ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛ АЖИЛТАЙ ТАНИЛЦЛАА

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2022-2023 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах хүрээнд “Таван толгой түлш” ХХК-ийн зүүн үйлдвэр дээр ажиллалаа. Энэ жил тус компани өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд 200000 тонн сайжруулсан шахмал түлшний нөөц бүрдүүлэх, үйлдвэрлэлийн хэвийн үйл ажиллагааг хангах ажлыг хийж байна. Одоогийн байдлаар 50 мянган тонн сайжруулсан шахмал түлшний нөөц бүрдүүлжээ. 

                              Тавантолгой түлш Төрийн өмчит компанийн ажилчид ажил хаяж эсэргүүцлээ  илэрхийллээ – updown.mn

Мөн баруун бүсийн үйлдвэрийн үйл ажиллагааг үе шаттай зогсоох, зүүн болон дөрөвдүгээр үйлдвэрийн хүчин чадлыг нэмэх, хөрөнгө оруулалт засвар угсралтын ажлууд хийгдэж байна. Шахмал түлшний чанарыг сайжруулах зорилгоор “Таван толгой түлш” ХХК шахмал түлшин дэх хүхэрлэг хийн агууламжийг 50 хүртэл хувь бууруулах судалгаа хийж, эхний үр дүн гарч үйлдвэрлэлийн туршилтад оруулжээ. 

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ сайжруулсан шахмал түлшний, нөөц бүрдүүлэх, чанарыг сайжруулах, баруун бүсийн үйлдвэрийг нүүлгэн шилжүүлэх ажлыг эрчимжүүлэх, үйлдвэрлэлийн үйл ажиллагааг хэвийн горимд оруулахад онцгой анхаарал хандуулж ажиллахыг үүрэг болголоо. Мөн наймдугаар сарын 1 гэхэд өгсөн үүрэг даалгаварыг биелүүлэхийг сануулж, хэрэгжилтийг долоо хоног бүр өөрийн биеэр шалгана хэмээв.

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.