ӨНӨӨДРИЙН ЗГ-ЫН ХУРАЛДААНААС “ЭХ ОРНЫ ЭРҮҮЛ ХҮНС” ХӨТӨЛБӨРИЙН ХҮРЭЭНД АТАРЫН ДӨРӨВДҮГЭЭР АЯНЫГ ӨРНҮҮЛЭХЭЭР БОЛЛОО

Тодруулбал: ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан: "Монгол улсын засгийн газраас зорилт болгон тавьсан атрын дөрөвдүгээр аяны хүрээнд эх орныхоо хөрсөн дээр ургасан дотоодын хүнсний бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээгээ бүрэн хангаж, цаашдаа экспортлогч улс болно гэсэн зорилтыг тавин ажиллаж байгаа бөгөөд. Атрын дөрөвдүгээр аяны хүрээнд монгол улсын засгийн газраас эх орны эрүүл хүнс хөтөлбөрийн хүрээнд атрын дөрөвдүгээр аяныг өрнүүлэхээр шийдвэрлэлээ.

Энэ хүрээнд тодорхой чухал шийдвэрүүдийг өнөөдрийн засгийн газрын хуралдаанаар гаргалаа хүнсний ногооны үйлдвэрлэлийг дэмжих тухай засгийн газрын тогтоол батлагдаж гарсан бөгөөд. Монгол улсын засгийн газраас хүнсний ногоо тариалагчдадаа анх удаа хүнсний ногоо тариалалтаас намрын ургацын дүнгээр стандартын шаардлага хангасан ил талбайн таримлуудад тонн тутамд 100 мянган төгрөгийн татаасыг импортын хүнсний бүтээгдэхүүний үнийн зөрүүнээс хамгаалах зорилгоор тонн тутамд 100 мянган төгрөгийн татаас өгөхөөр өнөөдрийн засгийн газрын хуралдаанаар шийдвэр гарсан бол.

Мөн хүлэмжийн аж ахуй эрхэлдэг ААН-үүдэд өмнө нь эрчим хүчний хөнгөлөлтийг 11-н сарын 1-ээс тавдугаар сарын 1-ний хооронд үзүүлдэг. Мөн оройн 22 цагаас өглөөний зургаан цагийн хооронд тарифын хөнгөлөлт үзүүлдэг байсан.

Тэгвэл энэ хугацааг аравдугаар сарын 15-наас тавдугаар сарын 1-н болгож сунгаад мөн хөнгөлөлт үзүүлэх цагийг оройн 18 цагаас өглөөний 6 цаг болгож хөнгөлөх шийдвэр мөн гарлаа. 

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.