НЭГҮҮН МЭДЭЭ
Д.КЁКҮШЮЗАНБАТБАЯР, Т.БАЯСГАЛАН НАРЫН ТАСЛАН СЭРГИЙЛЭХ АРГА ХЭМЖЭЭГ ХЭВЭЭР ҮЛДЭЭЛЭЭ

Нийслэлийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Кёкүшюзанбатбаяр нарын нэр бүхий дөрвөн шүүгдэгчид холбогдох эрүүгийн хэргийг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх таван өдрийн турш хянан хэлэлцэв. Шүүх хуралдаанаар нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх зайлшгүй шаардлагатай гэж үзэн хэргийг Нийслэлийн прокурорын газарт буцааж, шүүгдэгч нарт урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэлээ. Эргэн сануулахад шүүгдэгч нарт Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ аваад байгаа. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.5 дугаар зүйл.Хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ 1.Яллагдагч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх, түүнийг дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор тогтоосон газар, нутаг дэвсгэрээс гарч явах, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах, тодорхой газар очих, тодорхой хүнтэй уулзахыг хориглох, тогтоосон замаар зорчихыг яллагдагчид даалгаж, хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг авах эсэхийг прокурорын саналыг үндэслэн шүүх шийдвэрлэнэ.

ӨМГӨӨЛӨГЧ Г.БАТБАЯРЫН ОХИН Б.АРИУНЗАЯАГ МОНГОЛ УЛСЫН ХИЛЭЭР ГАРАХЫГ ХОРИГЛОЛОО

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас яллагдагч Б.Ариунзаяад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох, мөн тодорхой хүнтэй уулзахыг хориглох буюу хохирогч М болон түүний ар гэрийхэнтэй уулзахыг хориглох...” хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай саналыг 2022 оны 03 дугаар сарын 04-ний өдөр ирүүлснийг хүлээн авч мөн өдөр хянан хэлэлцлээ. Шүүхээс хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болоод шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан прокурорын дүгнэлт, өмгөөлөгчийн санал зэргийг судалж үзээд прокуророос гаргасан “...Тодорхой хүнтэй уулзахыг хориглох буюу хохирогч М болон түүний ар гэрийнхэнтэй уулзахыг хориглох...” хязгаарлалт тогтоох санал нь үндэслэлгүй байх тул хүлээн авахаас татгалзав. Харин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зорилтод нийцүүлэн 2022 оны 03 дугаар сарын 04-ний өдрөөс эхлэн Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авч, шүүгчийн захирамжийн хувийг Хил хамгаалах ерөнхий газарт даруй хүргүүлэхийг шүүгчийн туслахад, захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Хил хамгаалах ерөнхий газарт тус тус даалгаж шийдвэрлэлээ.

2021 ОНД ГЭР ХОРООЛЛЫН АЙЛ ӨРХҮҮД 23.6 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ШӨНИЙН ТАРИФЫН ХӨНГӨЛӨЛТ ЭДЭЛСЭН БАЙНА

