НЭГҮҮН МЭДЭЭ
АЖЛАА ХИЙХИЙН ОРОНД АРХИДАН СОГТУУРАХЫГ ИЛҮҮД ҮЗЭГЧ !

Аймагт нь дунд ангийн хүүхэд амаржиж өдгөө эх хүүхэд хоёрын биеийн байдал хүнд байхад тус аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга Б.Энх-Эрдэнэ хүүхдийн чуулганд оролцох нэрийдлээр архидан согтуурч суугаа нь энэ ...

ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭРИЙН УДИРДЛАГУУД ТОМ ТОЛГОЙЛЖ ХУУЧИН МАШИН ХУДАЛДАН АВАХДАА Ч ТЕНДЕР ЗАРЛАХ БОЛОВ

"Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ 486 сая төгрөгөөр хуучин Land cruiser-200 автомашин худалдан авах тендер зарлажээ. Энэ талаар Tender.gov.mn сайтад 2021 оны аравдугаар сарын 18-ны өдөр зарлаж, 2021 оны арваннэгдүгээр сарын 17-ны хүртэл материал хүлээн авахаар мэдээлжээ. Тэгвэл Сангийн сайд Б.Жавхлан тус тендерийг цуцална гэж Засгийн газрын мэдээллийн үеэр мэдэгдлээ. Тэрээр "ЭМЯ, Цагдаа, ОБЕГ-аас бусад төрийн өмчит байгууллагууд тендерээр автомашин авахгүй. Хэрвээ Эрдэнэт үйлдвэр ийм тендер зарласан бол, яаралтай цуцлуулна" гэж мэдэгдээд байна. Харин яг цуцлах уу эс бөгөөд Эрдэнэт үйлдвэрийн удирдлагууд том толгойлох уу гэдгийг бид харах л үлдлээ.

П.АНУЖИН ГИШҮҮНИЙГ АТГ-ААС ШАЛГАЖ ЭХЭЛСЭН ҮҮ

УИХ-ын гишүүн П.Анужинг АТГ-аас эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашигласан гэх үндэслэлээр шалгаж эхэлсэн гэх мэдээлэл байна.Тодруулбал : Тэрээр УИХ-ын гишүүн асан Р.Будын хүүтэй хамтарч, нийтийн эзэмшлийн газрыг албан тушаал, эрх мэдлээ ашиглан, хүч түрэн булаан авч эзэмшсэн нь Баянзүрх дүүргийн IV хорооны нутаг дэвсгэрт байрлах Доржийн гудамжны нийтийн эзэмшлийн газар аж. Тус газар дээр тэд “Лүнда” нэртэй барилга барьж, цэнгээний газар, биллъяард, авто угаалгын ил зогсоол ажиллуулах болжээ. Дээрх асуудлаар АТГ-аас түүнийг шалгаж эхэлсэн гэдгийг хэвлэлүүд мэдээлж эхэллээ. Тэгвэл П.Анужин нь 2020 оны УИХ-ын ээлжит сонгуулиар Сонгинохайрхан дүүргээс улсын их хуралд сонгогдсон.Тэрээр нэг жилд 390 сая төгрөгийн орлоготой, 900 сая төгрөгийн үнэлгээтэй нэг орон сууцтай, 280 сая төгрөгийн үнэлгээ бүхий хоёр автомашинтай, 100 сая төгрөгийн үнэлгээтэй газар эзэмшдэг, 520 сая төгрөгийн үнэт эдлэлтэй, 103 сая төгрөгийн хадгаламж, 200 сая төгрөгийн авлагатай юм байна. УИХ-ын гишүүн П.Анужин нь тэрбум 36 сая төгрөгийн үнэлгээ бүхий малтай бөгөөд үүнд нь хурдан удмын 200 адуу, 80 үхэр, 300 хонь, 100 ямаа бий аж. Тэгвэл түүнийг ийнхүү эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэх үндэслэлээр АТГ – аас шалгаж эхэлжээ.

