ШҮҮХЭЭС Н.ТҮВШИНБАЯРЫГ ГЭМ БУРУУТАЙД ТООЦОЖ, 16 ЖИЛИЙН ХОРИХ ЯЛ ОНООЛОО. ЯЛЫГ НЭЭЛТТЭЙ ХОРИХ АНГИД ЭДЛҮҮЛЭХЭЭР ШИЙДВЭРЛЭСЭН БАЙНА.

Н.Түвшинбаярт холбогдох шүүх хурал 2 дах өдрөө үргэлжилж шүүх шийдвэрээ гаргалаа. Шүүхээс, Шүүгдэгч Н.Түвшинбаярыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.2.1, 17,18-р зүйлийн 1 дэх хэсэгт заасан үндэслэлээр гэм буруутайд тооцлоо. Прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирч байна гэж үзсэн. Мөн Н.Түвшинбаяр хохирогчийн талд нийт 2,7 тэрбум төгрөгийн нөхөн төлбөр төлсөн учраас төлөх төлбөргүй. Хохирогчийн ар гэрээс гэмт хэргийн улмаас хохирол учирсан бусад хохирлоо нотлох баримтаар гаргаж, нэхэмжлэх эрхтэй гэсэн шийдвэр гаргалаа гэв.


Шүүхээс талуудаас гаргасан саналыг үндэслэж, Н.Түвшинбаярт 16 жилийн хорих ялыг, нээлттэй хорих ангид эдлүүлэх шийдвэр гаргав.


                     Н.Түвшинбаяр нь давж заалдах эрхтэй болно.
Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.