НУУЦ АМРАГИЙНХАА ХОЁР ХҮҮХДИЙГ ШАТААЖ АЛАХЫГ ЗАВДСАН ГЭДГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧЭЭ
Бусдын амь насыг хохироох зорилгоор айлын гэрийг гаднаас нь цоожилж, гал тавьсан хэргийг үйлдсэн этгээдийг цагдаагийн байгууллагаас илрүүлсэн талаар бид өмнө нь мэдээлсэн. Тодруулбал, энэ сарын 28-ны өдрийн 05:00 цагийн орчимд “Манай гэрийг гаднаас нь цоожлоод шатаасан байна” гэх мэдээлэл цагдаагийн байгууллагад ирсэн байна. Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсийн алба хаагчид хэргийн газарт ажиллахад “Чингэлтэй дүүргийн 9-р хорооны ... тоотод оршин суух С бага охин Н, том охин М-ийн хүүхдүүдийн хамт дөрвүүлээ амарч байх үед нь бага охин Н "Ээж ээ, утаа үнэртээд байна” гэж сэрээснээр гаднаас нь цоожилсон байсан хаалгаа эвдэн, гэрээсээ эсэн мэнд гарч, цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн тухай мэдүүлжээ. Хэргийг шалгахад, тус гэрт оршин суух М-тэй хувийн харилцаатай гэх 27 настай эрэгтэй З гэгч нь хувийн өс хонзонгийн сэдлээр иргэн С, Н, А, Н нарыг монгол гэрт унтаж байхад нь гэрийн хаалгыг гадна талаас нь цоожлон, гэрийн баруун урд талаас санаатайгаар галдан шатаасан байж болзошгүй нөхцөл байдал урьдчилсан байдлаар тогтоогджээ. ХААЛГЫГ СҮХЭЭР ЦОХИЖ ОНГОЙЛГООД ГАРААД ХАРАХАД ЦООЖ ЗҮҮСЭН БАЙСАН Эх сурвалжаас авсан мэдээллээр, иргэн С нь хэрэг явдал болсон өдөр буюу 2021 оны 09 дүгээр сарын 27-ноос 28-нд шилжих шөнө 00 цаг 30 минутын орчим гэртээ бага охин Б.Н, том охин Б.М - ийн 3 настай Ж.А, 1 настай М.Н нартай дөрвүүлээ амарч байхад өглөө үүрээр 05:30 минутын үед бага охин Б.Номин “ээжээ утаа үнэртээд байна” гэж хэлээд намайг сэрээсэн тэгэхээр нь би босоод ойр орчмыг утаа үнэртэж байсан тэгээд хаалгаа түлхээд гараад харах гэтэл хаалга онгойхгүй байсан тэгээд би яасан юм болоо гэж бодоод хаалгаа дахин сайн түлхтэл нээгдэхгүй байхаар нь гэр дотор байсан түлээ хагалдаг том төмөр сүхээр хаалгаа дотороос нь цохиж хаалганы дээд хэсгийг эвдэлж онгойлгосон. Тэгээд хаалганы дээд хэсгээр гараа гаргаад цоожны цүүгээ бариад үзтэл манай гэрийн хаалгыг гаднаас нь жижигхэн цоожоор цоожилсон байсан, хаалгаар бүгдээрээ гараад хартал гэрийн баруун урд хэсгээс гал дүрэлзэн асаж байсан хормын төдий гэр шатаж дууссан хэмээн мэдүүлэг өгчээ. НУУЦ АМРАГЫНХАА ХОЁР ХҮҮХДИЙГ ШАТААСАН ГЭЖ БОДООД БУЦАЖ ИРСЭН Дөрвөн хүний амь насыг санаатайгаар галдан шатааж хөнөөх гэж байсан этгээд нь 1994 онд төрсөн З гэх эрэгтэй байсныг тогтоон Цагдан хорих 461 р ангид саатуулан шалгаж байгаа. Тухайн хэрэгт яллагдагчаар татагдан шалгагдаж байгаа этгээд нь гэрт унтаж байсан бага насны хоёр хүүхдийн ээжтэй нууц амрагийн харилцаатай байсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн бөгөөд тухайн өдөр Амуре гэх зочид буудалд хамт байсан гэдгийг нь шалгалтаар тогтоожээ. Өөрөөр хэлбэл, зочид буудалд хамт байсан эмэгтэйнхээ гэр бүл болох төрсөн ээж, төрсөн дүү, төрсөн хоёр хүүхэд болох бага насны хоёр хүүхдийг галдан шатаахаар унтаж байхад нь гарч яваад буцаж ирсэн байгаа юм. Хүүхдүүдийн ээж зочид буудалд унтаж үлдээд өглөө сэрэхэд нь надтай хамт байсан хэмээн хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн байна.