Д.ӨНӨРБОЛОР ГИШҮҮН ОРОСООР “УС ЦАС” АЖ...ГАЙХАЛТАЙ !
УИХ-ын гишүүн Д.Өнөрболор нэг хэсэг Хөрөнгө оруулалтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг санаачилж, гарын үсэг зурсан асуудлаар олны шүүмжлэлд өртсөн. Тиймээс ч тэрээр хуулийн төслийг татан авах хүсэлтийг УИХ-ын дарга Г.Занданшатарт хүргүүлснээр энэ асуудал намжсан байдаг бол тэрээр ахин шинэ асуудалд нэр холбогдлоо. Д.Өнөрболор гишүүн дахин шүүмжлэлд өртөж, олны дургүйцлийг төрүүлжээ.Тодруулбал : Тэрээр Евроазийн эмэгтэйчүүдийн гуравдугаар чуулганд оролцож байхдаа оросоор илтгэл тавьж, сэтгэгдлээ хуваалцжээ. Энэ талаараа ч өчигдрөөс эхлэн сошиалаар сэвж, орос хэлэнд гаргууд гэдгээ олон нийтэд гайхуулаад амжлаа.Гэвч түүний энэ үйлдэл олон нийтэд сайшаагдсангүй. Төрд түмнийгээ төлөөлөхөөр сонгогдсон гишүүд хэлний мэдлэгтэй тэр дундаа орос хэл мэддэг чаддаг байх нь энгийн бөгөөд наад захын шалгуур үзүүлэлт байтал өөрийгөө суртачлах дөвийлгөх гэсэндээ энэ мэтийг сошиол орчиндоо байршуулж байгаа нь ичгэвтэр хэрэг хэмээн шүүмжлэх иргэд цөөнгүй байлаа.