ГЭРИЙНХ НЬ ГАДНААС ЦООЖИЛЖ ГАЛДАН ШАТААХЫГ ЗАВДСАН ЭТГЭЭДИЙГ ГАДУУР ШАЛГАЖ БАЙНА

2021 оны есдүгээр сарын 28-ны өдрийн 05.45 цагт “Манай гэрийг гаднаас нь цоожлоод шатаасан байна” гэх мэдээлэл цагдаагийн байгууллагад ирсэн байдаг.“Чингэлтэй дүүргийн 9-р хороо ... тоотод оршин суух С нь бага охин Н, том охин М-ийн хүүхдүүдийн хамт дөрвүүлээ амарч байх үед бага охин Н ээжээ утаа үнэртээд байна” гэж сэрээсэн бөгөөд тэд гарах гэтэл гаднаас нь цоожилсон байжээ. Хаалгаа эвдэн гэрээсээ гарцгааж, цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн байдаг бол тухайн тоотод оршин суудаг М-тэй хувийн харилцаатай З гэгч /27 настай, эр/ нь энэ хэргийг санаатайгаар үйлдсэн байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон байдаг.
 Гэрийн гаднаас цоожилж, баруун урд талаас нь шатаасан бөгөөд урьдчилсан байдлаар хувийн өс хонзонгийн сэдлээр энэ хэргийг үйлдсэн гэх дүгнэлт гарсан. Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтсээс мөрдөн шалгах ажиллагааг явуулж байгаа бол сэжигтэн этгээд батлан даалтаар суллагдсан бөгөөд эрүүл мэндийн шалтгаантай гэх мэдээлэл байна.

Харин хохирогчдын зүгээс сэжигтнийг гадуур шалгаж байгааг эсэргүүцэж таслан сэргийлж , цагдан хорьж өгөх хүсэлтийг Чингэлтэй , Сүхбаатар , Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болон Чингэлтэй дүүргийн прокурорын газруудад хохирогчдын зүгээс гаргаад байгаа аж. 

Бид энэ талаар нэхэн сурвалжласаар байх болно.


Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.