“ХӨГЖЛИЙН БАНК”-НЫ УДИРДЛАГУУД ЗЭЭЛДЭГЧ ЗЭЭЛДЭГЧ НАРТАЙ ХОЛБООТОЙ ЗАРИМ НОТЛОХ БАРИМТУУД УСТСАН БАЙХ МАГАДЛАЛТАЙ

Торуулбал: Ямар ч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нотлох баримт дээр үндэслэн явагдах ёстой. Нийт зээлдэгчийн зээлийн бүх материалыг бүрдүүлсэн эсэх талаар шалгалтын ажиллагаа явуулж дүн гарсан. Улмаар 47 зээлийн материал дутуу, алдаатай, ажилчид хоорондоо ажил хүлээлцэхдээ хэн нь нотлох баримтыг аваад устгачихсан нь тодорхойгүй буюу 66 хувьд нь зөрчилтэй гэж гарсан байна. Энэ талаар “Хөгжлийн банк”-ны удирдлагууд цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

Хөгжлийн банкны дэд захирал Ж.Эрхэмбаатар:

Анхан шатны шүүх дээр Хөгжлийн банкны нэхэмжлэлтэй нийт 16 хэрэг буюу үнийн дүнгээр илэрхийлбэл 750 орчим тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явж байгаа. Хамгийн удаан явж байгаа нь “Монгол Драйвмилк” ХХК-тай холбоотой хэрэг. Сүхбаатар дүүргийн иргэний хэрэг 886 хоног шийдвэрлэгдэж чадаагүй байгаа бол хоёрдугаарт, “Эрэл” компанитай холбоотой хэрэг 497 хоног шийдвэрлэгдэж чадахгүй удаа дараа хойшилж байна. Гуравдугаарт, 365 хоногийн хоцролттой “Монгема” компани байна.

Нэр дурдсан хоёр хэрэг Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн шүүгч н.Уранчимэг дээр гацсан. 2 дугаар сарын 14-ний Шүүхийн сахилгын хорооны хурлаар Хөгжлийн банкны гомдлыг авч хэлэлцээд тус шүүгчид тухайн үед хариуцлага тооцсон.

Харин давж заалдах шатны шүүхэд нэг, хяналтын шатны шүүхэд зургаа буюу 173 тэрбум төгрөгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хүлээгдэж байна. Нэгдсэн дүнгээр 1.2 их наяд төгрөгийн маргаан зөвхөн шүүхийн процестт явж байна. Хугацаа алдвал Хөгжлийн банк ханшын эрсдэлд орох магадлал өндөр байна гэсэн юм.

Мөн хөгжлийн банк дээрх зээлүүдийг нэг өдөр олгоогүй. Хөтөл цементийн үйлдвэрийн зээлээс эхлээд улс төрийн нөлөөлөл орсон. Өөрсдийн хамаарал бүхий хүнээ албан тушаалд томилуулах байдлаар хэрэгжиж байсан. Үүнийг хууль хяналтын байгууллага шалгаад тодорхой болгочихсон. Хэдий ч эдгээр хүмүүс өнөөг хүртэл ажлаа хийгээд явж байна.

АТГ –аас нэр бүхий албан тушаалтныг ажлаас чөлөөлж, арга хэмжээ тооцох тухай мэдэгдэх хуудас ирсэн. Энэ хүрээнд тодорхой хэмжээнд ажиллаж байна. Жишээ дурдвал, Хөгжлийн банкны иргэний хариуцагчаар татан оролцуулсан Н.Мөнхбат нартай холбоотой хэрэг байна. Энэ хэрэг дээр хэд хэдэн үйлдлийг шалгадаг. Хөгжлийн банкны барилгыг худалдан авсан асуудал мөн орно. Энэ хэрэгт хоёр хуульч томилоод ажиллуулсан ч  нэг нь хэлтсийн даргын чиглэлийн дагуу шүүх хуралдаанд оролцоогүй.

Хөгжлийн банкны Эрсдэлийн удирдлагын газрын дарга нь намайг ажил авсан өдрөөс хойш ирээгүй. Хэлтсийн дарга нь яллагдагчаар татагдаад шалгагдаж байгаа. Хурал болохоор Захирал нь яллагдагч, хохирогч нь ажилтан нь болоод хуралдах жишээний. Эхнээс нь тодорхой албан тушаалтнуудыг чөлөөлж байгаа. Зарим нэг гол хэргийн нотлох баримтууд алдсан, устгагдсан байж болзошгүй байдал тогтоогдож байна гэв.


Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.