засаглалыг эрхэмлэж түргэн хугацаанд бодитой үр дүн гаргах, улс төр, эдийн засгийг зааглах, том төслүүдийг урагшлуулж, ач холбогдлоор нь эрэмбэлж, улсын төсөв, эдийн засгийн хүчин чадалтаа тохируулж ажиллах, байгалийн баялгийг бартердахгүй байх зэрэг асуудлаар тодруулга авлаа. Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх , эсэх асуудлаарх санал хураалтыг илээр явуулах талаар хэд хэдэн гишүүн санал илэрхийлсэн бөгөөд Хамтарсан Засгийн газарт ажилласан сайд нарын ажлыг үнэлж дүгнэсэн байр суурь илтгэхийн зэрэгцээ үүсэж бий болсон улс төрийн нөхцөл байдлын өрнөлийн талаар тодорхой тайлбар шаардсан асуултуудыг тавьж байсан юм. Засгийн газрын тогтворгүй байдал иргэд, олон нийт, бизнес эрхлэгчид, хөрөнгө оруулагчдад хэрхэн нөлөөлнө гэж дүгнэж буйг нь Ерөнхий сайдаас Улсын Их Хурлын гишүүд асууж, нийгэм, оюун санааны хамгийн нөлөө бүхий, оюунлаг бүлэг хэсэг Засгийн газрыг эсэргүүцэж байгаа тохиолдолд цаашид хувийн өмч, чөлөөт зах зээлийг дэмжиж ажиллаж чадах эсэх, Засгийн газар танхим доторх зөрчлөө шийдвэрлэж чадахгүй нөхцөлд хэрхэн итгэл хүлээлгэх, парламентын сонгодог зарчмыг хадгалахад ямар эрсдэл бодитойгоор бий болж байгаа, боловсрол, эрүүл мэнд, нийгмийн халамж, хамгааллын асуудлуудад анхаарал хандуулах зэрэг өргөн хүрээний асуудлыг хөндөж байлаа. Улсын Их Хурлын гишүүдийн асуултад Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хариулахдаа 23 настай тусдаа амьдарч байгаа хүү нь хэн нэгэнд хайртай болоод бөгж авч өгсний төлөө Засгийн газар огцорвол харин ч тогтворгүй байдал үүсэх тул огцрох өргөдөл өгөөгүй гэдгээ хэлж, ш аардлагатай гэж үзээд төрийн өндөр албан тушаалтнуудын орлогыг нотлох сонсголыг Улсын Их Хуралд хий вэл өөрийн эргэлзээг тайлах үүднээс нээлттэй оролцоно гэсэн юм. Үүсээд буй у лстөрийн нөхцөл байдлыг ганцаараа шийдэх эд хэтэрхий хүнд байсан тул МАН-ын Бага хурлаар хэлэлцүүлс эн тухай болон Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх эсэх асуудлыг бүрэн эрхийнхээ дагуу Улсын Их Хурал шийд вэрлэх нь зүйтэй гэж үзсэнээ тэрбээр дурдав. Үндэсний баялгаа иргэддээ хүртээмжтэй , шударга хуваарилах , ил тод байх ын төлөөх м иний итгэл үнэмшил хэвээрээ, үүний төлөөх тэмц лээ албан тушаалтай , тушаалгүй үргэлж үүлнэ гэсэн юм. Мөн тэрбээр сайд нар Засгийн газрынхаа эсрэг ажилласныг илчилж, улмаар бүлгийн нөлөө бүхий гишүүдтэй нэгд эн олон нийтийн асуудал үүсгэснээр түүнд Ерөнхийлөгчийн дэмжлэг байхгүй болс ныг хэллээ. Энэхүү улс төрийн хүнд сорилт үе үеийн Ерөнхий сайд нарт тулгарч байсныг тэрбээр дүгнэж, энэ удаагийн нөхцөл байдал Энержи Ресурстэй холбоотойгоор боссон нь үнэн гэлээ. Улсын Их Хурлын гишүүд Ерөнхий сайдаас асуулт асууж, хариулт авсны дараа түүнд итгэл хүлээлгэх эсэх талаар байр сууриа илэрхийлж үг хэлсэн юм. Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж Ерөнхий сайдын орлогоо нотлох асуудалд гол буруутан нь маш сайн ажилласан Ардчилсан нам буруутан болсонд харамсаж байгаагаа илэрхийлэн, тус намын Улсын Их Хурал дахь бүлгийн гишүүдэд санал хураалтад оролцохгүй байх улс төрийн шийдлээ баримтлахыг уриалсан юм. Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэболд Засгийн газрыг унагаснаар дарангуйллын тогтолцоо руу орж буй тухай ярьж байгаа гишүүд, Монгол Улсын Ерөнхийлөгч үүнд бодитой тайлбар хийх нь зүйтэй гээд, хэрэв бодитой үндэслэл байхгүй бол үүнийг аргумент болгон ярих нь зохисгүй гэсэн бол Улсын Их Хурлын гишүүн Б.Жаргалан хамгийн удаан ажилласан, илүү эрх мэдэл эдэлсэн Ерөнхий сайд боловч бүрэн эрхийн хугацаандаа ард иргэд, залуусын амьдрал, ирээдүйн итгэл найдвар, мөрөөдөлд нааштай өөрчлөлт огт гараагүй шүүмжилж, талбай дээр жагсаал хийж байгаа залуус ердөө л үүнийг нэхсэний төлөө асуудлыг засаглалын хямрал болгон дэвэргэж байгаа нь харамсалтай гэсэн юм. Улсын Их Хурлын гишүүн А.Ариунзаяа засаглалын институт хоорондын зөрчил үүсэж, даамжирсныг Ерөнхий сайдын хариултаас ойлгож авч буйгаа дурдаад, цаашид засаглалын тогтвортой байдлыг хангах арга зам бол сонгодог парламентын зарчим болохыг онцлов. Улсын Их Хурлын гишүүн С.Замира Засгийн газраас оруулж ирсэн төсөл, хөтөлбөрүүдийг парламент бүх талаар дэмжиж ажилласаар байтал, ард иргэд итгэл найдвар өгөн хүлээсээр байтал эдүгээ тогтворгүй байдалд хүрсэн нь цахилгаан, эрчим хүч, бензин шатахууны үнэ нэмэгдэж, долларын ханш нэмэгдэн, амьдралын өртөг өссөн учир иргэд тэсгэл алдсанаас болсныг тайлбарлаж, Засгийн газрын асуудлыг Улсын Их Хурал руу оруулж ирээд, улмаар Ерөнхийлөгч рүү давуулж хаяж байгаа нь буруу гэлээ. Улсын Их Хурлын гишүүн М.Нарантуяа-Нара эдийн засгийн бүлэглэлүүдтэй тэмцсэнийхээ горыг Ерөнхий сайд амсаж байгааг хэлж, санал хураалтыг илээр явуулах ёстой гэж үзэж байгаагаа илэрхийлсэн бол Улсын Их Хурлын гишүүн Дав.Цогтбаатар авлигатай тэмцэх, Үндсэн хуулиа дагаж мөрдөхөд анхаарч ажиллахыг зөвлөж, МАН-ын дотоод зөрчлөөс энэ асуудал үүссэн гэдгийг анхааруулсан юм. Мөн Улсын Их Хурлын гишүүн Б.Найдалаа засаглалыг хамтран хэрэгжүүлэх, дангаар явуулах асуудлыг бодлоготойгоор шийдвэрлэдэг байх, зөвхөн цүнхийг тойрсон жижиг асуудалд анхаарлаа төвлөрүүлж, Засгийн газраа тогтворгүй болгох нь ихээхэн сөрөг үр дагавртайг дурдлаа. Улсын Их Хурлын гишүүн М.Ганхүлэг Засгийн газарт хийж хэрэгжүүлэх олон ажил үлдэж байгааг сануулж, Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх, баялагтаа эзэн байх асуудлыг дэмжиж байгаагаа илэрхийлсэн бол Улсын Их Хурлын гишүүн Л.Мөнхбаясгалан монголчуудыг чөтгөрийн тойрогт хэвээр байлгах гэсэн бүлэглэл ялж байна, Монгол хууль, шударга ёс биш мөнгө засагладгийг мэдэрч байгаадаа харамсаж байна гэв. Улсын Их Хурлын гишүүн Д.