14 НАСТАЙ ОХИНЫГ ХҮЧИНДЭН ЖИРЭМСЭН БОЛГОСОН ХЭРГИЙН СЭЖИГТЭН АМИА ХОРЛОСОН БАЙДАЛТАЙ ОЛДЖЭЭ

14 настай охиныг хүчиндэн жирэмсэн болгосон гэх хэргийн сэжигтэн амиа хорлосон байдалтай олджээ

14 настай охиныг хүчиндээд жирэмсэн болгосон хэрэгт сэжиглэгдэж байсан этгээдийн цогцсыг Төв аймгийн Батсүмбэрийн Сөгнөгөр орчмоос  /2022.04.16/ олжээ. Тэрээр амиа хорлосон байдалтай олдсон байна.

Зарим эх сурвалжийн мэдээлсээр тус иргэн нь амиа хорлохоосоо өмнө гэрээслэл бичиж үлдээсэн байсан гэх мэдээлэл байгаа юм. 

ЦЕГ-н Хэвлэл мэдээллийн төвийн албаны мэдээгээр: Төв аймаг Батсүмбэр сумын нутгийн уулын модонд боомилж нас барсан эрэгтэй хүний цогцос байна гэсэн мэдээллийг 04-р сарын 16-ны 10:00-д аймгийн цагдаагийн газраас шалгахад Хэнтий аймгийн харьяат Төв аймгийн Батсүмбэр суманд үйл ажиллагаа эрхэлдэг ХХК-нд хөрөө рамчин (түр)ажилтай “Н” /эр 32н/-нь уулын модонд боомилсон байдалтай нас барсан хэргийг Төв аймаг дахь Цагдаагийн газар шалгаж байна.

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.