НЭГҮҮН МЭДЭЭ
БАЯН-ӨЛГИЙ АЙМАГТ АИ92 БИНЗЕНИЙ ҮНЭ 2600 ТӨГРӨГ БОЛЖЭЭ

Энэ сарын 22-ны өдрөөс Баян-Өлгий аймагт шатахууны үнэ 100-150 төгрөгөөр нэмэгдсэн байна. Өлгий хотод: АИ92 шатахууныг 2600, А80-ыг 2580, дизель түлшийг 2600 төгрөгөөр тус тус худалдаалж эхлээд байна. Энэ нь өнгөрсөн 7 хоногтой харьцуулахад 100-150 төгрөгөөр өссөн үзүүлэлт юм. Харин хөдөө сумдад шатахууны үнэ 2700-2800 төгрөгт хүрсэн мэдээлэл байна. Шатахуун импортлогчид үнийн өсөлтийг тухайн төрлийн бүтээгдэхүүний хилийн үнэ өссөнтэй холбон тайлбарлаж байна.

С.БОЛОРМАА АГСНЫ ЭЭЖ Г.УНДРАМ : ЦАГААТСАН НӨХӨД ТЭМДЭГЛЭЕ ГЭЭД ИНЭЭД АЛДАЖ БАЙГААГ ХАРАХ СҮХЭЭР ЦОХИУЛСАНТАЙ Л АДИЛ БАЙСАН

"Говь-Алтай" аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга С. Болормаа амиа алдсан хэргийн анхан шатны шүүх хурал өнгөрсөн Баасан гарагт болсон. Шүүхээс хэрэгт буруутгагдаад байсан аймгийн Засаг дарга В.Рэнцэндөрж тэргүүтэй хүмүүсийг цагаатгаж шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэрийн талаар талийгаачийн ээж Г.Ундрам дараах тайлбарыг өглөө. Тэрээр шүүх хурал хууль бус, хүний амийг уландаа гишгэсэн шийдвэр гаргалаа. Бүхэл бүтэн хүний амь үрэгдчихээд байхад шүүх хурал нэг жил, есөн сарын дараа анх удаа бүрэлдэхүүнтэй шүүх хурлыг хийсэн нь энэ. Энэ хугацаанд ар гэр, ахуй амьдрал, аав ээжийнх нь тухайд хүнд жил байлаа. Гэтэл шүүх хурал дээр "Чиний хүүхэд аймгийн Засаг даргын тамгын газрын даргын өрөөнд үхээгүй. Тийм учраас үйлчлүүлэгч Засаг дарга буруугүй. Чиний охин бол улаандаа гарсан архичин байсан гэсэн утга бүхий зүйлс сэжигтнүүдийн өмгөөлөгч" хэллээ. Мөн шүүх бүрэлдэхүүн сэжигтнүүдийг цагаатгалаа гэхэд дэлхий хөмөрчих шиг л болсон. Арай гэж л шүүх хурлын өрөөнөөс гарсан. Тэгэхэд байцаагдаж байсан хүмүүс Тэмдэглэе гээд л инээд алдаад л байж байгааг харахад намайг сүхээр цохиод унагаачих шиг л боллоо гэдгээ илэрхийллээ. Тэрээр Говь-Алтай аймгийн шүүх, Монгол Улсын шүүх биш болчхож гэдгээ илэрхийлсэн юм. Одоогоор талийгаачийн өмгөөлөгчийн хувьд давж заалдана гэдгээ илэрхийлээд байгаа юм.

ШҮҮМЖЛЭЛ ДАГУУЛЖ ИРГЭДИЙГ БУХИМДУУЛСАНЫ ЭЦЭСТ “БОГД ЗОНХОВ” ЦОГЦОЛБОРЫН БАРИЛГЫН АЖЛЫГ ЗОГСООХ ЧИГЛЭЛИЙГ ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ ӨГЛӨӨ