ШАДАР САЙД , ХОТЫН МЭЭР НАР ХООРОНДОО “ҮЗЭЛЦЭЖ” , ДАЛДУУР “ДАЙТАЖ” БАЙГАА ЮУ

Нийслэлийн засаг дарга өгөөд Улаанбаатар хотын дарга Д.Сумъяабазарын дүү Д.Дагвадорж "Монголын циркийг булшиллаа" гэх мэдээлэл цахим орчинд эрчээ авсан. 2008 онд Д.Дагвадорж аварга менежмэнтийн хувьчлал нэрээр тус барилгыг өөрийн болгосноос хойш Монголдоо төдийгүй дэлхийд данстай циркийн урлагийнхан гудамжинд гарсан байдаг.Үүнээс хойш 13 жилийн турш циркийн байрыг зориулалтын дагуу ашиглаагүй нь менежмэнтийн хувьчлалын хууль дүрмийг зөрчсөн ч гэдэг.Тэгвэл "Аса" группийн эзэмшдэг тус барилгын талаар 2021 оны долдугаар сарын 16-нд гаргасан мэдэгдэлд “Үзэгч, үйлчлүүлэгчдийн санал гомдлын дагуу Монголын үндэсний циркийн үндсэн хийцэд нөлөөлөхгүйгээр дотоод заслын ажлыг иж бүрэн шинэчлэн засварлаж байна. Засварын ажил долдугаар сарын 1-нээс эхэлсэн, арваннэгдүгээр сарын 15-ныг хүртэл үргэлжилнэ" гэжээ. Ямартаа ч ирэх сард Монголын цирк эргэн ирэх эсэхийг харах л үлдлээ. Ийнхүү хотын даргын ойрын хамаарал бүхий этгээдтэй холбоотой асуудал нийгэмд шуугиан тарихтай зэрэгцэн Шадар сайдын хамаарал бүхий байгууллагыг шалгаж байна гэгдэж байгаа "Зайсан Хилл" цогцолбор УОК, Засгийн газраас гаргасан дүрэм журмыг зөрчсөн асуудал үргэлжлүүлэн шуугиан тариад байна.Тодруулбал : Аравдугаар сарын 15-нд "Зайсан Хилл" цогцолборт болсон "Камертон" хамтлагийн тоглолтын үеэр халдвар хамгааллын дэглэм алдагдсан тухай цахим орчинд хүчтэй шүүмжлэл өрнөсөн. Нийслэлийн зүгээс "Зайсан Хилл" цогцолбор уг тоглолтыг зохион байгуулахдаа хариуцлагын гэрээ байгуулаагүй болохыг мэдэгдсэн бол цагдаагийн байгууллага зөрчлийн хэрэг үүсгэн шалгаж эхлээд байгаа.Харин энэ асуудлаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар мэдээлэл хийх үедээ "Зайсан Хилл" цогцолбор нь түр журам, тусгай нөхцөл шаардлагыг удаа дараа зөрчсөн учраас тусгай зөвшөөрлийг нь цуцлахаа ч мэдэгдсэн. "Камертон" хамтлагийн тоглолтыг зохион байгуулсан "Зайсан Хилл" цогцолбор дахь "Собт трейд" компанид НМХГ-аас шалгалт хийжээ.Шалгалтаар "Собт трейд" компани нь хоолны шаардлагад тавигдаж байгаа тусгай шаардлагыг бүрэн хэрэгжүүлээгүй. Мөн үйлчлүүлэгчдийн биеийн халууныг хэмжээгүй, тэмдэглэл хөтлөөгүй, ажилчид нь халдвар хамгааллын хэрэгслийг хэрэглээгүй, хоёрдугаар тундаа хамрагдаагүй. Нэг удаагийн бээлий, нүүрний хамгаалалт хэрэглээгүй. Халдвар хамгааллын наад захын дүрэм журмыг дагаж мөрдөөгүй ноцтой зөрчлүүд олон илэрсэн байна. Тиймээс торгуулийн арга хэмжээ авч, зөрчлийн хэрэг нээгээд шалгаж байна гэдгийг НМХГ-аас ч мэдэгдсэн.Ийнхүү Шадар сайд Сайнбуянгийн Амарсайханы хамаарал бүхий этгээд болох Сайнбуянгийн Ганбат гэгч “Зайсан Хилл" цогцолборын захирлаар ажилладаг бөгөөд тус байгууллага нь шадар сайдын чихнээс хонх уяж нүүрийг нь улалзуулж байгаа бол нөгөө талд Аса аваргын циркийн асуудал хотын дарга Д.Сумъяабазарын хоолойг боомилж байгаа бололтой.Тэгвэл тус асуудал нь эрх мэдэлтнүүд албан тушаалтнуудын ил цагаан бус ч далд өрнөх дажин байж болзошгүйг ч учир мэдэх эрхмүүд дуугарч эхлээд байгаа юм.