Тухайлбал: “Гэр хорооллын айл өрхөд цахилгаан эрчим хүчний тарифын хөнгөлөлт үзүүлэх журам”-д өөрчлөлт оруулж агаарын бохирдлыг бууруулах зорилгоор аймгийн төв, арван мянгаас дээш хүн амтай сум, суурин газрын гэр хорооллын өрхийн ахуйн хэрэглээ болон халаалтын зориулалтаар хүйтний улиралд орой, шөнийн цагт хэрэглэсэн цахилгааны тарифыг 50 хувиар бууруулж хөнгөлөлт үзүүлж байсныг Нийслэл Улаанбаатар хотын адил 100 хувиар бууруулж хөнгөлөлт үзүүлэхээр шийдвэрлэсэн. Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 115 дугаар тогтоолоор “Журам батлах тухай” Засгийн газрын 2017 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн 199 дүгээр тогтоолын хавсралтаар баталсан Энэхүү журмын хүрээнд 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн Эрчим хүчний зохицуулах хорооноос гэр хорооллын тарифт тоолууртай өрхийн жил бүрийн 1, 2, 3, 11, 12 дугаар сарын оройн 21:00 цагаас өглөөний 06:00 цагт хэрэглэсэн цахилгааны тарифт хөнгөлөлт үзүүлэх шийдвэрийг гаргаж Захиргааны ерөнхий хуульд заасан журмын дагуу захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлэн хэрэглэгчдэд мөрдүүлж байгаа юм. Гэр хорооллын хоёр тарифт тоолууртай өрхийн орой, шөнийн цагт хэрэглэсэн цахилгааны тарифт 100 хувиар хөнгөлөлт үзүүлэх нэг сарын хэрэглээний дээд хязгаарыг 220 В-ын хүчдэлийн түвшинд холбогдсон хэрэглэгчдэд 700 кВт.цаг, 380 В-ын хүчдэлийн түвшинд холбогдсон хэрэглэгчдэд 1500 кВт.цаг байхаар тогтоож хэрэглэгчдэд борлуулах цахилгааны тариф болон сэргээгдэх эрчим хүчнийг дэмжих тарифыг 100 хувиар тооцон хөнгөлөлт үзүүлэх ба 100 хувиар тооцон хөнгөлөлт үзүүлэх нэг сарын дээд хязгаараас илүү хэрэглэсэн цахилгааны тарифыг 50 хувиар тооцон хөнгөлөлт үзүүлж байна. Монгол Улсын Засгийн газрын дээрх тогтоолыг хэрэгжүүлж агаарын бохирдлыг бууруулах зорилгоор Нийслэл хот болон аймгийн төв, арван мянгаас дээш хүн амтай сум, суурин газрын гэр хорооллын өрхийн орой, шөнийн цагт хэрэглэсэн цахилгааны тарифт 2017 онд 6.2 тэрбум төгрөг, 2018 онд 9.8 тэрбум төгрөг, 2019 онд 13.0 тэрбум төгрөг, 2020 онд 18.1 тэрбум төгрөг, 2021 онд 23.6 тэрбум төгрөгийн хөнгөлөлт эдлээд байгаа юм байна.

ЭХЗХ-Д ЭНЭ ОНЫ ХОЁРДУГААР САРЫН БАЙДЛААР 588 ХЭРЭГЛЭГЧИЙГ ХАМАРСАН 36 ӨРГӨДӨЛ, ГОМДОЛ ИРЖЭЭ

Тодруулбал: 2022 оны эхний 2 сарын байдлаар ЭХЗХ-д нийт 588 хэрэглэгчийг хамарсан 36 өргөдөл гомдол бичгээр ирсэн бөгөөд үүний 53 хувь буюу 19 нь иргэнээс, 33 хувь буюу 12 нь аж ахуйн нэгж, 11 хувь буюу 4 нь сууц өмчлөгчдийн холбооноос, 3 хувь буюу нэг нь тусгай зөвшөөрөл эзэмшигчээс ирүүлсэн маргаан байна.Нийт өргөдлийн 75 хувь буюу 27 өргөдөл нь цахилгаан, дулааны төлбөртэй холбоотой байсныг хянан шалгаж 7 хэрэглэгчид 32.5 сая төгрөгийг буцаан олгох, 5 хэрэглэгчийг хангагчийн нэхэмжилсэн 17.3 сая төгрөгийн төлбөрийг төлөх үндэслэлтэй болохыг тогтоон шийдвэрлэсэн. Хэрэглэгчийн цахилгаан, дулааны төлбөртэй холбоотой өргөдлийг судлах явцад хангагч, хэрэглэгч талуудын хуулиар хүлээсэн үүргээ хэрэгжүүлээгүйгээс шалтгаалсан байна гэж үзжээ. Эрчим хүчний зохицуулах хороо нь Эрчим хүчний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.6, 35 дугаар зүйлийн 35.2-т заасны дагуу өөрийн эрх үүрэгт хамаарах асуудлаар тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн хооронд болон тусгай зөвшөөрөл эзэмшигч, хэрэглэгчийн хооронд үүссэн гомдол, маргааныг харьяаллын дагуу шийдвэрлэх үүрэгтэй.

