НЭГҮҮН МЭДЭЭ
ХАС БАНКНЫ ТЕЛЛЕР ХАРИЛЦАГЧИЙНХАА ДАНСНААС 120 САЯ ТӨГРӨГ, БАНКНААСАА 50 САЯ ТӨГРӨГ ХУЛГАЙЛЖЭЭ

Харилцагчдадаа үнэ цэнтэй санхүүгийн үйлчилгээг хүргэж, насан туршийн түнш нь байхыг эрхэм зорилгоо болгосон 21 жилийн түүхтэй Хас банк харилцагчийнхаа данснаас хоёр удаагийн үйлдлээр 120 000 700 төгрөгийг авчээ. Энэ үйлдлийг “Хас” банкны “Түшиг” салбарын харилцагчийн үйлчилгээний мэргэжилтэн хийсэн бөгөөд тэрбээр өөрийн ажиллаж байсан салбарын тооцооны кассаас бэлнээр нийт 55.376.970 төгрөг мөн авсан байна. Тэрбээр нийт 175 377 670 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг 2022 оны 03-р сард үйлдсэн байна. Энэхүү гэмт хэргийг үйлдсэн этгээд нь Хас” банкны “Түшиг” салбарын харилцагчийн үйлчилгээний мэргэжилтэн, Сагсны дээд лигийн тамирчин Баярсайханы Баттулга гэгч юм. Тэрбээр мөрийтэй тоглож байгаад мөнгө алдсан. Түүнийгээ олох гэж ийнхүү байгууллагаасаа болон харилцагчийн данснаас хоёр удаа мөнгө авч, төрсөн ахынхаа дансаар дамжуулан авчээ. Үйлдсэн уг гэмт хэрэгт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн дахь хэсгийн.1,.2-д зааснаар ялдах дүгнэлт үйлдсэн байна. Улмаар анхан болон давж заалдах шатны шүүхээс түүнд ГУРВАН ЖИЛ ЗУРГААН САР хорих ял оноосон. Хамгийн ноцтой нь Хас банкныхан энэ хэргийг харилцагчаас “нуун дарагдуулахыг” завдсан байгаа юм. Тодруулбал данснаасаа мөнгөө алдсан харилцагч руу Хас банкны ажилтан залгаж “…таны данснаас удаагийн гүйлгээгээр 120.000.000 төгрөг гарч,, буцаагаад залруулаад хийсэн” гэж мэдэгджээ. Өөрөөр хэлбэл Хас банк теллерийнхээ хулгайн асуудлыг харилцагчдаа “худлаа” хэлж залруулаад өөрсдөө теллер асантайгаа хуулийн байгууллагаар “учраа олсон” байгаа юм. Улмаар энэ талаар Хас банкнаас тодруулахад манай банк хохирогч хэмээн хээв нэг хэлээд сууж байна. Уг нь хэргийг хууль ном журмын дагуу шийдсэн бол хохирогч нь харилцагч болон банк байх байв. Харилцагчийнхаа итгэлийг алдсан энэ мэт үйлдлийг гаргуулахгүй байх үүргийг банк харилцагчдынхаа өмнө хүлээдэг. Итгэж найдаад мөнгөө хадгалуулж байхад чононд мах хадгалуулснаас дор үйлдэл гаргасандаа Хас банкны хамт олон уучлалт гуйсангүй, шүүхээр шийдэгдсэн асуудал хэмээн яриад сууж байгаа нь хэр ёс зүйтэй үйлдэл вэ гэдгийг бодох асуудал болоод байна. Банкны салбар итгэлцэл дээр тогтдог. Гэтэл энэ мэтээр итгэл алдаж байгаа нь хэр зохистой үйлдэл вэ? Энэ мэтээр харилцагчаа хуурч, хадгаламжийг нь “цөлмөөд” байвал тус банканд итгэж үйлчлүүлэх иргэдийн тоо буурах эрсдэлтэй болохыг, мөн тус банк харилцагчаа “тонон дээрэмдэж” болзошгүйг сэрэмжлүүлж байна. А.Баярмаа

ХИЛИЙН ЦЭРГИЙН АЛБА ХААГЧ АМИА ХОРЛОСОН ХЭРЭГ ДАХИН ГАРАВ