Өнгөрсөн амралтын өдрүүдэд нийгмийн сүлжээнд "Богд Зонхов" цогцолборыг 32 тэрбум төгрөгөөр барихаар болсон мэдээлэл нийгмийн сүлжээнд шүүмжлэл дагуулсан юм. Улмаар Соёлын сайд нь Ч.Номин энэ төсөлд ганц төгрөг зарцуулахгүй гэдгээ мэдэгдсэн. Тэгвэл Ерөнхийлөгч Тэгвэл УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн энэ тухай: "Засгийн газар 2022 оны улсын төсвийг УИХ-д өргөн барихдаа энэхүү цогцолборын санхүүжилтыг Соёлын сайдын багцад оруулж ирсэн. Иргэдийн зүгээс маш их шүүмжлэл ирж буйтай холбоотойгоор Ерөнхийлөгч нэр бүхий хүмүүсийг дуудаж чиглэл өгсөн. Үүний дагуу Засгийн газар “Богд Зонхов” цогцолборт төсөвлөгдсөн хөрөнгийг царцааж, эрүүл мэндийн салбарт зориулах шийдвэрийг ойрын үед гаргахаар болжээ. Засгийн газар Төсвийн тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийг ойрын үед УИХ-д өргөн барьж, шийдвэрлүүлнэ" гэлээ. “Богд Зонхов” цогцолборын барилгын ажлыг зогсоох чиглэлийг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өгчээ

АТГ-ААС АТҮТ-ИЙН САЛБАРТ ГЭНЭТИЙН НЭГЖЛЭГ ШАЛГАЛТ ХИЙЖ БАЙНА

Авилгатай тэмцэх газраас Авто тээврийн Үндэсний төвийн салбарт яг одоо нэгжлэг хийж байна хэмээн эх сурвалжийн мэдээлэл ирлээ. Тодруулбал, Чингэлтэй дүүргийн тавдугаар хороонд байрлах “Нисдэг машин” төвийн гурван давхарт байрлах салбарын холбогдох албан тушаалтнуудынх нь өрөөнд нэгжлэг хийж эхэлжээ. Үүнээс гадна шалгуулж буй албан тушаалтны нэр, албан тушаалыг одоохондоо нууцалж байгаа аж. Мөн нэр бүхий эрхмүүдийг цагдан хорисон байж болзошгүй байна. Тухайн мэдээллийн талаар эргэн мэдээллэх болно.

УИХ-ЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР, ГИШҮҮН Б.ЧОЙЖИЛСҮРЭН, Ц.АНАНДБАЗАР НАР 32 ТЭРБУМЫН "БОГД ЗОНХОВ" ХӨШӨӨГ САНААЧЛАГЧИД ГЭВ ҮҮ !

2022 оны улсын төсөвт 32 тэрбум 490 сая 800 мянган төгрөгийг "Богд зонхов" хөшөөг босгоход тусгасан. Тиймээс ч цахим орчинд иргэд нэгэн дуугаар цаг үеэ олоогүй тус ажлыг эсэргүүцэж эхлээд байна. Тиймээс ч гол шүүмжлэлийн бай нь соёлын сайд Ч.Номин болсон. Тэрээр шүүмжлэлээс холдохын тулд өнөөдөр тухайн төсөвт суулгасан мөнгөнөөс нэг ч төгрөг тухайн барилгад зарцуулахгүй гэдгээ мэдэгдээд байгаа юм. Үүгээр ч зогсохгүй иргэдээс гадна тухайн бурхны хөшөөг барих ажлыг бурхны шашны төлөөллүүд эсэргүүцэн мэдэгдэл хүртэл гаргаад байна. Иргэд болон бурхны шашны төлөөлөл эсэргүүцэж байгаач тус барилгын ажлын ард нь байгаа гэх гурван эрхмийн нэрс ил гарч эхэллээ. Үнэн хэрэгтэй УИХ-ын нэр бүхий гишүүд, үе үеийн Сангийн сайд нар болон одоогийн Соёлын сайд тус хөшөөг барихыг ихээр хүсэж, 2022 оны төсвөө ч эцэслэн батлаагүй байхдаа хөшөөгөө бариад эхэлчихсэн нь анхаарал татаж байна. Угтаа бол Нийслэлчүүдийн өмнө тулгамдсан асуудал үстэй толгойноос ихээр овоорсоор байгаа ч бүдүүн дарга нар нь иймэрхүү л төсвийн мөнгөнд үрэлгэн ханддаг нь асуудал дагуулж байна. Уг нь ерөнхийлөгч У.Хүрэлсүх төсвийн мөнгийг үрэлгэн зарцуулахгүй хэмээн ихээхэн попорч байсан ч одоогийн болоод байгаа үйл явдалд ганц үг ган хийсэнгүй. Төсвийн мөнгөөр шашны утга агуулга бүхий хөшөө, цогцолбор барих нь хуулиар хориотой ! Гэтэл гол хууль батлагчид нь ийнхүү хуулиа уландаа гишгэлж байна.

