БНХАУ УКРАИНД БАЙГАА ИРГЭДДЭЭ ЧАРТЕР НИСЛЭГЭЭР ТАТАЖ АВАХ БӨГӨӨД ТУС УЛСАД СУУГАА ИРГЭДЭЭ ТӨРИЙН ДАЛБААГАА ТАНИХ ТЭМДЭГ БОЛГОН БАЙРШУУЛАХЫГ УРИАЛЖЭЭ

БНХАУ-аас Украин Улсад суугаа Элчин сайд Фан Шяорун  энэ  сарын 27-ны өдөр Хятад иргэдийг Украинаас нүүлгэн шилжүүлэхэд маш аюултай нөхцөл байдал үүсээд байна. Оросын цэргийн үйл ажиллагаа дуусаж, аюултай нөхцөл байдал намжсаны дараа иргэдээ нүүлгэн шилжүүлнэ гэж мэдэгдсэн байна.

 Тодруулбал: Украинд Хятадын 6000 гаруй иргэд байгаа бөгөөд. Тэдгээр иргэдийн дийлэнх нь Киев, Харьков, Львов, Одесса зэрэг хотуудад байгаа бөгөөд ихэнх нь оюутнууд байгаа юм байна. Украин дахь Хятадын ЭСЯ-ны мэдэгдсэнээр тус улс иргэдээ чартер нислэгээр авахаар ажиллаж байгаа хэдий ч одоогоор хэдийгээр иргэдээ татаж авах хугацаа нь тодорхойгүй байгаа гэлээ. Тиймээс  ЭСЯ-наас нь иргэддээ аль болох гадагш гарахгүй байх, хүнсээ сайн нөөцлөх, хэрэв гадагшаа гарахаар бол өөртөө болон машин дээрээ Хятадын далбааг таних тэмдэг хэлбэрээр байршуулахыг зөвлөжээ. 

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.