ХЭНЭЭР НЬ ТУГ ТАХИХ ВЭ?

Монгол улсын хууль хүчний салбар болох цагдаагийн байгууллага, Хэвлэл мэдээллийн салбар хоорондын зөрчилдөөн ширүүсэж, тэмцлийн хурц хэлбэрт шилжиж эхэллээ. Аль аль нь ард түмний төлөө тангараг өргөцгөөсөн энэ байгууллагынхан өвөр түрүүндээ хөнжилөө жийлцээд нэгэнт эхэлсэнээс хойш таарамж муутай болж, зарим нэгэнд нь хүч хэрэглэн , 6 цаг шалан дээр хэвтүүлж, чаддаг юм бол дугараарай гэх мэтчилэнгээр сэтгүүлчийг доромжилсон гэх.

Гэтэл яг үнэндээ энэ хоёр байгууллагын дундах тулааныг хэн зохион байгуулав.Төрийн өмчийн газар барьсан хувийн хэвшлийн байгууллагын хэдэн гэрийг буулгахад ямар учраас ач холбогдол өгөв. Ингэх нь хэнд ашигтай нөхцөл байдлыг үүсгэх болов. Нөгөө Монголыг Монголоор нь устгуулах, хооронд нь зөрчилдүүлэх, талцуулах бодлогын ээлжит хохирогчид нь эдгээр байгууллагууд болж таарав уу эсвэл сонгогдов уу гэх асуулт гарч ирж байна.

Үнэхээр сонгогдсон бол ард түмэн бидний хэвлэн нийтлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх устаж, төрийн өмнөөс дуугарах дуу хоолойгоо боомилуулж байна.

Хууль хүчний байгууллага нь ч мөн ард түмнийхээ өмнө хариуцлага ярих, хуулиа биелүүлэхэд итгэхэд бэрх болох нь.Гэтэл үүний ард эдгээр байгууллагын ажилчдын гэр бүл, цаашлаад аж төрөх, амьдрах баталгаа яригдана. Үүний тод жишээ нь 2022 оны 06-р сарын 13 ны өдөр болох Цагдаагийн алба хаагчдын гэр бүлийн гишүүд Цагдаагийн ерөнхий газрын үүдэнд жагсах жагсаал юм.Энэ жагсаалтай зэрэгцээд Төв талбай дээр Хэвлэлийн салбарынхан тайвнаар жагсана.

Сөргөлдөнө, маргалдагч талынханд эвлэрэх зам нь гэмгүй олон хүчний байгууллагын энгийн олон ажилчид болж таарах вий.Гагцхүү үнэн гэвэл тухайн өдөр, тухайн цагт ямар удирдлага нь хоёр байгууллагынханыг хооронд нь зөрчилдүүлэх бодлого явуулсан бэ? Тэр хүн нь яагаад гарч ирэхгүй тушаал биелүүлсэн ажилчидаараа ТУГ ТАХИХ гээд зогсож байна вэ? гэдгийг ил тод болгох шаардлагатай.

 Иймэрхүү улс эх орныхоо эсрэг зориудаар жигшүүрт хэрэг хийж буй эрх мэдэлтэй өндөр албан тушаалтануудыг хамтын хүчээр буулгахыг шаардая.

Энэ хүчний байгууллагад Шинэ салхи сэвэлзүүлье.

Ингэхгүй л бол бохир тоглоомны хохирогчидоор энгийн албан үүргээ гүйцэтгэж яваа төрийн эгэл алба хаагчид хохирч эхлээд байна.Ингэж цөөхөн хэдхэн монголчуудыг Хамгаалалтгүй болгох гэсэн Дээдсүүдийг өөрсдөөр нь өөрсдийг нь ТУГ ТАХИЯ....

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.