ШӨХТГ-ЫН ДАРГААР С.МӨНХЧУЛУУНЫГ ТОМИЛЛОО

Засгийн газрын ээлжит бус хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар/ШӨХТГ/-ын даргаар С.Мөнхчулууныг томилжээ. Өнгөрсөн нэгдүгээр сарын 19-ны өдөр ШӨХТГ-ын даргаар Т.Гантулгыг томилсон ч тэрбээр өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн байна.

С.Мөнхчулуун нь 1979 онд төрсөн. 1997-2001 онд Техникийн их сургуулийг механик инженер, 2011-2013 онд Удирдлагын академийг төрийн удирдлагын магистр зэрэгтэй тус тус төгсжээ. 

Түүний ажилласан байдал

  1. 2009-2010 онд Нийслэлийн Өмчийн харилцааны газар, Бүртгэлийн мэргэжилтэн,
  2. 2010-2012 онд Нийслэлийн Өмчийн харилцааны газар, Төр, хувийн хэвшлийн түншлэл, концессын хэлтсийн дарга,
  3. 2012-2016 онд Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргаар тус тус ажиллаж байжээ.
Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.