ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХИЙН МОНГОЛ УЛСЫГ ХӨГЖҮҮЛЭХ 10 ЗОРИЛТ

Төрийн ордонд Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор "Хүнсний хангамж, аюулгүй байдал-Газар тариалан" үндэсний чуулган болж байна.

Энэ үеэрээ Монгол Улсыг хөгжүүлэх 10 том зорилтыг дэвшүүлж байгаагаа мэдэгдлээ.  

Үүнд: 

 

  • Эрчим хүчний найдвартай эх үүсвэрээр хангаж, цаашид эрчим хүч экспортлогч улс болох;
  • Газрын тосны бүтээгдэхүүн, түлш шатахуунаа эх орондоо үйлдвэрлэж, нефть-химийн аж үйлдвэрлэлийг хөгжүүлэх;
  • Хүнсний бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээгээ бүрэн хангаж, мал аж ахуй, газар тариалангаа эрчимжүүлэн хөгжүүлж, бүс нутагтаа органик хүнс экспортлогч орон болох;
  • Хүнд ба хөнгөн үйлдвэрүүд барьж, алт, зэс, төмөр, нүүрс болон бусад байгалийн баялаг, малын гаралтай түүхий эдээ эцсийн бүтээгдэхүүн болгон боловсруулдаг аж үйлдвэржсэн экспортлогч орон болох;
  • Авто зам, төмөр зам, агаарын тээвэр, байгалийн хийн хоолой зэрэг дэд бүтцийн үндэсний сүлжээ барьж байгуулан, хэвтээ болон босоо тэнхлэгийг холбосон тээвэр ложистикийн нэгдсэн сүлжээ бий болгож, “Транзит Монгол” болж хөгжих;
  • Хиймэл оюун ухаан, блокчэйн, робот, юмсын интернэт, их өгөгдлийг нэвтрүүлж, инновац шингэсэн үйлдвэрлэлийг хөгжүүлэн “Цахим үндэстэн”, “Дижитал Монгол” болох;
  • Унаган байгаль, нүүдэлчдийн өв соёл, зан заншил, түүх, уламжлалд түшиглэсэн соёлын бүтээлч үйлдвэрлэл, түүхэн болон байгалийн аялал жуулчлалыг хөгжүүлэн, эдийн засгийн тэргүүлэх салбар болгох;
  • Банк, санхүүгийн болон хөрөнгийн зах зээлийг хөгжүүлж, ухаалаг систем нэвтрүүлэн, олон улсын худалдаа, хөрөнгө оруулалтын идэвхтэй тоглогч болж, бүс нутгийн санхүү, хөрөнгө оруулалтын шинэ төв болох;
  • Орон зайн оновчтой бүтэц, нутагшилт суурьшлын зөв тогтолцоотой, метрополитан хотуудыг хөгжүүлж, хот хөдөөгийн хөгжлийг хурдасган, улс орноо бүсчлэн хөгжүүлэх;
Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.