37 КОМПАНИ 161.7 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН НООГДОЛ АШИГ ХУВИАРЛАХААР БОЛЖЭЭ

Монголын Хөрөнгийн биржээс 2021 онд 37 хувьцаат компани 161,9 тэрбум төгрөгийг ногдол ашигт тараасан бөгөөд энэ  нь өмнөх оноос зургаан хувиар өссөн үзүүлэлт болж байгаа юм.

Шинжээчдийн үзэж байгаагаар технологид суурилсан санхүүгийн үйлчилгээтэй болон өргөн хэрэглээний бүтээгдэхүүний салбарын компаниудын ногдол ашиг болон өгөөжийн хэмжээ өндөр байгаа аж.

2021 оны цэвэр ашгаас 110 тэрбум төгрөгийг АПУ ХК ногдол ашигт хуваарилсан нь хамгийн өндөр дүнтэйд тооцогдож “Гутал” ХК нэгж хувьцаанд 1120 төгрөг тооцон, нийт 1,7 тэрбум төгрөг олгохоор болсон нь нэгж хувьцаанд ногдох ногдол ашгийн хэмжээний хувьд хамгийн өндөр байна.

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.