Энхтүвшин иргэдийн үзэл бодлоо илэрхийлэх Үндсэн хуулийн суурь зарчмыг эсэргүүцсэн акцыг Ерөнхий сайдын 50 хувийг нь эзэмшдэг компани хийж байгаа нь олны эгдүүцлийг төрүүлж буй гол хүчин зүйл болохыг дурдаад, Ардчилсан нам сөрөг хүчний үүргээ гүйцэтгэж ажиллах нь чухал болохыг онцолж, энэ нь парламентын бие даасан байдлыг бэхжүүлэх ач холбогдолтойг тэмдэглэсэн юм. Энэ үед Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд хүрэлцэн ирж байр сууриа илэрхийллээ. Тэрбээр, Ерөнхийлөгч Улсын Их Хурлын үйл ажиллагаанд хүндэтгэлтэй хандаж, Засгийн газрыг бүх талаар дэмжиж ирснээ дурдаад, Монгол Улсад хүн бус хууль засаглах ёстойг сануулж, Ерөнхийлөгчийн засаглалд шилжих тухай асуудлыг огт дэмжихгүй гэдгээ илэрхийлсэн юм. Тэрбээр, парламентын засаглалыг тууштай дэмжиж буй итгэл үнэмшлээ илтгэн, 2019 онд Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахад гар, бие оролцож, Ерөнхийлөгчийн олон эрх мэдлээс татгалзсаны зэрэгцээ Авлигатай тэмцэх газрыг гүйцэтгэх засаглал руу шилжүүлэн, шүүгчдийг томилох эрх мэдлээ Шүүхийн Ерөнхий зөвлөлд өгсөн тухай ярив. Түүнчлэн засаг, төрийг дарамтлаагүй гэдгээ хэлж, парламентын засаглалыг тууштай дэмжих, бэхжүүлэх болон өөрийнх нь бүрэн эрхийн хугацаанд Үндсэн хуульд өөрчлөлт орохгүй, дахин Ерөнхийлөгчид нэр дэвшихгүй гэдгээ албан ёсоор мэдэгдэв. Түүнчлэн Үндэсний баялгийн сан байгуулах асуудлыг Монгол Улсын Ерөнхийлөгч санаачлан, Үндсэн хуульд оруулснаа сануулж, байгалийн баялгийг ард түмэн ижил тэгш хүртэх ёстой гэсэн хатуу байр суурьтай байгаагаа онцлоод, талбай дээр гарч жагсан шударга ёсыг шаардаж байгаа ард түмнээ сонсож ажиллахыг Улсын Их Хурал, Засгийн газарт зөвлөсөн юм. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үгээ хэлсний дараа Улсын Их Хурлын гишүүд үргэлжлүүлэн үгээ хэллээ. Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэбат үндэсний эв нэгдлийг эрхэмлэх байр сууриа онцолж, Ерөнхий сайд орлогоо нотолж, цаашид улс төрийн намууд үр дүнтэй хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байгаагаа дурдсан бол Улсын Их Хурлын гишүүн О.Саранчулуун Засгийн газар солигдох нь ард иргэд, тэр дундаа хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хэрхэн нөлөөлдгийг тооцож үзсэн эсэхийг асууж, төр, засагт тоглоом шиг хандахаа зогсоохыг сануулж, ил тод, ойлгомжтой Засгийн газрын шаардлаа. Улсын Их Хурлын гишүүн О.Батнайрамдал үндэсний баялгийн сан, түүний менежментийн талаар, Улсын Их Хурлын гишүүн Б.Хэрлэн парламентын тогтолцоог цаашид төгөлдөржүүлэхийн тулд эрсдлээс хэрхэн сэргийлэх асуудалд анхаарал, сөрөг хүчний хяналт, хариуцлагыг бий болгох нь зүйтэй тухай онцолсн бол Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир санал хураалтыг илээр явуулах хүсэлт тавив. Улсын Их Хурлын гишүүн Д.Батбаяр иргэдийн амьдрал, эдийн засгийн байдал улам бүр муудаж байгаа учир иргэд жагсаж байгааг тайлбарлан, ганц хүнээс болоод зогсчихдог бодлого, засаглал гэж байж болохгүй гэдгийг онцолж, Ардчилсан нам маргаашаас бурууд хатуу, зөвд зөөлөн байх болно гэв. Улсын Их Хурлын гишүүн О.