“PLAYTIME2022”-Д ОРОЛЦСОН УРАН БҮТЭЭЛЧДЭЭС МАНСУУРУУЛАХ БОДИС ИЛЭРЛЭЭ

"PLAYTIME 2022” наадам Гачууртын "Монгол Шилтгээн"-д 20 дахь удаагаа болж өнгөрсөн. Тус наадамд 15 тайзнаас 150 гаруй хамтлаг, уран бүтээлчид олон төрлийн урсгалаар дуу хөгжмөө хүргэсэн юм.

                          Плэйтайм 2022

Харамсалтай нь уг наадмын үеэр Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын алба хаагчид шалгалтын ажиллагаа явуулахад хар тамхи мансууруулах бодис хэрэглэсэн, хадгалсан байж болзошгүй 20 гаруй иргэнийг илрүүлжээ.

Шалгалтын явцад “Vanquish” хамтлагийн Пангасс буюу Б.Баяраа, Артист 168 буюу Х.Тэнгис, DJ OJ буюу О.Ганболд нараас биологийн шинжилгээ авахад хар тамхи мансууруулах бодис хэрэглэсэн болох нь тогтоогдсон байна.

Эх сурвалж: Erennews.mn

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.