ЭЛЭГ НЭГТ МОНГОЛЧУУД МИНЬ КОВИД19 ХАЛДВАРЫН УЛМААС ГЭРТЭЭ НАС БАРСААР Л !

Ковид19 халдварын тохиолдол манай улсад 274.992 бүртгэгдлээ. Өчигдөр гэхэд л халдварын улмаас 21-80 гаруй насны 13 хүн нас баржээ. Хамгийн харамсалтай нь тэдгээрээс 4 хүн нь гэртээ нас барсан байна. 


Тодруулбал : БЗД-ийн 16-р хорооны оршин суугч 43 настай эрэгтэй Б 09 сарын 14-нд хариу нь эерэг гарч, батлагдаад өчигдөр нас барсан, 

СХД-ийн 36-р хорооны оршин суугч 32 настай эмэгтэй С 09 сарын 18-нд хариу нь эерэг гарч, батлагдаад 09 сарын 20-нд нас барсан. Тухайн иргэн 2013 оноос хойш суурь өвчтэй байсан гэх мэдээлэл байна.   

ХУД-ийн 21-р хороо 85 настай эрэгтэй Д 09 сарын 13-нд хариу нь эерэг гарч, батлагдаад 09 сарын 20-нд нас барсан. Тухайн иргэний эхнэр нь эерэг гарч, батлагдсан учраас нэгдүгээр хавьтал болсон байж. 

БЗД-ийн 22-р хорооны оршин суугч 64 настай эмэгтэй Н 09 сарын 13-нд хариу нь эерэг гарч, батлагдсан. Тухайн иргэн өөрөө эмнэлэгт очсон боловч 09 сарын 20-нд эмнэлэгт нас баржээ.


Ийнхүү улсын хэмжээнд ковид19 халдварын улмаас өнөөдрийн байдлаар 1059 хүн амь насаа алдлаа.

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.