Цэргийн албанд татагдан үүргээ гүй­цэт­гэж байгаад цаг бусаар нас барсан явдал гарсаар байна. Увс аймаг дахь Хи­лийн 0245 дугаар ангийн малын суурьт үүрэг гүйцэтгэж байсан 19 настай байл­дагч Б.С модноос боомилж нас барсан хэ­рэг өчигдөр гарлаа. Хөвсгөл аймгаас энэ оны I ээлжийн цэрэг татлагаар өн­гөр­сөн тавдугаар сард ирсэн тэрбээр чу­хам юунаас болж ийм алхам хийснийг тог­тоохоор цагдаагийн байгууллагынхан мөр­дөн шалгах ажиллагаа эхлүүлээд бай­на. Байлдагч үхрээ хайхаар гараад хол­боо барихгүй болохоор нь эрэл зо­хион бай­гуулахад ийм харамсалтай яв­дал бол­сон байж. ХЭҮК-оос эмхэтгэн боловс­руулдаг Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 21 дэх илтгэлд цэргийн албанд хүний эрх зөрчигдөж бай­гаатай холбоотой цөөнгүй ноцтой ба­римт тусгасан байдаг. Тэнд 2019 онд хи­лийн цэргийн ангийн нэг байлдагч амиа хор­лосон талаар дурдсан бөгөөд гэрчүүд нь “Цэргийн албанд хэрэггүй иржээ, ард амьд­ралаар амьдрах юм сан. Би ямар газар ирчих вэ, ард байхад эрх чөлөөтэй сайхан байжээ. Нуугаад яах вэ, үнэхээр шантарч байна” гэж ярьж байсан талаар дурдсан байдаг. Хилийн цэргийн анги сал­барт 2021 онд нэлээд олон алба хаагч амиа алд­сан байдаг. Тэдний дунд амиа хорлосон нь ч цөөн­гүй. Энэ онд ч хил хамгаалах салбарын анги бай­гууллагад үүрэг гүйцэтгэж байсан цэргийн алба хаагч амиа хорлосон тохиолдол нэг бус болж байна. Хууль зүй, дотоод хэргийн яамны харьяа агентлаг болох ХХЕГ, ШШГЕГ-т хүний амь үрэгдэж байгаад салбарын сайд нь анхаарах цаг болсон юм биш үү.

МОНГОЛЫН 5 ЭМЭГТЭЙГ ХИЛ ДАМНУУЛАН ХУДАЛДСАН СИНГАПУРЫН 64 НАСТАЙ ИРГЭНИЙГ БУУДЛААС БАРИВЧИЛЛАА

Монголын 5 эмэгтэйг хил дамнуулан худалдсан Сингапурын 64 настай иргэнийг зочид буудлаас дайчлан баривчиллаа. Тэрээр 64 настай Сингапур Улсын иргэн нь 2013 оноос эхлэн Монгол Улс, Сингапур Улсын хооронд аялал жуулчлалын визээр зорчдог байсан ба Монгол Улсад байх хугацаандаа эгтэйчүүдийг зуучлуулж танилцан бэлгийн хүчирхийлэлд оруулах, хувь хүний нууцтай холбоотой дүрс бичлэг, гэрэл зургийг нь авч, хувь хохирогчдыг айлган сүрдүүлдэг, гадаад улсын иргэнтэй үгсэн тохиролцож бэлгийн харьцаанд орсон охид, эмэгтэйчүүдийн биеийг нь үнэлүүлэх, бэлгийн мөлжлөгийн хохирогч болгон хүн худалдаалах гэмт хэрэг үйлдсэн байж байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон байна. Одоогийн байдлаар 130 гаруй охид, эмэгтэйчүүдтэй фэйсбүүк инстаграммаар харилцаж, гадаад улс руу зохион байгуулалттайгаар хил дамнуулан 5 эмэгтэйг худалдаалсан байж болзошгүй нөхцөл урьдчилсан байдлаар тогтоогдож мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна.

