БАГАХАНГАЙД БАЙРЛАЛТАЙ "ХАНГАЙН ГАН-ЭРДЭНЭ" ХХК БОЛОН "СИНЮҮАН" ХХК-ИУДЫН БОДИТ БАЙДАЛ...
БАГАХАНГАЙД БАЙРЛАЛТАЙ "ХАНГАЙН ГАН-ЭРДЭНЭ" ХХК БОЛОН "СИНЮҮАН" ХХК-ИУДЫН БОДИТ БАЙДАЛ... ]
БАГАХАНГАЙД БАЙРЛАЛТАЙ "ХАНГАЙН ГАН-ЭРДЭНЭ" ХХК БОЛОН "СИНЮҮАН" ХХК-ИУДЫН БОДИТ БАЙДАЛ... ]
Цэдэвийн Содномдорж 2006 онд аймгийн арслан цол хүртсэнээс хойш Монгол бөхийн зүлэг ногоон дэвжээнд эр бяр, уран барилдаанаараа бөх сонирхогчид, түмэн олноо баясгаж, басхүү хүндлэгдэн Улсын арслан хэмээх өндөр цолонд хүрсэн бөх. 1986 онд төрсөн тэрбээр, өөрийн уйгагүй хөдөлмөрөөр олон жил өсөх хэмнэлээр уйгагүй амжилт үзүүлэхийн зэрэгцээ Монгол бөхийн найраа, допинг хэрэглэхийн эсрэг тэмцэж байв. Гэвч, агуу их амжилт, шударга үйлдэл нь хаачив? гэмт үйлдэлд нэр холбогдсон бололтой. Манай сайтын зүгээс өмнө “Хонгилын прокурор асан Б.Баярмагнай Сингапурт саатуулагдлаа! гэсэн нийтлэлдээ “Б.Баярмагнай нь манай нэгэн алдартай бөхийн хамт саатуулагдсан гэх ба ирэх сард шүүх хурал Сингапурт болж ял шийтгүүлэх магадлал өндөр байгаа гэсэн мэдээлэл байна” гэж мэдээлж байв. Харамсалтай нь, хонгилын гэгдэх, Нийслэлийн прокурор асан Б.Баярмагнайтай хамт байж, хэрэгт холбогдсон гэх бөх нь Улсын арслан Ц.Содномдорж юм. Эх сурвалжийн мэдээлснээр, тэд хулгайн хэрэгт холбогдсон бололтой. Ц.Содномдорж нь Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын харьяат ШШГЕГ-ын Сүлд биеийн тамир спортын хороо, Хөвсгөлийн хүчтэн бөхийн дэвжээ, “МОНОС” группын бөх, Улсын арслан, дэд хурандаа цолтой юм. Тэрбээр “Сайнтай нөхөрлөвөл сарны гэрэл, муутай нөхөрлөвөл могойн хор” гэгчийн үлгэрийг саналтай. Ард олон, төр засгийнхаа хүндлэл, хайран сайхан нэрийг хүндлэн дээдэлж явах учиртайсан. Эх сурвалж: Dailynews.mn
Гаалийн татвараас чөлөөлөх элсэн чихэр, ёотон, ургамлын тос, цагаан будааны жагсаалтыг өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар баталжээ. УИХ-аас Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийг 2022 оны дөрөвдүгээр сарын 29-нд баталсан. Ингэснээр нөөц, үнийг тогтворжуулах боломж бүрдэнэ. Импортын гол нэрийн хүнсний гаалийн албан татварыг чөлөөлснөөр импортлогчдоос жижиглэн худалдаанд нийлүүлэх цагаан будаа, ургамлын тос, ёотон, элсэн чихрийн кг болон литр тутмын үнэ 4-7 хувиар буурах тооцоолол гарсныг Хүнс, Хөдөө Аж Ахуй, Хөнгөн Үйлдвэрийн яамнаас танилцуулсан.
Өнөөдөр /2022.05.18/ Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийг Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар танилцууллаа. Тэр ээр "Автобусны смарт картын систем нь БНСУ-аас орж ирсэн бөгөөд Монголчуудын нийтийн тээврээр зорчдог мэдээлэл тус улсад нээлттэй байдаг. Мөн өртөг өндөр, ямар ч хяналт байдаггүй учраас Смарт картыг хална" хэмээв.
