“ЭРЭЛ” КОМПАНИ ХӨГЖЛИЙН БАНКНААС ЗЭЭЛ АВАХДАА ҮЙЛДВЭРЭЭ БОЛОН БҮХ ТОНОГ ТӨХӨӨРӨМЖӨӨ БАРЬЦААЛЖ ЗЭЭЛ АВСАН ГЭВ

Хөгжлийн банкны асуудал ид дундаа өрнөж байгаа бөгөөд өнөөдөр “Эрэл” ХХК-ийн удирдлагууд Хөгжлийн банкны зээлийн асуудлаар мэдээлэл хийлээ. 

Тус компанийн ТУЗ-ийн дарга Б.Эрдэнэбат хэлэхдээ МАНАЙ “ЭРЭЛ” КОМПАНИ Хөгжлийн Банкнаас гурван удаа зээл авч, гэр хорооллыг орон сууцжуулах төсөл хэрэгжүүлсэн байдаг. Энэ хүрээнд 2013 онд 20 тэрбум төгрөгийн зээл авсан бөгөөд хугацаа нь 2020 онд дууссан. Дараа нь 2014 онд 13.1 сая еврогийн зээл, 2015 онд 9 сая ам.долларын зээл тус тус авсан. Тухайн зээлийн хугацаа энэ оны аравдугаар сард дуусгавар бол.

Тухайн үед Хөгжлийн банкнаас зээл хүсэхдээ "Зургаа дахин их барьцаа хөрөнгө буюу үйлдвэрээ бүх тоног төхөөрөмжтэй нь хамт барьцаалж зээл авсан. 268 тэрбум төгрөгийн үнэлгээтэй хөрөнгө Хөгжлийн Банкны барьцаанд байгаа. Ирээдүйн орлого буюу дансыг барьцаалах саналыг банкнаас гаргасан. 

Гэтэл өнөөдөр төслийг хамгийн сайн хэрэгжүүлсэн аж ахуйн нэгжээ Хөгжлийн Банкнаас зээл авсан хамгийн муу ангилалд байлгаж байна. Эрэл компанийн 300 тэрбум төгрөгийн тухай ярьж байна. Би ийм мөнгө хаанаас гаргаж ирэх вэ?. Тогтолцооны хямралд орсон байна. Хэнийг ч сольсон нөхцөл байдал сайжрахгүй байна. Миний хувьд юм болгон дээр гарч ирж яриад байдаггүй

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.