ИНЕГ-ЫНХАН АЖЛАА ХИЙЖ ЧАДАХГҮЙГЭЭС АГААРЫН ТЭЭВРИЙН БАЙДАЛ АЛДАГДАЖ ЭХЭЛЖЭЭ

–Онгоцонд гарсан дутагдлуудыг нууцалсаар байгаад хүнийамиар тоглох вий– Дайны эрсдэлийн даатгал нэрээр мөнгө угаасан хэрэгт ялшийтгүүлж байсан Ч.Хоролсүрэнгийн үүсгэн байгуулсан“Монголиан эйрвейс” ХХК-ийн эзэмшлийн “EurocopterAS350” загварын JU-6888 дугаартай нисдэг тэрэг Төваймгийн Аргалант сумын нутагт өнгөрсөн баасан гарагтосолдсон билээ. Өвөрхангай аймгийн Хужирт сум дахьнисдэг тэрэгний зогсоолд техникийн үзлэг, засвар, үйлчилгээ хийх хүмүүс зорчиж явсан, сэнс нь гацсанаасослын буулт хийсэн хэмээн тухайн үед мэдээлэл өгч байсан. Бодит байдал дээр бол нөлөө бүхий дөрвөн хүн зорчижявсан бөгөөд нисдэг тэрэгний хөдөлгүүр агаарт унтарчажиллахаа больсноос осолдсон гэж нисэх салбар гадарладаг, тэнд ажилладаг олон хүн хэлж байна. Энэ осол гарахаасурьдчилан сэргийлэх боломж ИНЕГ, түүний нэгж болохНисэхийн аюулгүй ажиллагааны хяналт, зохицуулалтыналба (НААХЗА)-ныханд байсан юм билээ. Харамсалтай нь, тус албаныхан ажил үүргээ зохих ёсоор биелүүлдэггүй, танил тал, хамаарал бүхий аж ахуйн нэгжийнхэнд давуубайдлаар үйлчилдгээс болж “Монголиан эйрвейс” ХХК-ийннисдэг тэрэг осолдсон гэхэд хилсдэхгүй нь. НААХЗА ньаюулгүй ажиллагааны удирдлагыг нэвтрүүлэх ажлыг зохионбайгуулах, гэрчилгээжсэн байгууллагуудын аюулгүйажиллагааны тогтолцооны хэрэгжилтэд хяналт тавих, иргэний агаарын тээврийн үйл ажиллагаа эрхэлж байгаабайгууллагууд нисэхийн аюулгүй ажиллагааг хангаж байгаа, эсэхэд чиглэсэн мэргэжлийн хяналт, зохицуулалтыггүйцэтгэх ёстой. Агаарын тээвэрлэгчийг гэрчилгээжүүлэх, гэрчилгээг нь түдгэлзүүлэх, сунгах, хүчингүй болгох, нислэгийн үйл ажиллагаанд байнгын хяналт тавих, аюулгүйажиллагааны урьдчилан сэргийлэх зөвлөмж, шаардлагаболовсруулж хүргүүлэх, онцгой, тусгай үүргийн нислэгийнбэлтгэл ажлын болон нислэгийн явцад тогтмол хяналттавих, нислэгийн үйл ажиллагааны холбогдох баримтбичгийг баталгаажуулах, зөвшөөрөл олгох, иргэний агаарынхөлгийг улсын бүртгэлд бүртгэх, гэрчилгээ олгох, сунгах, бүртгэлээс хасах, агаарын хөлөгт нислэгт тэнцэх чадварынгэрчилгээ олгох, сунгах, түдгэлзүүлэх, хүчингүй болгох, агаарын хөлөг, түүнд хамаарах эд ангийн ашиглалтынхугацааг сунгах, ашиглалтын журам, заавар, технологийнбаримт бичгүүдийг баталгаажуулах зэрэг чиг үүрэгхэрэгжүүлдэг алба. Гэвч тус албыг төдийгүй ИНЕГ-ыг сүүлийн 10 гаруйжилийн хугацаанд нисгэгч, нисэхийн инженер мэргэжлийнхүн бус, эрх баригч намынхан, бизнесийн бүлэглэлийнхний“халаасны”, өөр мэргэжилтэй буюу нислэгийн удирдагч гэхажил эрхэлдэг хүмүүс удирдах болсноор ийнхүү иргэнийнисэхийн салбарын үйл ажиллагаа алдагдаж, олон хүнийамь эрсдэж ч болзошгүй нөхцөл