ТОМУУ , АМЬСГАЛЫН ЗАМЫН ДЭГДЭЛТ ЭРС ИХЭСЛЭЭ

ЭМЯ-наас Амьсгалын замын цочмог халдварын шалтгаантай улирлын  томуугийн дэгдэлт их байгаа талаар мэдээллээ.

Булган, Дархан, Завхан, Орхон, Сэлэнгэ, Увс, Хөвсгөл аймгууд идэвхжлийн түвшинд, Архангай, Баян-Өлгий, Баянхонгор, Говьсүмбэр, Дорноговь, Дорнод, Дундговь, Өвөрхангай, Өмнөговь, Ховд, Төв аймгууд алаг цоог дэгдэлтийн түвшинд байна.

Тодруулбал: Амбулаториор үйлчлүүлэгсдийн 10,000 хүн тутамд томуу, томуу төст өвчин 16,6 бүртгэгдэж, 16 хүртэлх насны 1,255 хүүхэд эмнэлэгт хэвтэн эмчлүүлсний 26,2 хувь нь амьсгалын замын цочмог хүнд халдварын шалтгаантай. Улирлын болон томуугийн цар тахлын эрсдэлийн үнэлгээгээр идэвхжлийн түвшинд байна.

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.