БАЯРЫН ӨДРҮҮДЭД ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛООР ЗУРГААН ХҮН АМИА АЛДАЖ, 25 ХҮН БЭРТЖЭЭ

Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын төвд долоодугаар сарын 10-14-нд зам тээврийн ослын шинжтэй 392 дуудлага мэдээлэл бүртгэжээ.

Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас:

  • Нийслэлд 18 хүн
  • Орон нутагт 7 хүн, нийт 25 хүн гэмтэж бэртсэн байна. Мөн орон нутагт зургаан хүний амь хохирсны нэг нь хүүхэд байна.  

2022.07.13 11.05 цагт Төв аймаг Баян суманд Х.Саното-8 автомашин  Т.Highlander автомашин мөргөлдсөн зам тээврийн осол гарч 3 хүний амь нас хохирч, 3 хүн гэмтэж бэртсэн байна.

Гудамж замд зохион байгуулсан хяналт, шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 329 зөрчлийг илрүүлж, учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлж ажилласан.

Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хөдөлгөөнд оролцож осолд холбогдсон тохиолдол 9 бүртгэгдсэнээс жолооч-5 холбогдож, явганаар 4 хүн зам тээврийн осолд холбогдсон байна. 

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.