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Соёлын сайд циркийн урлагийг тогтвортой хөгжүүлэх нэгдсэн бодлого боловсруулж хэрэгжүүлэх нэн шаардлагатай байгаа бөгөөд зориулалтын байр талбай, орчин нөхцөлд циркийн урлагийн үйлчилгээ үзүүлэх, циркийн урлагийн цаашдын хөгжлийг дэмжих талаар зохих арга хэмжээ авах шаардлагатай тул Засгийн газрын хуралдаанд дээрх асуудлыг танилцуулж байгаа гэв. Циркийн урлагийн салбарыг тогтвортой хөгжүүлэх бодлого, стратегийг тодорхойлон танилцуулахыг Соёлын сайд Ч.Номинд, циркийн тэнхимийн сургалтын орчныг стандарт хангасан болгон сайжруулах талаар судлан танилцуулахыг Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгаланд үүрэг болголоо. Түүнчлэн циркийн урлагийн хөгжлийг дэмжих, тулгамдсан асуудлыг шийдвэрлэх талаар хамтарсан ажлын хэсэг байгуулан, санал дүгнэлт танилцуулахыг Соёлын сайд Ч.Номин, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга Б.Цэнгэл нарт үүрэг болгов. Харин “Аса консалтинг” ХХК-тай байгуулсан “Худалдах, худалдан авах” гэрээнд заасан “Улсын циркийн үйл ажиллагааны чиглэлийг өөрчлөхгүйгээр, зориулалтын дагуу ажиллуулах нөхцөл”-ийг хангуулах, хэрэгжилтийн тайланг танилцуулж, холбогдох арга хэмжээ авахыг Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газарт тус тус даалгаж шийдвэрлэлээ хэмээн Соёлын яамнаас мэдээлэв.
ШШГЕГ-ын харьяа Хорих 407 дугаар ангид хүмүүжиж буй эмэгтэй амаржиж хоёр ихэр хүү төрүүлжээ. Хүүхдүүдийн биеийн байдал сайн ээжтэйгээ хамт нярай хүүхэдтэй эхчүүдийн байранд байгаа аж. Өнөөдрийн байдлаар тус хорих ангид гурван эмэгтэй 0-4 дөрвөн хүүхдийн хамт хүмүүжиж байна.
Д.Монголхүүгийн халдлагад өртсөн тухайгаа мэдэгдэв. Тэрбээр хэлэхдээ: “Урд шөнө гэр лүү нүүрээ битүү халхалсан гурван залуу халдаж орж, ирж зодчихоод зугтчихлаа. Ийм дээрээ тулж байгаа бол одоо амиа хамгаалж буу, хутга халааслаж явж байхаа хэлчихье. Тэр гурав одоо миний ФБ, твиттерыг сахиад сууж бгаа блгүй гэжээ.
Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын 7 дугаар багийн нутаг аймгийн төвөөс хойд зүгт 100 км, сумын төвөөс зүүн зүгт 40 км-т орших Хосхаргай хэмээх газарт Ачит нуурын эргээр явж байсан гурван хүүхдийн нэг нь нууранд осолджээ. 17 настай эрэгтэй хүүхэд тус нууранд осолдсон тухай дуудлагыг аймгийн Онцгой байдлын газар тавдугаар 05.17-ны 23:25 цагт хүлээж авсан байна. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид 100 км зам туулан 01:45 цагт Ачит нууранд очсон бөгөөд эрэн хайх ажиллагааг 18-ны 06:00 цагт эхлүүлсэн байна.
Сүхбаатар дүүргийн VIII хороонд байрлах Тусгаар тогтнолын ордны арын талбайгаас эрэгтэй хүний цогцос олджээ. Уг хэргийн талаар албан эх сурвалжаас тодруулахад “Тусгаар тогтнолын ордны арын талбайд хүн нас барсан байна гэх дуудлага мэдээлэл өнөөдөр 09:00 цаг орчимд бүртгэсэн. Цагдаагийн байгууллагаас уг хэрэгт шалгалтын ажиллагаа явуулж байгаа учир дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй байна. Одоогоор хэн гэж хүн байсан болохыг тогтоогоогүй байгаа" хэмээв.
