ИРГЭН БҮР 12 ОРОНТОЙ БҮРТГЭЛИЙН ДУГААРТАЙ БОЛЛОО

Улсын бүртгэлийн ерөнхий газраас регистрийн дугаарыг халахгүйгээр иргэний бүртгэлийн дугаарыг хэрэглээнд нэвтрүүлнэ хэмээв.

Тодруулбал: Тухайн иргэний хувийн мэдээллийн аюулгүй байдал, нууцлалыг хангах зорилгоор иргэний бүртгэлийн дугаарыг хэрэглээнд нэвтрүүлнэ. Ингэхдээ регистрийн дугаарыг халахгүй.

Монгол Улсын бүх  иргэдэд бүртгэлийн дугаар олгогдсон бөгөөд Та иргэний үнэмлэхний QR кодыг уншуулж, 12 орон бүхий иргэний бүртгэлийн дугаараа мэдэх боломжтой юм. 

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.