Г.ЗАНДАНШАТАР: ХЭРВЭЭ ЗӨВӨӨР ОЙЛГУУЛЖ ЧАДВАЛ 5 САЯААС ДЭЭШ САРЫН ОРЛОГОТОЙ БОЛ ИЛҮҮ ТАТВАР АВАХ НЬ САНГУУДЫН АЛДАГДАЛ БУУРАХАД НӨЛӨӨЛНӨ ГЭВ

Тодруулбал: “Төрийн алба хаагч, багш, эмч, цагдаа нарын цалин нэмэгдүүлэхийн тулд их орлоготой хүмүүсээс илүү татвар авдаг болох нь зөв . Манайхан үүнийг шуугиад болиулчихдаг. 2.5 сая төгрөгөөс дээш цалинд 15 хувийн татвар авахаар нэмэгдүүлсэн боловч жагсаал цуглаан болоод болиулсан. Хэрэв зөв ойлгуулж чадвал 5 саяас дээш, цаашлаад 10 саяас дээш ч юм уу сарын орлоготой хүн бол илүү татвар төлдөг энэ зарчим руу шилжих нь зөв гэж бодож байна. Нийгмийн даатгалын шимтгэл ч гэсэн ялгаагүй. Ингэж байж сангуудын алдагдал буурч, ядуусаа, ахмадаа, хөгжлийн бэрхшээлтэй иргэдээ дэмжих” боломжтой хэмээн УИХ-ын дарга Г.Занданшатар МҮОНТ-ээр эдийн засгийг тэлэх бодлогын талаар ярих үеэрээ орлогод суурилсан татварын бодлогыг нэвтрүүлэх хэрэгтэй гэсэн бөгөөд. Өндөр орлоготой иргэдээс илүү татвар авдаг болох хэрэгтэй байгаа талаар байр сууриа илэрхийлэн ярилаа.

ЗАЛУУС ХАР ТАМХИНД ДОНТСООР Л, ОЛОН НИЙТИЙН ГАЗАР МАНСУУРСАН ЗАЛУУСААС КАНАБИС ИЛРҮҮЛЖЭЭ

Төв цэнгэлдэх автобусны буудал дээр мансуурсан залуус байна гэх мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдэж шалгалт хийхэд эрэгтэй 20 настай Б, эрэгтэй 19 настай Б нар биедээ Дельта 9 төрлийн канабис ургамал авч явсныг эрүүлжээ. Олон нийтийн газар ийнхүү залуус нь хар тамхи хэрэглэх тохиолдол гарсаар байна. Тус хэргийг ХУДЦХ-1 шалгаж байна.