байдалд хүрээд байна. Өөрөөр хэлбэл, онгоцоо мэддэг хүмүүс бус, тэдний замыгчиглүүлж байдаг ажилтнууд ИНЕГ-ыг удирдаж буйтайхолбоотой гэхэд хилсдэхгүй. “Монголиан эйрвейс” ХХК-ийн өнгөрсөн бямба гарагтосолдсон нисдэг тэргийг гэхэд НААХЗА-ныхан, Техникүйлчилгээний хэлтсийнхэн нь хууль, дүрэм, журмын дагуушалгаагүй, хэн нэгэн эрх мэдэлтэн утас цохисноор л нислэгтгаргах зөвшөөрөл олгосон байх магадлал өндөр юм билээ. Тэдэнд мэргэжлийн боловсон хүчин дутагдалтайгаас техникүйлчилгээний чанар муу, хяналтаа зохих ёсоор тавьжчадахгүйд хүрч буй гэнэ. НААХЗА-ныхан хууль, дүрэм, журмын дагуу үүргээ гүйцэтгэсэн бол “Монголиан эйрвейс” ХХК-ийн нисдэг тэрэг нислэгт гарах учиргүй байж. Бидэндолдсон мэдээллээр тус компанийн хариуцсан захирал, инженерүүд ажлаасаа гарсан учраас агаарын хөлгийг нисгэхнь бүү хэл, үйл ажиллагааг нь ч түдгэлзүүлэх хэмжээнд очихбайж. Гэвч ИНЕГ, түүний нэгж болох НААХЗА-ныхан энэбүхнийг төдийгүй агаарын хөлгийн олон зөрчил, дутагдлыгхав дарсаар байна. Өдгөө тэд агаарын хөлөгт хяналт тавихмэргэжлийн боловсон хүчингүй болсноо хаацайлахын тулд20 жилээс дээш хугацаагаар ашигласан онгоцыг МонголУлсад нислэгт гаргахгүй байх стандарт тогтоохоорхолбогдох байгууллагад саналаа хүргүүлсэн байх юм. Уг ньбол манайхны даган дуурайж буй АНУ-д гэхэд 1950-иад оны үеийн онгоцыг засвар, үйлчилгээг нь чанартай хийгээдашигладаг, тэр нь Монгол Улсад ирж нислэг үйлдэж байгаадявсан баримт ч бий. Тэгэхээр төр, засаг, хариуцсансалбарын яам нь иргэний нисэхийн салбарын үйлажиллагаанд шинэчлэл хийж, улс төрийн аль нэг нам, бизнесийн бүлэглэлийн эрх ашигт үйлчилдэг хүмүүсээ ч солих шаардлага тулгараад байна. Иргэний нисэхийнсалбарт төрийн хяналт дутагдаж байгаа гэхэд хилсдэхгүй. Угнь төр хянадаг бол Засгийн газраас МИАТ ХК-д олгосонтатаасын зарцуулалтыг үр дүнтэй болгоод зогсохгүйагаарын тээврийн авиакомпаниудаар үйлчлүүлж буйиргэдийн аюулгүй байдлыг ч бодитоор хангана. Онгоцны хөдөлгүүрт дутагдал гарснаас Ерөнхийлөгч Самаркандад багагүй хугацаанд саатжээ НААХЗА-ныхан хариуцдаг техник үйлчилгээний чанар муубайгаагаас Монгол Улсын Ерөнхийлөгч, түүнийг дагалданяваа албаны хүмүүсийг тээвэрлэсэн МИАТ ХК-ийн тусгайүүргийн онгоц Самаркандад багагүй хугацаанд саатжээ. Агаарын хөлгийг нислэгт гаргахад MMEL гэх шаардлагахангасан байх ёстой аж. Монгол Улсын Үндсэн хуулийн 36 дугаар зүйлд “Ерөнхийлөгчийн бие, өргөө, унаа халдашгүйдархан байна” гэж заасан. Төрийн тэргүүнийг гадаад улсадхүргэсэн тусгай үүргийн нислэгийн онгоцыг НААХЗА-ныхан сайтар шалгаж, онгоцонд нь ч хянагч инженер хамтявах учиртай юм билээ. Харамсалтай нь, тус албаныхан ньүүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс онгоцонд дутагдалгарч. Тодруулбал, ШХАБ-ын хуралд оролцохоорУзбекистаны Самарканд хотод очсон МИАТ-ийн “Боинг” агаарын хөлгийн нэг мотороос масло гоожиж байж. Үүнийгнь Узбекистаны нисэх буудлын газрын үйлчилгээнийалбаныхан нь мэдэж, манай Төрийн тэргүүний аюулгүйбайдлыг хангах үүднээс МИАТ-ийн агаарын хөлгийгнислэгт гаргахаас татгалзсан гэнэ. Айлчлалын багт багтсанхүмүүст ч учир байдлыг танилцуулж, тус улсын талынханбагагүй мөнгө авч МИАТ-ийн агаарын хөлөгт засвар, үйлчилгээ үзүүлээд нисэх зөвшөөрөл олгожээ. ШХАБ-ынуулзалт энэ сарын 15-16-нд дээрх хотод болоход манайТөрийн тэргүүнтэй хамт Зам, тээврийн хөгжлийн сайдС.Бямбацогт ч оролцсон. Уулзалт дуусаж бусад орныудирдагч нар нисэж байхад манай Ерөнхийлөгчийн суужявсан үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ-ийн “Боинг 737” техникийн дутагдалтай хэмээн товлосон цагтаа хөөрөлгүйторойж хоцорсонд ИНЕГ-ынхны ажлаа зохих ёсоор хийжчаддаггүй явдал нөлөөлсөн гэхэд болно. Тиймээс Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт та өнөөдөр иргэнийнисэхийн салбарынхантай уулзахдаа хариуцлагагүй байдлыгтаслан зогсоох, мэргэжлийн бус хүмүүсийг зохих ажилд ньтомилох талаар мэргэшсэн алба хаагчид юу ярьж байгаагсайтар сонсож, дүгнэлт хийж ажиллана биз ээ. МИАТ-ийн “Боинг” онгоцны хөдөлгүүрт дутагдал гарсантохиолдол богино хугацаанд давтагдаж байна. Улаанбаатараас ХБНГУ-ын Франкфурт хотыг чиглэн энэсарын 12-нд ниссэн агаарын хөлгийн нэг хөдөлгүүртдутагдал гарсны улмаас Хөвсгөл аймгийн нутгаас буцанирж, нэлээд хугацаанд агаарт тойрон эргэлдэж байгаад бууж, засварт орсон билээ. Ингэхдээ түлшээ агаарт асгаж тойрчэргэлдсэнийг цахим мэдээллийн хэрэгслүүдэд тухайн үедбичиж байсан. Ийнхүү агаарын хөлгийн хөдөлгүүр ойройрхон доголдож байгааг анхаарахгүй өнгөрч болохгүйсанагдана. Монгол Улсын Засгийн газар буюу ЗТХЯ, түүнийхарьяан дахь Нислэг техникийн осол, зөрчлийг шинжлэншалгах албаа хараат бус байлгаж, мэргэжлийн хүмүүсийгажиллуулахгүй бол агаарын хөлгийн осол, зөрчлийг нуундарагдуулж, дүгнэлтээ хэн нэгэнд ашигтай байдлааргаргасаар эцэстээ хэн ч хариуцлага хүлээхгүй өнгөрсөөрбайх бололтой. Тус алба уг нь Монгол Улсын нутаг дэвсгэртгарсан иргэний агаарын хөлгийн осол, зөрчлийг шинжлэншалгах үүрэгтэй, мэргэжлийн хүмүүс ажиллах ёстойбайгууллага ч дарга нь гэхэд нөгөө л нислэг, хөдөлгөөнийудирдагч байдаг гэлцэх. Эл албаныхан осол, зөрчлийншалтгаан нөхцөлийг бодитоор дүгнэдэг, эсэхийг иргэдтөдийлөн мэдэхгүй өдий хүрч байгаад ч Засгийн газаранхаарах биз ээ. Цаашид бид ИНЕГ, төрийн өмчит МИАТ ХК, “Монголиан эйрвейс” ХХК-д гарсан ч нуун дарагдуулжөнгөрсөн хэд хэдэн ноцтой зөрчлийн талаар мэдээлэх болно. Үргэлжлэл бий.

