ГЭМГҮЙ ИРГЭНИЙГ ЭРҮҮДЭН ШҮҮЖ, ИЛРЭЭГҮЙ 15 ХЭРЭГ ТОХСОН ЦАГДАА НАРТ ТОРГОХ ЯЛ ОНОГДУУЛЛАА !

Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн III хэлтсийн алба хаагчид болох Ч, Г, Б нар Монгол улсын иргэн Д-г гэртээ байхад нь баривчлан цагдаагийн хэсэгт саатуулан. Улмаар 2019.10.24-25-нд шилжих шөнө гавлаж цагдаагийн хэсэгт хонуулахдаа эрүүдэн шүүж СХД-ийн нутаг дэвсгэрт үйлдэгдсэн эзэнгүй 15 хэргийг тохсон байна. Ингэхдээ нотлох баримтыг хуурамчаар үйлдсэн мэдээллийг бид өмнө нь мэдээлж байсан. 

Иргэн Д-г эрүүдэн шүүсэн,  15 гэмт хэрэг тохсон болох нь шүүхээр нотлогдсон байдаг. Харин ийнхүү тухайн цагдаа нарын хэргийг шүүхээс торгох ял оноолоо.


Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас тус дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн мөрдөгчөөр ажиллаж байсан Д.Чинбат, Д.Батцэнгэл, Г.Гандалай нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг /нотлох баримт хуурамчаар үйлдэх, устгах/ мөн хуулийн 21.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан /эрүү шүүлт тулгах/ хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2022 оны нэгдүгээр сарын 4, 5-ны өдрүүдэд хянан хэлэлцлээ. 

  • Шүүгдэгч Д.Чинбат, Д.Батцэнгэл, Г.Гандалай нарыг ЭХТА-ийн 21.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч тус бүрийг 10,000,000 /арван сая/ төгрөгийн торгох ялаар,
  • шүүгдэгч Д.Чинбат, Д.Батцэнгэл, Г.Гандалайгнарыг ЭХТА-ийн 21.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Г.Гандалайг 7,500,000 төгрөгөөр торгох ялаар,
  • шүүгдэгч Д.Чинбат, Д.Батцэнгэл нарт тус бүрт нь 6,500,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, шүүгдэгч Г.Гандалайг нийт 17,500,000 төгрөгөөр, Д.Чинбат, Д.Батцэнгэл нарыг нийт 16,500,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж шийдвэрлэлээ гэж Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тамгын газраас мэдээллээ. 

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.