МОНГОЛ УЛСАД КОВИД19 ХАЛДВАРЫН ТОХИОЛДОЛ ХУРДАЦТАЙ НЭМЭГДСЭЭР БАЙНА

Хэсэг халдварын тохиолдол буурч байсан бол 2022 он гарснаас хойш Ковидын халдвар огцом хурдацтай нэмэгдэж эхэллээ.  Өчигдөр Эрүүл мэндийн яамнаас мэдээлснээр сүүлийн 24 цагт манай улсад КОВИД-19-ийн 585 шинэ тохиолдол батлагдсан талаар мэдэгдсэн. Тэдгээрээс дөрөв нь гадаадаас зөөвөрлөгдсөн бол 385 нь нийслэлд, 196 нь орон нутагт бүртгэгджээ. Түүнчлэн хэвтэн эмчлүүлж буй иргэдийн 287 нь хүүхэд, 136 нь жирэмсэн эмэгтэй байна. 

Харамсалтай нь өнгөрсөн хоногт архаг хууч өвчин болон КОВИД-19 хавсарсан шалтгаанаар гурван иргэн нас барлаа.

2022.01.05-нд халдварын 585 шинэ тохиолдол бүртгэгдсэн нь өмнөх өдрүүдээс дариу 3 дахин их байгаа юм. 



 

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.