СҮХБААТАР ХӨЛӨГ ОНГОЦНООС 400 ЛИТР ТЕХНИКИЙН ТОС ХӨВСГӨЛ ДАЛАЙД АЛДАГДАХ АЮУЛТАЙ БАЙЖЭЭ

1985 онд живсэн “Сүхбаатар” хөлөг онгоцыг ОБЕГ-ын Тэргүүн дэд дарга, хурандаа Ж.Чүлтэмсүрэнгээр ахлуулсан Батлан хамгаалах яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Зэвсэгт хүчний Жанжин штаб, Онцгой байдлын ерөнхий газар, дээрх байгууллагуудын харьяа ангиуд, Зам, тээврийн хөгжлийн яамны Далайн захиргааны газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, ШУТИС, Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газар, Цагдаагийн газар, Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгоны Захирагчийн ажлын алба, “Хөвсгөл усан зам” ХК-ийн нийт 120 гаруй хүн, 50 нэгж техник хэрэгслээр татан гаргажээ. Онцгой байдлын байгууллагын 20 гаруй усчин аврагч гэхэд л хөлөг онгоцыг холбох, хөшүүрэг хийх, гүн хэмжих, битүүмжлэх зэргийг сар гаруй хугацаанд 100 удаагийн шумбалтаар гүйцэтгэсэн байна.“Сүхбаатар” хөлөг онгоц 43.3 метр урт, 8.4 метр өргөн, 5.7 метр өндөртэй. Онгоцон доторх усны жин 1176.51 тн, 195.5 тн шавар хуримтлагдсан байжээ. Онгоцноос 400 литр техникийн тос алдагдах аюултай байсан бөгөөд 100 литр шатахуун алдахад 1.1 км3 ус бохирдоно гэсэн тооцоолол гаргасан байна.

БОГД ЗОНХОВЫН ХӨШӨӨ БОСОЖ БАЙГАА ТУХАЙН ГАЗАР УГТАА БОЛ ХҮҮХДИЙН НОМЫН САН, ХҮҮХЭЛДЭЙН ТЕАТР БАРИХ БАЙСАН Ч ЯАЖ ЯВААД ХӨШӨӨ БОЛОВ !

Хэнтий аймгийг аялал жуулчлалын бүс нутаг болгож, 400 сая жуулчин татах том амбицдаа хөтлөгдөн засгийн газрын тэргүүн Л.Оюун-Эрдэнэ төсвийн хөрөнгөөр Андлалын хөшөө нэртэй цогцолборын ажлыг эхлүүлсэн ч нуранга болсон юм. Харин үүнтэй нэгэн адил соёлын сайд Ч.Номин төсвөөс 32 тэрбум төгрөг 2022 оны төсөвт суулгуулан Богд Зонховын хөшөө нэртэй мөн л шавар бурхан барихаар болов. Гэвч тухайн хөшөө мөн л цаг үеэ олоогүй учраас иргэдийн шүүмжлэлийн бай болсон. Тиймээс ч Иргэдийн шүүмжлэлд цочирдсон Ч.Номин сайд Богд Зонховын хөшөөнд нэг ч төгрөг зарцуулахгүй хэмээн мэдэгдэв ! Гэхдээ нэгэнт төсөвт тусгасан тухайн мөнгөөр тэгвэл яг юу хийх талаар мөн л хараахан мэдээлэл өгөөгүй байна. Магадгүй хөшөө дурсгалын зүйлс барьснаасаа яг өнөөгийн үед тулгамдаад байгаа олон асуудлаа шийдвэрлэх ихээхэн мөнгийг заавал Бурхан шашны барилга барихад зарцуулахаар төсөвт оруул ирсэн гэх 3 гишүүний нэр яригдаж эхлээд байна.Одоогоор тухайн гишүүдийн нэр ил болоогүй байгаач тун удахгүй хэн гэдэг эрхмүүд нь төсвийн мөнгийг иймэрхүү үрэлгэн байдлаар зарцуулахаар төсөвт оруулж ирсэн нь ил болох биз.

