ӨНГӨРСӨН АМРАЛТЫН ӨДРҮҮДЭД ЗАМ ТЭЭВРИЙН ОСОЛД 5 ХҮҮХЭД ӨРТЖЭЭ

Тодруулбал: Өнгөрсөн амралтын өдрүүдэд буюу гуравдугаар сарын 26, 27-ны өдрүүдэд Тээврийн цагдаагийн албаны жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст зам тээврийн ослын шинжтэй 384 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн бөгөөд. Зам тээврийн ослын улмаас нийт 18 хүн гэмтэж бэртсэн ба ноцтой зам тээврийн ослын улмаас орон нутагт нэг хүн амиа алдсан харамсалтай мэдээ байна. Архи согтууруулах ундааны төрлийн зүйл хэрэглэсэн бол тээврийн хэрэгсэл жолоодохгүй байхыг Тээврийн цагдаагийн албанаас анхааруулж байна.

Тухайлбал: Нийслэлд 6 явган зорчигчийг мөргөж гэмтээсэн осол гарсан бол.

Орон нутагт: Онхолдсон 3 осол бүртгэгдэж, 8 хүн гэмтэж, 1 хүний амь хохирсон харамсалтай хэрэг гарчээ.

Мөргөлдсөн 2 осол бүртгэгдэж 2 хүн гэмтсэн бол.

Явган зорчигчийг мөргөсөн 2 осол бүртгэгдэж, 2 хүн гэмтсэн байна.

Амралтын өдрүүдэд хүүхэд өртсөн 3 осол бүртгэгдэж, 2-10 хүртэлх насны 5 хүүхэд гэмтжээ. Хүүхдүүд бие даан хөдөлгөөнд оролцсоны улмаас гэмтэж бэртэх нь буурахгүй байна. Иймээс эцэг эхчүүд та бүхэн хүүхдэдээ тавих хараа хяналтыг сайжруулах, 10 хүртэлх насны хүүхдийг бие даан хөдөлгөөнд оролцуулахгүй байхыг анхааруулж байна.

Гудамж замд зохион байгуулсан хяналт, шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 206 зөрчил бүртгэгдсэний нийслэлд 167, орон нутагт 39 зөрчил тус тус илрүүлсэн байна.

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.