Алтангэрэл Энержи Ресурс компанийн Ухаа худаг ордыг эзэмшиж байгаа асуудлыг шалгах ажлын хэсгийг ахалж ажилласан тухай товч танилцуулж, орлогоо нотол гэсэн шаардлага тавьж байгаа хүмүүс энэ талаарх эрх зүйн орчныг бий болгохгүйгээр боломж бүрдэхгүй гэдгийг ойлгоосой, нийтийн албан тушаалтны хууль бус хөрөнгийг хураах, нөхөн төлүүлэх тухай хуулийн үзэл санаа дэмжигдээсэй гэв. Хамтарсан Засгийн газар хүндрэлтэй нөхцөлд нийтлэг эрх ашгийн төлөө тууштай ажилласныг Улсын Их Хурлын гишүүн С.Амарсайхан онцолж, нэг санаа зорилготой байж чадсан гэдгийг дурдсан бол Улсын Их Хурлын гишүүн Г.Лувсанжамц Монголын залуучууд худалдагдаагүй, ирээдүй, мөрөөдлөө худалдахгүй гэдгийг хэлж, жагсаал зохион байгуулсан залууст талархал илэрхийлэн, цаашид ажиллах Засгийн газар төрийн бодлогыг тууштай үргэлжлүүлж, боловсрол, эрүүл мэнд, эрчим хүчний бодлогыг тэргүүнд тавьж, ёс зүйтэй, нийгмийн мэдрэмжтэй, эвийг эрхэмлэж ажиллахыг зөвлөв. Улсын Их Хурлын гишүүн Д.Ганмаа өнөөдрийн хэлэлцүүлгээс үнэн бодит байдал хаанаа байгаа нь эргэлзээтэй болчихлоо гээд нийгмийн тэгш бус байдлыг арилгаж байж бид олон асуудлыг шийдэх агаад үүний тулд үнэнтэй нүүр тулж, сүүлийн 30 жилд өндөр албан тушаал хашиж байсан хүмүүс бүгд орлогоо нотолж, нөхцөл байдлыг бодитойгоор ярьж, хэлэх ёстой гэлээ. Улсын Их Хурлын гишүүн Э.Одбаяр Монголын улс төр, засаглалын түүхэнд томоохон сургамж болохуйц үйл явдал болж байна хэмээн онцлоод хамтарсан Засгийн газрын үйл ажиллагаа МАН-ын дунд шатны албан тушаалтнуудад тухгүй санагдсан бололтой гэж дүгнэж буйгаа тэмдэглэж, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд баяр хүргэж, амжилт хүссэн юм. Улсын Их Хурлын гишүүн Д.Бум-Очир өнгөрсөн хугацаанд Монголын ард түмний хамгийн их алдсан зүйл бол төр, засагтаа итгэх итгэлээ алдсан, энэ итгэлийг эргүүлж олж авах нь чухал гэдгийг онцолсон бол Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжин төрийн дээр МАН гарсныг харуулж буй болон сонгуульд өрсөлдөх намууд бэхжиж байгаагаас эрх баригч намын дарга, удирдлагууд болгоомжиж байгаа үйл явдлууд, мэдэгдлүүд шил даран гарч буйд харамсаж байгаагаа илэрхийлэв. Улсын Их Хурлын гишүүн Ж.Баясгалан хувиа болон намаа бодож бус, улс орны эрх ашгийг, ард иргэдээ, хүмүүсээ бодож шийдвэр гаргахыг захиж, Улсын Их Хурлын гишүүн Ж.Батсуурь МАН-ын Бага хурлаас зохисгүй шийдвэр гаргаж, хамтарсан Засгийн газрыг тараасан нь байж боломгүй зүйл гэдгийг анхааруулсан юм. Улсын Их Хурлын гишүүн Р.Батболд парламентын 126 гишүүн цаашид Засгийн газартаа хяналт тавиад явна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлж, Улсын Их Хурлын гишүүн Б.Батбаатар Монголын улс төрд сургамжтай зүйл олонтаа тохиолдсоныг сануулсан. Улсын Их Хурлын гишүүн Д.Ганбат ард түмний саналыг сонсож ажиллах тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн байр суурьтай санал нэг байгаагаа дурдсан юм. Улсын Их Хурлын гишүүн Ц.