Д.СУМЪЯАБАЗАР: ХОТЫН ЗАХИРГААГ ЯАРМАГРУУ 1.5 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР НҮҮЛГЭНЭ

Нийслэлийн нутгийн захиргааны төв арванхоёрдугаар сарын 31-нээс өмнө Яармаг дахь нутгийн захиргааны төв цогцолбор руу нүүлгэнэ гэжээ. Хотын дарга Д.Сумъяабазар энэхүү нүүлгэлтийн зардлыг нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаас аравдугаар сарын 7-нд баталсан байна. Уг нүүлгэлтийн зардалд 500 сая төгрөг, нутгийн захиргааны байгууллагуудыг шилжүүлэн байршуулахад нэг тэрбум төгрөг зарцуулахаар төсөвлөжээ.

ХОГИЙН ПУКЕР ДОТРООС ГАРААРАА ДАВС ЦАЦАХ ЦАХИМ ҮНДЭСТЭН !

Хэдэн дарга нар нь өнөөгийн нөхцөл байдлаа ч ойлгоогүй явсаар байгаа бололтой. Сүр дуулиантай цахим үндэстэн хэмээн нэрлээд байсан цахим үндэстэн яг үнэн хэрэгтэй ийм л байна. Бүхэл бүтэн 21-р зуунд хогийн пукер дотроос гараагаа давс цацах хэвийн үзэгдэл үү ! Уг нь дүүрэг бүрд зориулалтын төхөөрөмж 5-6 байдаг ч хүрэлцээ муу байдаг хэмээн албаны хүмүүс хээв нэг ярьж сууна. Гэтэл засгийн газрын сайд нар нь хэнд ч хэрэггүй шавар бурхныг 32 тэрбумаар барина хэмээн төсөв батлуулж байх жишээтэй. Угтаа бол иргэддээ чиглэсэн ажил хийж хэрэгтэй байгаа эмнэлэг, сургууль, цэцэрлэг цаашлаад одоо орны хүрэлцээгүй дотоод байгаа байдал хүндхэн байгаа эмнэлгүүдийнхээ нөхцөл байдлыг сайжруулаач ээ. Монгол улсын хүн амын 50 хувьд нь төвлөрсөн 1.4 сая гаруй иргэнтэй метрополис хот гэж нэрлэгддэг Улаанбаатар хотод 21-р зуунд хогийн пукер дотор суучихсан давс цацаад явж байгаа нь даанч өрөвдөлтэй. Энгийн асуудлаа шийдэх ёстой дарга нар нь ямартайч анхааралдаа авна биз !

ВАКЦИНЫ 3-Р ТУНД ХАМРАГДААГҮЙ ИРГЭДИЙГ "ДУРАК"-ААР НЬ ДУУДАЖ , "ХҮЧ ХЭРЭГЛЭХ"-ИЙГ ҮҮРЭГДЭВ

Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумьяабазарын аудио бичлэг цацагдав. Тэрээр вакцины 3-р тунд хамрагдахгүй байгаа иргэдийг "Дурак"-аар нь дуудаж хатуухан арга хэмжээ ав хэмээн сануулав. Толгойг нь илж аргадаг гуйж зөндөө явлаа одоо "хүч хэрэглэ" хэмээн үүрэгдэж байгаа хотын мээрийн бухимдал дээд цэгтээ хүрч хэн ч юу ч гэсэн хамаагүй хэмээн том том дуугарч суух нь тэр ... Иймд вакцины 3 дахь тундаа хамрагдахгүй байгаа "Дурак"- ууддаа сануулахад хүчний байгууллага "хүч хэрэглэж хүчиндэх"-ээс өмнө тариулна уу даа ...

1 ... 306 307 308 309 310 311 312 313 314 ... 334