ОХУ БОЛОН УКРАИНЫ ХООРОНДЫН МӨРГӨЛДӨӨНИЙ ҮЕД ДЭЛХИЙН ХАМГИЙН ТОМ АЧАА ТЭЭВРИЙН 250 ТОНН АЧАА ТЭЭВЭРЛЭХ ХҮЧИН ЧАДАЛТАЙ АН-225 ОНГОЦ СҮЙРЧЭЭ

Дэлхийн хамгийн том нисэх онгоц Антоновын "Мрия" буюу "мөрөөдөл" АН-225 ОХУ-ын цэрэг Украиныг эзлэн түрэмгийлэх үеэр сүйржээ. Украинаар "Мрия" буюу "мөрөөдөл" гэж нэрлэсэн асар том онгоц Киевийн ойролцоох нисэх онгоцны буудалд  байрлаж байсан Хостомелийн нисэх онгоцны буудлыг Оросын арми эзэлсэн бөгөөд. “Maxar Technologies”-ийн хиймэл дагуулаас авсан зургууд нь АН-225-ыг хадгалж буй ангарын хэсэг ихээхэн хохирол амссан болохыг илтгэж байгаа аж. “Мрия” зургаан турбо сэнс хөдөлгүүрээр ажилладаг 250 тонн ачаа тээвэрлэх хүчин чадалтай. Ан-225 онгоцыг Антонов компани бүтээсэн бөгөөд анх 1988 онд нислэг үйлдэж, одоог хүртэл үйл ажиллагаагаа явуулж байгаа юм.

Украины эрх баригчид онгоцыг сэргээн засварлана гэдгээ мэдэгджээ. "Орос манай "Мрия"-г устгасан ч хүчирхэг, эрх чөлөөтэй, ардчилсан Европын улс байгуулах бидний мөрөөдлийг хэзээ ч устгаж чадахгүй" хэмээн Украины Гадаад хэргийн сайд Дмитрий Кулеба твиттер хуудаснаа бичжээ. Антоновыг эзэмшдэг Украины Укроборонпром компани ням гарагт мэдэгдэл гаргаж, онгоцыг устгасан ч Оросын зардлаар сэргээн засварлах болно. Сэргээхэд гурван тэрбум ам.доллар шаардлагатай гэжээ. "Сэргээн засварлах ажилд гурван тэрбум ам.доллар, таван жил гаруй хугацаа шаардагдана" гэж мэдэгдэлд онцлон мэдээллээ.

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.