ТӨВ АЙМГИЙН СЭРГЭЛЭН СУМЫН ЭМЧ НАР УЛААН БҮСЭЭС НУУЦААР ГАРЧ ХАЛТУУР ХИЙДЭГ Ч ХАРИУЦЛАГА ҮҮРДЭГГҮЙ БАЙЖЭЭ

Төв аймгийн сэргэлэн сумын эрүүл мэндийн төвийн улаан бүсэд ажиллаж байсан ихэмч Ариун эрдэнэ гэгч сувилагч Одончимэгийн хамтаар улаан бүсэд ажиллаж байхдаа тус бүсээ орхин нууцаар гарч уурхайд халтуур буюу урхайн ажилчдаас шинжилгээ авчээ.Энэ мэт үйлдлийг гаргахын тулд камераа унтрааж цонхоороо үсэрдэг байсан гэх мэдээлэл ч байна. Цар тахалтай тэмцэх нөр их ажилд эмч эмнэлэгийн ажилтнууд илтэд ачааллан ажиллаж байгаа.Гэвч үүний зэрэгцээ зарим нэр бүхий эмч нар улаан бүсээс хэд хэдэн удаа дур зоргоор гарч ордог гэх мэдээллийг эх сурвалж хүргүүллээ.Түүний нэг жишээ болох Төв аймгийн Сэргэлэн сумын эрүүл мэндийн төвийн эмч нар хэд хэдэн удаа улаан бүсээс гарч орж хөл хорионы үеэр ч ажилаж байхдаа хот аймаг хооронд дураар зорчдог байсан талаархи мэдээллийг өглөө.Хамгийн сүүлд л гэхэд өнгөрөгч сарын 14, 15-нд улаан бүсэд ажиллаж байсан тус эмнэлэгийн эмч нар уурхайд очиж шинжилгээ авах нэрийдлээр улаан бүсээ орхин гарчээ.Ингэхийн тулд камераа унтрааж төрөх өрөөний цонхоор үсэрсэн гэх мэдээлэл ч байна. Н.Одончимэг гэх сувилагч төрөх өрөөний цонхоор үсэрч гаран улаан бүсээ хэдэн цагаар орхиж Жадамбаа гэх захиралтай “Цэвдэг голд” гэх уурхайн ажилчдад шинжилгээ хийж яваад эргэн иржээ. Энэ үйлдэлд нь энгийн эмч мэргэжилтнүүд эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан иргэд гомдоллон эрүүл мэндийн газарт нь гомдол мэдээллийг хүргүүлсэн боловч тэдэнд тооцсон хариуцлага үгүй толгойг нь илээд өнгөрүүлжээ. Тэд удаа дараагийн ийн үйлдэл гаргаж байсан бөгөөд гарч орохдоо эмч сувилагч жолооч нар гээд 4 5 улаа улаан бүсээ дураар орхин нууцаар гарчихаад эргэн эрсдэл тээсээр орж ирдэг байжээ. Энэ асуудлаар бид нэхэн сурвалжлах болно.

ТӨРСӨН АХЫГАА САНААТАЙГААР ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛЭЭР ДАЙРЧ АМЬ НАСЫГ НЬ ХОХИРООЖЭЭ

Сэлэнгэ аймаг : Цагааннуур суманд согтуурсан үедээ эрэгтэй 34 настай О, төрсөн ах болох 35 настай Б-г багахан маргааны улмаас HONDA CRV маркийн тээврийн хэрэгслээр дайрч амь насыг нь хохироосон байна. Хэргийг Сэлэнгэ аймаг дахь цагдаагийн газар шалгаж байна.

НАЙЗ ОХИНТОЙГОО МАРГАЛДСАНЫ УЛМААС АМИА ХОРООЖЭЭ

Өмнөговь аймаг : Ханбогд сумын төвд /эр.22н/ Г блокон хашааны баганаас даавуун уяагаар өөрийгөө боомилж, нас барсан байна. Түүний хувьд сүүлийн үед найз охинтойгоо таарамжгүй харьцаатай байсан гэх бөгөөд ийнхүү архи уусан үедээ амиа хоролжээ. Одоогоор тус хэргийг Өмнөговь аймаг дахь цагдаагийн газрын Ханбогд сум дахь цагдаагийн тасаг шалгаж байна.

ХАРДАЛТЫН УЛМААС ХАМТРАН АМЬДРАГЧАА ХӨНӨӨЖ, ОХИНЫГ НЬ ХУТГАЛАН ГЭМТЭЛ УЧРУУЛЖЭЭ

Тодруулбал : 2021.10.18-ны 20.30-ын үед согтуурсан үедээ иргэн /эр.41н/ Я гэгч хамтран амьдрагч /эм.40н/ Э-г хардалтын улмаас баруун гарын суган тус газарт хутгалан, амь насыг нь хохироож, түүний охин /эм.19н/ Б-гийн зүүн гуян тус газарт хутгалж, гэмтэл учруулсан байна. Тодруулга : 11 настай хүүхэд хажуу айлруугаа гүйн орж ээж, эгч хоёрыг хутгалчихлаа цус алдаад байна гэсний дагуу цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл өгчээ. Амь хохирогч холбогдогчтой хамтран амьдраад 4 сар болж байгаа гэх. Одоогийн байдлаар тус хэргийг БЗДЦХ-1 хэлтэс шалгаж байна.

1 ... 295 296 297 298 299 300 301 302 303 ... 314