Туваан дэлхий дахины эдийн засаг, улс төрийн харилцаа хүнд хэцүү, дотоодын төсөв санхүү, улсын төсвийн орлого тааруу байгааг сануулж, Засгийн газрыг тараах асуудлыг ярьж байх цаг нь биш гэж үзэж байгаагаа хэлэв. Улсын Их Хурлын гишүүн С.Одонтуяа Засгийн газарт хамтрахдаа Ардчилсан намын сайд нар идэвх зүтгэлтэй, үр дүнтэй ажилласан талаар тодорхой жишээ баримт дурдан яриад, нэгэнт эхлүүлсэн, гацаанаас хөдөлгөсөн ажлуудыг цаашид үргэлжлүүлэх шаардлагатайг анхааруулсан юм. Эцэст нь Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өөрт нь итгэл хүлээлгэх, эсэх асуудлыг парламентаар олон талаас нь хэлэлцүүлж, Монголын төрт ёсны түүхэнд үлдээхийг хүссэнээ, ил тод, нээлттэй парламентын мэтгэлцээн болоосой гэж хүссэнээ хэлсэн юм. Цаашид хамтарсан Засгийн газар олонтаа байгуулагдаж, үр дүнтэй ажиллана гэдэгт итгэлтэй байгаагаа тэрбээр илэрхийлж, сонгодог парламентын засаглалыг төгөлдөржүүл ж байж Монгол Улс тодорхой, тогтвортой хөгжинө гэв. Тэрбээр олон нийтэд эргэлзээ төрүүлсэн асуудалд нэр холбогдсондоо уучлалт гуй ж, хуулийн дагуу шалгагдаад нотлогдоно гэдэгт бол эргэлзэхгүй бай гаагаа илэрхийлэн, ц ааш цаашдаа олон асуудлын шалтгаант холбоо , хөшигний ард өрнөж байгаа үйл явдлууд Монголын улс төрд ил тод байгаасай гэж хүсэж байгаагаа тэмдэглэлээ. Улсын Их Хурлын гишүүд үг хэлж дууссаны дараа хэлэлцэж буй тогтоолын төслийг батлах талаар санал хураалт явуул ахтай холбогдуулан Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.Бат-Эрдэнэ санал хураалтыг нууцаар, саналын хуудсаар явуулах гормын санал гаргасан юм. Энэхүү горимын саналыг дэмжих , эсэх талаар санал хураалт явуулахад Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 77 буюу 65 . 3 хувь нь дэмжив. Улсын Их Хурал дахь Ардчисан намын бүлгийн дарга О.Цогтгэрэл санал хураалтад оролцохгүй гэсэн шийдвэрийг дахин танилцуулж, бүлгийн гишүүд чуулганы нэгдсэн хуралдааны танхимыг орхин гарсны дараа н ууц санал хураалтыг зохион байгуулж, дүнг танилцуулах үүрэг бүхий тооллогын комиссыг Улсын Их Хурлын гишүүн М.Нарантуяа-Нара, М.Сарнай, Л.Энхнасан, О.Батнайрамдал, Э.Болормаа, Д.Батлут, А.Ариунзаяа нарын бүрэлдэхүүнтэйгээр байгуулж, тогтоол гаргалаа. Тооллогын комисс хуралдаж, даргаа сонгон, “Н ууц санал хураалт явуулах , дүн гаргах журам батлах тухай ” Улсын Их Хурлын тогтоолын төс өл боловсруулсныг чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжин батлав. Тогтоолын эцсийн найруулгыг сонссоны дараа тооллогын комисс уг журмын дагуу санал хураалтыг нууцаар, саналын хуудсаар явуулж, дүнг нэгтгэлээ. Санал хураалтын дүнг Улсын Их Хурлын гишүүн, тооллогын комиссын дарга М.Нарантуяа-Нара уншиж танилцуулсан юм. Нууц санал хураалтад 82 гишүүн оролцсоноос 53.6 хувь буюу 44 нь " Монгол У лсын Е рөнхий сайдад итгэл хүлээлгэх тухай" Улсын Их Хурлын тогтоолын төслийг батлах ыг зөвшөөрсөн бол 46.4 хувь буюу 38 нь татгалз жээ. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулиар нийт гишүүдийн олонх буюу 64 гишүүн дэмжсэн тохиолдолд Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх боломжтой байсныг Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан танилцуулж, тогтоолын төсөл батлагдаагүй тул Монгол У лсын Е рөнхий сайдыг огцорсонд тооцох тухай тогтоол батлагдсанд тооц лоо. Уг тогтоолоор, ш инэ Ерөнхий сайд томилогдох хүртэл хугацаанд үүрэгт ажлаа гүйцэтгэж байхыг Л . Оюун -Э рдэнэд даалгав. Ингээд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ үг хэлж, цар тахал, дайн, тариф зэрэг олон улсын ээдрээтэй үед ард түмэндээ зүтгэ сэн нь нэр төрийн хэрэг байсныг дурдан, ө нөөдөр ордонд хүч мөхөстөж байгаа ч , олон нийтийн хүсэл эрмэлзэл огт өөр гэдгийг онцолж, аалзны тор мэт сүлжилдсэн ашиг сонирхлын сүлжээ ард түмнийг дийл нэ гэж үгүй гэлээ. Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Монгол У лсын Е рөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн явуулсан бодлого, үйл ажиллагааг өндрөөр үнэлж байгаагаа илэрхийлж, олон жил гацсан том төслүүдийг урагшлуулсан нь Засгийн газрын түүхэн үйл хэрэг гэдгийг тэмдэглэн амжилт хүссэнээр чуулганы нэгдсэн хуралдаан өндөрлөлөө гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.

МОНГОЛЫН ХҮҮХДИЙН СПОРТЫН ЗУНЫ VIII НААДМЫН БОКСЫН ТӨРӨЛД ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ТАМИРЧИД БАГИЙН ДҮНГЭЭР ТЭРГҮҮН БАЙРТ ШАЛГАРЛАА

Монголын хүүхдийн спортын зуны VIII наадмын Боксын тэмцээн Хан-Уул дүүргийн Биеийн тамир, спорт хорооны зааланд 2025 оны 05 дугаар сарын 29-нөөс 06 дугаар сарын 03-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө. Тэмцээнд 21 аймаг 9 дүүргийн 218 тамирчин эрэгтэй 11, эмэгтэй 10 жинд өрсөлдсөнөөс спортын мастер Э.Гаваа дасгалжуулагчтай Хан-Уул дүүргийн шигшээ багийн тамирчид 12 медаль хүртсэн амжилттайгаар багийн дүнгээр тэргүүн байрт шалгарлаа. 52кг: М.Анужин /RADIANCE/ 7 сургууль алтан медаль 57кг: А.Амина /RADIANCE/ 7 сургууль алтан медаль 46кг: А.Дагвадорж /RADIANCE/ 7 сургууль алтан медаль 50кг: Б.Агарзандан /RADIANCE/ 7 сургууль алтан медаль 48кг: О.Есөнхүслэн /RADIANCE/ 7 сургууль алтан медаль 54кг: У.Энэрэл /RADIANCE/ 7 сургууль мөнгөн медаль 63кг: М.Нандин-Эрдэнэ /RADIANCE/ 7 сургууль мөнгөн медаль 54кг: Б.Энххүслэн /RADIANCE/ 7 сургууль хүрэл медаль 66кг: Х.Батнаран /Эр зориг/ 118 сургууль алтан медаль 63кг: Н.Мөнхболд /Барселион/ 118 сургууль алтан медаль 60кг: Б.Маргад /Power up/ МБО сургууль мөнгөн медаль 52кг: Л.Эрхэмзаяа /Лхагва бокс/ МБО сургууль хүрэл медаль тус тус хүртлээ. Тэмцээний шагнал гардуулах ёслолын арга хэмжээнд Хан-Уул дүүргийн ИТХ төлөөлөгч, Засаг даргын орлогч Ч.Базарзаяа хүрэлцэн ирж, шагнал гардууллаа. Тэмцээнд амжилттай оролцсон баг тамирчиддаа халуун баяр хүргэе.