ОХУ-ЫН ЭЗЛЭН ТҮРЭМГИЙЛЛИЙГ ЭСЭРГҮҮЦЭЖ ДЭЛХИЙН ТОМООХОН БРЭНДҮҮД ОРОСЫН ЗАХ ЗЭЭЛЭЭС ГАРСААР БАЙНА

Украин улс руу ОХУ довтолсны дараа дэлхийд тэргүүлэгч 70 гаруй брэнд дайныг эсэргүүцэж буйгаа илэрхийлэн Оросын зах зээлээс гарсан талаар РБК-Украина хэвлэлээс мэдээлжээ. Тодруулбал: Шведийн гэр ахуйн тавилгын IKEA брэнд Орост өнөөдрөөс эхлэн үйл ажиллагаагаа зогсоох болсноо мэдэгдсэн бөгөөд. Өчигдөр IKEA-гийн сүлжээ дэлгүүрүүдэд асар урт дараалал үүссэн ба тус компаниас мэдээлснээр ажилчид агуулахад ажилласаар байх бөгөөд цалингаа үргэлжлүүлэн авах санал гаргажээ. Украин улс руу ОХУ довтолсныг буруушааж Оросын зах зээлээс гарсан брэндүүд ийг дурдвал : Apple, Audi, Chevrolet, Cadillac, Coca Cola, Danone, Dell, DHL, Ericsson, Ford, HP, Harley Davidson, General Motors, Jaguar, Lenovo, LinkedIn, Maersk (Aliexpress болон ASOS), Nike, Scania, Porsche, Renault, OnlyFans, AMD, Adobe, BMW, Dropbox (хэд хоногийн дараа), FedEx, Intel, Mercedes, Nestle зэрэг томоохон үйлдвэр, брэндүүд мэдэгдлээ гаргаад багаа бол. Мөн томоохон компаниуд Apple Pay, Amazon, Cex Io, Etsy, Facebook (зарим хаягууд), Google Pay, Google Maps, Instagram (суртал ухуулгын мэдээллүүд), Paysera, Samsung pay зэрэг үйлчилгээнүүдээ тус тус зогсоосон байна. Формула 1 FIFA Eurovision Mobile World Congress NHL Харин Оросын иргэд Каннын фестиваль, Eurovision, Формула 1, FIFA, Mobile World Congress, NHL зэрэг арга хэмжээнүүдэд оролцох боломжгүй болсон бөгөөд Adidas Оросын хөл бөмбөгийн шигшээ багтай хамтран ажиллахаас татгалзаж байгаагаа мөн мэдэгдсэн бол. BBC, Cinema 4D, Disney, Netflix, Sony, Pornhub, Paramount зэрэг үйлчилгээнүүд зогсож, Mastercard, PayPal зэрэг олон улсын төлбөрийн системүүдийг хязгаарлажээ.

"МОННООС ХХК"-НИЙ ҮЙЛДВЭРИЙН БАРИЛГА ДЭЭРЭЭС "БАТЖИХ ХХК"-НИЙ ТУСЛАХ АЖИЛТАН УНАЖ АМЬ НАСАА АЛДЛАА

Сүүлийн үед барилгын компаниудын хөдөлмөр аюулгүй байдал анхаарал татах боллоо. Барилга дээр ажиллаж байгаа иргэд унаж амь насаа алдах тохиолдол гарсаар байна. Тодруулбал : ХУД-т байрлах "Монноос" үйлдвэрийн хуучин барилгын гурван давхарт плитаа хуулах ажил хийж байсан "Батжих ХХК"-ний туслах ажилтан 31 настай Б унаж амь насаа алджээ. Ийнхүү залуус нь барилга дээр ажиллаж байгаад хөдөлмөр аюулгүй байдлаа сайн хангаагүй, хангуулаагүй байгууллагын буруугаас болж нас барсаар байна.

ӨНГӨРСӨН ШӨНӨ СОГТУУРСАН ҮЕДЭЭ ХООРОНДОО МАРГАЛДАЖ БУСДАД ХУТГАЛУУЛЖ ХОЁР ИРГЭН НАС БАРЛАА

Сонгинохайрхан болон Хан-уул дүүрэгт иргэд архидан согтуурсан үедээ нэгнээ хутгалж амь насыг нь хөнөөсөн ноцтой хэргүүд гарлаа. Тодруулбал : СХД-11 хороонд амины орон сууцанд архидан согтуурсан иргэд нэгнээ хутгалж хөнөөсөн байна гэх дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн байна. Шалгалтаар 64 настай эрэгтэй Э согтуурсан үедээ 50 настай эрэгтэй Б-г 2 удаа хутгалж амь насыг нь хөнөөгөөд зугтсан хэргийг шуурхай эрэн сурвалжилж илрүүлжээ. Тус хэргийг СХДЦГ шалгаж байна. Мөн Хан-уул дүүргийн ..... хотхонд дугаар тоотод 32 настай залуус архидан согтуурсан үедээ хоорондоо маргалдаж эрэгтэй 32 настай А, эрэгтэй 32 настай С-н зүрхэн тус газарт нэг удаа хутгалж амь насыг нь хөнөөсөн хэргийг шуурхай илрүүлэн ХУДЦХ шалгаж байна.

1 ... 251 252 253 254 255 256 257 258 259 ... 323