КАЗАКСТАН УЛСЫН ИРГЭН МОНГОЛЫН ЗУРГААН ИРГЭНД АЛБААР ДОХ ХАЛДААЖЭЭ

Казахстан улсын иргэн монгол иргэдэд албаар ДОХ тараасан хэрэг гарчээ. Тодруулбал: Бүгд Найрамдах Казахстан Улсын иргэн Б нь дархлалын олдмол хомсдолын вирус /ДОХ/ өвчин туссан гэдгээ мэдсээр байж нэр бүхий зургаан иргэнтэй удаа дараа бэлгийн харьцаанд орж зориуд халдаасан гэмт хэрэгт холбогдон, хуулийн байгууллагынхан шалгаж эхэлжээ. Улмаар Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн 15.6 дугаар зүйлийн 3.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Төв аймгийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлснийг шүүх саяхан шийдвэрлэжээ. Шүүхээс тус хэргийг хянан хэлэлцээд Б нь бусдын амь насанд аюул учруулж болзошгүй халдварт өвчин, дархлал хомсдолын вирус халдаах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай байна гэж дүгнэн гурван жил зургаан сарын хугацаагаар хорих ял оногдуулахаар шийдвэрлэсэн байна. Тиймээс иргэд бэлгийн харилцаанд орохдоо хамгаалалт хэрэглэж байх нь юу юунаас чухал гэдгийг энэхүү мэдээллээр сэрэмжлүүлж байна.

АЯЛАЛЫН ВИЗЭЭР БНСУ ЯВАХ ИРГЭДИЙН АНХААРАЛД!!!

БНСУ-ын Засгийн газар зургадугаар сарын 1-нээс Чэжү, Яньян нисэх онгоцны буудлаар гадаадын жуулчдыг визгүй нэвтрүүлэх шийдвэр гарсан. Шууд нислэгээр Яньян олон улсын нисэх онгоцны буудлаар дамжин Вьетнам, Филиппин, Индонез, Монголд тав ба түүнээс дээш жуулчин 15 хоног Сөүл хот хүртэл визгүй зорчиж болно. Энэ шийдвэр ирэх сарын 1-нээс 2023 оны тавдугаар сарын 31-нийг хүртэл үйлчлэхээр болсон нь олон нийтийн сонирхлыг татаж байна. Ийнхүү Солонгос руу визгүй зорчих шийдвэр гарсантай холбоотойгоор монголчууд тус улсыг зорих болоод байна. Тэгвэл ямар шалгуураар хэрхэн хамрагдаж болохыг манай сонин сурвалжиллаа. БНСУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-наас Яньян олон улсын нисэх буудлаар визгүй нэвтрүүлэх, аялал зохион байгуулах сонгон шалгаруулалтыг есдүгээр сарын 16-нд хийжээ. Ингэснээр иргэд шалгаруулалтад тэнцсэн Total Asia LLC, Airman LLC, Chandmani consulting LLC, Airmarket Holiday LLC, PSW LLC, Juulchin LLC, Joy mongolia travel LLC, New juulchin, Let’s travel LLC, IHC LLC компаниар зуучлуулан аялалд хамрагдах боломжтой. Тэгвэл одоогийн байдлаар “Airmarket Holiday” компани анхны шууд нислэгээ ирэх сарын 24-30-нд хийхээр төлөвлөжээ. Тус компани зургаан шөнө, долоон өдрийн аялал зохион байгуулах бэлтгэл хангасан хэмээн хэлж байлаа. Аялагчдад визгүй зорчихын тулд хэд хэдэн шаардлага тавьж байгаа. Гадаад паспорт зургаан сараас дээш ашиглах хүчинтэй хугацаатай байх. Өмнө нь БНСУ-д амьдарч байсан бол хууль бусаар оршин суугаагүй. Оршин сууж