ТББХ: Монгол Улсын Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тухай УИХ-ын тогтоолын төслийг дэмжлээ 2025-06-02 — Байнгын хороо

Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо өнөөдөр /2025.06.02/ хуралдаж, Монгол Улсын Их Хурлын 2025 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтад ороогүй хууль, тогтоолын төслүүдийг чуулганаар хэлэлцүүлэх эсэх асуудлыг хэлэлцэн шийдвэрлэв. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 5 .7-д “Энэ хуулийн 5.1-д заасан жагсаалтад ороогүй хууль, тогтоолын төсөл өргөн мэдүүлснийг Зөвлөлийн саналыг харгалзан Төрийн байгуулалтын байнгын хороо хэлэлцэж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн бол чуулганаар хэлэлцүүлнэ.” гэж заасан. Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн төсөл бүрээр санал хураалт явуулна гэж заасныг хуралдаан даргалач танилцуулаад хуулийн төсөл тус бүрээр санал хураалт явуулав. Монгол Улсын Засгийн газраас 2025 оны 05 дугаар сарын 21-ний өдөр өргөн мэдүүлсэн Нийтийн албан тушаалтны хууль бус хөрөнгийг иргэний журмаар нэхэмжлэх, нөхөн төлүүлэх туха й а нхдагч хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд , Монгол Улсын Засгийн газраас 2025 оны 05 дугаар сарын 27-ны өдөр өргөн мэдүүлсэн Төлбөрийн чадваргүйдлийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд , Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын тогтолцоо, шийдвэр гүйцэтгэгчийн эрх зүйн байдлын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл, Эрүүгийн болон зөрчлийн хэргийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн төсөл, Иргэний болон захиргааны хэргийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд , Арилжааны хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд , Х.Тэмүүжин нарын УИХ-ын 20 гишүүнээс 2025 оны 05 дугаар сарын 30-ны өдөр өргөн мэдүүлсэн Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд ийг хэлэлцэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ. Дараа нь Монгол Улсын Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх эсэх асуудл ыг хэлэлцэв. Байнгын хорооны дарга Ж.Бат-Эрдэнэ, Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэг Ерөнхий сайд улсын төсвийн болон бодлогын тодорхой асуудлаар өөрт нь итгэл хүлээлгэх тогтоолын төслийг оруулбал Улсын Их Хурал гурав хоногийн дараа хэлэлцэж эхлэн арав хоногийн дотор Улсын Их Хурлын нийт гишүүний олонх ы н саналаар шийдвэрлэнэ гэж, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 102.2 -т Төрийн байгуулалтын байнгын хороо Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тухай тогтоолын төслийг хуралдаанаараа хэлэлцэн санал, дүгнэлт гаргаж нэгдсэн хуралдаанд оруулна гэж заасныг хэлэлцүүлэг эхлэхийн өмнө танилцуулсан. Монгол Улсын Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн танилцуулгыг Монгол Улсын Ерөнхий сайд, Улсын Их Хурлын гишүүн Л . Оюун-Эрдэнэ хий лээ. Тэрбээр, “Хурдтай хөгжлийн төлөөх Зориг” уриан доор хэрэгжүүлж байгаа Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт туссан Үндэсний баялгийн сан, хөгжлийн 14 мега төсөл, эрчим хүчний салбарын реформ, бүсчилсэн хөгжил зэрэг томоохон зорилтуудын хэрэгжилтийг эрчимжүүлж, бодит үр дүнг бататгах, цаашид дэвшүүлсэн бодлого, зорилтоо хамтын хариуцлагын зарчимд тулгуурлан тогтвортой хэрэгжүүлэх шаардлагыг харгалзан хамтарсан Засгийн газрын бодлогыг дэмжиж, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд итгэл хүлээлгэх асуудлыг тогтоолын төсөлд тусгасан талаар танилцуулсан. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсний дараа УИХ-ын гишүүн Б.