“ХАНБОГД” ХОТХОНД ЦАХИЛГААН ШАТ УНАЖ, ДОТОР НЬ ЕСӨН НАСТАЙ ХҮҮХЭД БАЙЖЭЭ ! ! !

Хэдхэн сарын өмнө Нийслэлийн Баянгол дүүргийн 18-р хорооны нутаг дэвсгэрт … байрны цахилгааны шатны хаалгаар гурван настай хүү долоон давхраас унаж харамсалтай хэрэг гарч бид газар дээрээс нь шууд дамжуулан ажилсан билээ.


Тэгвэл тухайн цаг үеэс хойш мэргэжлийн байгууллагууд стандартын бус лифтнүүдэд хяналт шалгалт хийж Баянгол дүүргийн хэмжээнд хэд хэдэн лифт солих талаар яригдаж эхэлсэн.

 

Хэрэг гараад хэдхэн сарын дараа ийнхүү Хан-Уул дүүрэгт байрлах “Ханбогд” хотхоны 302-р байрны 2-р орцны цахилгаан шат гурван давхраас B1 буюу гаражийн давхар руу унажээ. Тухайн үед цахилгаан шатанд 9 настай хүүхэд байсан бөгөөд азаар хүүхэд гэмтэж бэртээгүй байна.

 

Тус байрыг “Ханнаран” нэртэй СӨХ хариуцдаг байна. Энэ мэт хайхрамжгүй байдал удаа дараа давтагдсаар байгаад мэргэжлийн байгууллагууд анхааралдаа авч СӨХ-д ч гэсэн хяналтаа сайжруулах зайлшгүй шаардлага үүссэнийг харуулж байна.


Ямар нэгэн байдлаар иргэн, бага насны хүүхэд амь насаа алдсан үед ажил болгоод л хэдхэн сарын дараа мартагддаг энэ мэт хайхрамжгүй байдлаа одоо халах цаг болсон гэдгийг удаа дараа гарч байгаа ослууд анхааруулсаар байна.



Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.