Өнөөдөр Баянгол дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, хүүхдийн сурч боловсрох, эрүүл аюулгүй орчныг бүрдүүлэх, соён гэгээрүүлэх, хүүхдэд ээлтэй байгууллага хамт олныг бий болгох, хүүхэд хамгааллын бодлогыг хэрэгжүүлэхэд хөндлөнгийн хяналт тавих, гэр бүлийн тогтвортой байдлыг хангах, байгууллагын нийгмийн хариуцлагыг дээшлүүлэх зорилго бүхий дүүргийн байгууллагын дэргэдэх эцэг эхийн зөвлөлийн “ХҮҮХДИЙН ТӨЛӨӨ БИДНИЙ ОРОЛЦОО” сэдэвт зөвлөгөөн зохион байгуулагдлаа. Зөвлөгөөнд ХНХЯ-ны сайд А.Ариунзаяа, Монгол Улсад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн ажлын албаны дарга Л.Нямгэрэл, Монголын Бурхны шашинтны төв Гандантэгчинлэн хийдийн тэргүүн их хамба лам, Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн гавж Д.Чойжамц, БГД-ийн ИТХ-ын дарга Б.Сэмжидмаа болон дүүргийн ИТХ-ын Төлөөлөгчид, Прокурорын газар, Цагдаагийн газар, Хүүхэд, гэр бүл хөгжлийн хэлтэс, 25 хорооны хамтарсан багийн гишүүд, албаны бусад хүмүүс оролцсон юм. Арга хэмжээг нээж Баянгол дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга Б.Сэмжидмаа: Хүүхдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах, сурч боловсрох, хөгжих, хамгаалуулах, нийгмийн амьдралд оролцох эрхийг хамгаалах хангах, хүүхэд хамгааллын үндэсний тогтолцоог бэхжүүлэх, хүүхдэд ээлтэй орчиныг бүрдүүлж, Монгол улсын үе үеийн Засгийн газар тодорхой ажлуудыг хийж хэрэгжүүлж ирсэн. Тухайлбал,1992-2002, 2002-2010 онуудад мөн 2017-2021 он хүүхэд хөгжил хамгааллын Үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэн энэ чиглэлд тодорхой ахиц дэвшил гарч байгаа. Гэвч хурдтай өөрчлөгдөж байгаа нийгэм эдийн засгийн өөрчлөлт, хүн амын төвлөрөл, сургууль, цэцэрлэгийн хүртээмж хангалтгүй байгаагаас шалтгаалж шийдвэр гаргах түвшинд бодлого хэрэгжүүлэн ажиллаж байгаа томчууд биднээс илүү их анхаарал хичээл зүтгэл шаардсан асуудлууд ар араасаа гарсаар байна. Нөгөө талаас хүүхэд багачуудын цахим хэрэглээ эрс ихсэж цахим тоглоомд донтох, нийгмийн сүлжээний замбараагүй хэрэглээ нэмэгдсэн зэрэг эрсдэл дагуулсан их байна. Бид технологийн дэвшил дагасан шинэ төрлийн гэмт хэрэг, хүүхдэд нөлөөлсөн сэтгэцийн мансууруулах, донтолттой хамааралтай хүүхдийн эрүүл мэнд, дадал зуршил, амь насанд хор аюултай гэмт хэргүүд хүүхдүүдэд заналхийлж байгааг мартаж болохгүй. Хүүхдийн эрх хуулиар хамгаалагдахаас гадна төр засгийн бодлого, эцэг эхийн үүрэг хариуцлага иргэн бүрийн оролцоо хамгаалагдах ёстой гэж үзэж байна. Төр засгийнхаа бодлого шийдвэрийг дунд, доод түвшинд хэрэгжүүлэх үндсэн үүргийнхээ хүрээнд Хөдөлмөр Нийгмийн Хамгааллын Яам, Нийслэлийн гэр бүл, хүүхэд залуучуудын газраас хэрэгжүүлж байгаа санал санаачлагуудыг дэмжин дүүргийнхээ байгууллага, эцэг эхийн зөвлөл байгуулж нэгдсэн удирдлага арга зүйгээр хангагдан ажиллах нь чухал. Өнөөдрийн байдлаар Монгол улсад нийт 92 байгууллага ажилтнуудынхаа хүүхдэд зориулсан өрөөг бэлтгэн гаргасан. Үүнийг хэлэхэд таатай байна" гэв. Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын сайд А.Ариунза яа “Төрөөс авч хэрэгжүүлж буй бодлого шийдвэр”-ийн талаар Баянгол дүүргийн прокурорын газрын Ерөнхий прокурор, хууль цаазын шадар зөвлөх С.Гансэлэм “Хүүхэд хохирсон болон хүүхдээс үйлдсэн гэмт хэргийн шалтгаан нөхцөл анхаарах асуудал” сэвдээр Баянгол дүүргийн цагдаагийн газрын дарга цагдаагийн хурандаа М.Батсайхан “Хүүхэд хамгааллын чиглэлээр анхаарах асуудал” сэдвээр Тээврийн цагдаагийн албаны ахмад Г.Отгонтамир “Анхаарал болгоомж ба хариуцлага” сэдвээр Баянгол дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсийн дарга Б.Даваажаргал “Хүүхэд, эцэг эхийн харилцаа ба хандлага” сэдвээр Монгол улсын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн ажлын албаны дарга Л.Нямгэрэл “Улсын хэмжээнд Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд хийгдэж буй ажил”-ын талаар, Баянгол дүүргийн хүүхдийн холбооны гишүүн сурагчид “Эцэг эхчүүдэд хүргэх бидний үг” сэдвээр Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Б.Батбямба “Нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн хүрээнд хийгдсэн ажил, цаашид хийх ажилд зөвлөгөөнөөс тусгах асуудал”-ын талаар санал солилцож үйл ажиллагааны төгсгөлд оролцогч талууд байр сууриа илэрхийлж, нээлттэй хэлэлцүүлэг өрнөсөн үр дүнтэй зөвлөгөөн боллоо. Баянгол дүүрэг “Хүүхдэд ээлтэй, хүүхэд хамгааллын бодлогыг хэрэгжүүлэгч“ ЖИШИГ ДҮҮРЭГ болохын төлөө хамтдаа хичээцгээе!