Баярбаатар Монгол Улсын Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тухай УИХ-ын тогтоолын төслийг дэмжих эсэх асуудлаар санал хураалтыг нууцаар, санал хураах хуудсаар явуулах горимын санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжин Нууц санал хураалтыг зохион байгуулж, дүнг танилцуулах үүрэг бүхий тооллогын комиссыг УИХ-ын гишүүн Б.Баярбаатар, Ж.Баярмаа, Б.Батбаатар нарын бүрэлдэхүүнтэйгээр байгуулсан. Тус комисс хуралдан комиссын даргаар УИХ-ын гишүүн Б.Батбаатарыг, нарийн бичгийн даргаар УИХ-ын гишүүн Б.Баярбаатарыг ажиллуулахаар тогтсон тухайгаа Байнгын хорооны хуралдаанд танилцуулаад санал хураалтыг явуулав. Санал хураалтын дүнг тус комиссын нарийн бичгийн дарга Б.Баярбаатар танилцуулсан бөгөөд санал хураалтад оролцсон 23 гишүүний 17 нь Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд итгэл хүлээлгэх тухай тогтоолын төслийг дэмжсэн санал өгсөн байна. Байнгын хороо Монгол Улсын Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх эсэх асуудл ыг хэлэлцсэн талаарх санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Туркменистан Улсын Ерөнхийлөгч Сердар Бердымухамедовт бараалхав

Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан өнөөдөр (2025.06.02) Монгол Улсад төрийн айлчлал хийж буй Туркменистан Улсын Ерөнхийлөгч Сердар Бердымухамедовт бараалхлаа. Уулзалтын эхэнд УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Монгол Улс, Туркменистан Улс хооронд 1992 онд дипломат харилцаа тогтоосноос хойш Туркменистаны Ерөнхийлөгчийн түвшинд хэрэгжиж буй энэхүү анхны төрийн айлчлал нь түүхэн хэлхээ холбоотой ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэхжүүлж, хоёр улсын найрсаг харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд чухал хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй буйгаа илэрхийлэв. Тэрээр Монгол Улсын Их Хурал болон Туркменистаны Межлис хооронд хэлхээ холбоо тогтоох, хамтын ажиллагааг хөгжүүлэхийн төлөө буйгаа тэмдэглэж, цаашид Монгол, Туркменистаны найрамдлын бүлэг, Байнгын хороод, Тамгын газар хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэх талаар онцоллоо. Туркменистан Улсын Ерөнхийлөгч Сердар Бердымухамедов хоёр талын харилцааны эрх зүйн үндэс бэхжиж буйг тодотгож, хоёр улсын найрсаг харилцааг бэхжүүлэх, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, залуучууд, эмэгтэйчүүдийн харилцаа холбоог гүнзгийрүүлэх саналтай байгаагаа илэрхийллээ. Талууд хамтын ажиллагааны санал санаачилгуудыг бодит ажил хэрэг болгох чиглэлд болон олон улс бүс нутгийн асуудлаар харилцан санал солилцлоо хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.

ХАКҮХО М.ДАВААЖАРГАЛ СҮМОГИЙН ХОЛБООГ ОРХИХООР БОЛЖЭЭ

Ёкозүна асан Хакүхо М.Даваажаргал энэ зургадугаар сарын 9-ний өдөр хэвлэлийн бага хурал хийн сүмогийн холбоог орхиж буйгаа албан ёсоор зарлах аж. Өдгөө 40 настай Хакүхо буюу Миягино оякатагийн сүмогийн холбоог орхиж буй шалтгаан нь түүний дэвжээний ирээдүй аж. Түүний дэвжээ 2024 оны дөрөвдүгээр сард хаагдсан бөгөөд энэ хэргийн гол буруутан нь Хокүсэйхо А.Даваанинж билээ. А.Даваанинж нь дэвжээнийхээ бөхчүүдийг дарамталж, дээрэлхдэг байсан нь олон удаагийн үйлдлээр нь илэрсэн. Улмаар сүмогийн холбоо хатуу хариуцлага тооцон Миягино дэвжээг хааж, бөхчүүд, дасгалжуулагчдыг нь Исэгахама дэвжээ рүү шилжүүлсэн . Тэгвэл Миягино дэвжээний тодорхойгүй ирээдүй Хакүхогийн тэвчээрийг барж, эцэст нь сүмогийн холбоог орхихоор шийдсэн гэнэ.

1 ... 35 36 37 38 39 40 41 42 43 ... 370