КАЗАХСТАНД ҮЙМЭЭН САМУУН ДЭГДЭЖ НӨХЦӨЛ БАЙДАЛ ХҮНДЭРСЭН УЧИР ТУС УЛСАД СУУГАА МОНГОЛЫН ЭСЯ-НААС ЗӨВЛӨМЖ ГАРГАЛАА

Монгол Улсаас Бүгд найрамдах Казахстан улсад суугаа Элчин сайдын яамнаас Казахстанд суугаа иргэддээ хандан зөвлөмж гаргажээ. 

                                                                                              Тус зөвлөмжид :

"Казахстан Улсын зарим хотод өрнөж буй жагсаал цуглаантай холбогдуулан иргэд Та бүхэн олон нийтийг хамарсан аливаа жагсаал цуглаанд оролцохгүй байх, өөрийн болон ойр дотны хүмүүсийн аюулгүй байдалд анхаарч, олон нийтийн газар болгоомжтой зорчихыг зөвлөж байна" гэжээ.

Өнөөдрийн байдлаар Казахстанд цагдаа, цэргийн найман алба хаагч, амиа алдаж, 317 хүн гэмтэж бэртээд байна гэж Дотоод хэргийн яамнаас нь мэдэгдсэн юм. Шингэрүүлсэн хийн үнийн өсөлтөөс үүдсэн эсэргүүцлийн хөдөлгөөн ням гарагт эхэлсэн бөгөөд өдгөө тус улсад эмх замбараагүй байдал болон хувираад байна.

Тус улсын интернэт хаагдсан байна. Ерөнхийлөгч Токаев Хамтын аюулгүй байдлын гэрээний байгууллагуудаас /ХАБГБ/  тусламж хүсжээ. ХАБГБ гэдэг нь энхийг сахиулах хүчин бөгөөд 3600 орчим хүнтэй юм байна. ХАБГБ-д Армени, Беларусь, Казахстан, Киргиз, ОХУ, Тажикистан улсууд багтдаг. Тус байгууллагуудын Аюулгүйн зөвлөлийн тэргүүн, Арменийн ерөнхий сайд Никол Пашинян Казахстан руу энхийг сахиулагчид илгээх шийдвэр гаргаад байна.

Тиймээс тус улсад суугаа Монгол улсын иргэдийг аюулгүй байдалдаа анхаар ч олон нийтийн газар болгоомжтой зорчихыг зөвлөж байна.




Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.