ТӨВ ТАЛБАЙД ӨӨРИЙГӨӨ ШАТААСАН ИРГЭНИЙ БИЕ 50 ХУВЬ ТҮЛЭГДСЭН БАЙНА

Сүхбаатарын талбайд нэг иргэн өөрийгөө шатааж, амиа егүүтгэхийг завдсан хэрэг /2022.04.17/ 19:30 цагийн орчимд цагдаагийн байгууллагад "Сүхбаатарын талбайд хүн шатаж байна" гэсэн дуудлага ирсэн байна.

Тус дуудлагын дагуу цагдаагийн алба хаагчид хэргийн газар очиж, амиа егүүтгэхийг завдсан иргэнийг ГССҮТ-д хүлээлгэн өгсөн байна. Тухайн иргэн Д.О 1997 онд төрсөн 25 настай. Түүний биеийн 50 хувь түлэгдсэн бөгөөд биеийн байдал нь хүнд байгаа аж. Д.О нь бие дээрээ тусгай шингэн асгаж шатаасан байна. Тус хэргийг Сүхбаатар дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэс тус хэргийг шалгаж эхэлжээ.

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.