байх хугацаандаа цагдаагийн газар бүртгэгдээгүй байх ёстой юм. Эдгээр шаардлагыг хангасан бол дараагийн алхам нь www.airmarket.mn цахим руу орж Яньян-Сөүл анкетыг бөглөх эрх нээгдэнэ. Анкетыг бөглөж дуусаад бүртгүүлэх боломжтой гэсэн “хариу” гарч ирсэн бол холбогдох юм байна. Үүний дараа аяллын өмнө хувь хүн болон аяллын байгууллага хэрхэн хариуцлагатай аялах талаар гэрээ байгуулж гарч болзошгүй эрсдэлээс сэргийлсэн төлбөр байршуулах ёстой. Өөрөөр хэлбэл, санамж бичигт гарч болзошгүй эрсдэлийн төлбөр болох 10 сая төгрөгийг заавал байршуулах юм байна. Хэрэв ямар нэг асуудал үүсвэл эрсдэлийн мөнгийг суутгах талаар гэрээнд тусгажээ. Тухайлбал, БНСУ-ын хорио цээрийн албанаас өгч буй шаардлагын дагуу онгоцноос буугаад ПСР шинжилгээнд хамрагдах ёстой. Шинжилгээний хариу нэг хоногийн дараа гарна. Хэрэв эерэг гарсан тохиолдолд цааш аялалд хамрагдах боломжгүй болох юм. Солонгос улсад долоо хоног тусгаарлалтад ороод дараагийн дах өдрөө шинжилгээ өгч “сөрөг” гарсан бол өөр онгоцоор буцаж ирнэ. Тусгаарлалтад байх хоногийн буудал, хоол, эм, тарианы зардлыг барьцаа мөнгөнөөс гаргана. Энэ талаар “Airmarket Holiday” компанийн гүйцэтгэх захирал Б.Баянжаргал “Монголоос зөвшөөрөөд аялж байтал хилийн ажилтан тухайн иргэнээс аяллын талаар лавлаж дүгнэлт хийнэ. Хэрэв зөрчилтэй гэж үзвэл түр саатуулах өрөөнд төлөвлөсөн онгоц буцах хугацаа хүртэл байлгадаг. Түр саатуулах өрөөний зардал нь өдрөөр бус цагаар тооцогддог. Тиймээс аяллын мэдээллээ сайн авч аялах хэрэгтэй. Ямар ч зөрчилгүй аялаад ирсэн тохиолдолд байршуулсан мөнгөн дүн бүрэн хэмжээгээрээ шилжүүлсэн дансанд орно” гэв. Аялах долоо хоногт өглөө гараад орой буудалдаа ирж болох чөлөөт хоёр өдөртэй. Энэ боломжийг ашиглаж аялахаас гадна гэр бүл, ойр дотны хүмүүстэйгээ уулзах эсвэл эмнэлгийн шугамаар ч ашиглах боломжтой гэнэ. Аяллын үнэ дөрвөн сая 290 мянган төгрөг. Төлбөрт БНСУ-д өгөх ПСР шинжилгээний төлбөр багтах юм. Үүнээс гадна санамж бичиг, УБ-Яньян-УБ онгоцны тийз, дөрвөн одтой зочид буудал, аяллын автобус, орон нутгийн хөтөч, монгол орчуулагч, хоол, үзвэр, үйлчилгээ, аяллын иж бүрэн даатгал орохоор төлөвлөжээ. “Аялах гэж буй иргэд “Монгол Улсын тав буюу түүнээс дээш хүний бүрэлдэхүүнтэй бүлэг жуулчид хамаарна” гээд өөрөөсөө гадна дөрвөн хүн хайгаад ганц, хоёроороо болохгүй гэсэн буруу ойлголттой байгаад байна. Аялахаар шийдсэн л бол ганцаараа байсан ч боломжтой. Бид бүлэг болгоод аялуулна. Цаашид долоо хоног бүрийн бямба гараг бүр аялал хийхээр төлөвлөж байгаа” гэж компанийнхан хэлж байв. Хүмүүсийн дунд 15 хоног визгүй болсон гэхээр Солонгост очиж ажил хийх боломж гарна гэх бодолтой хүмүүс цөөнгүй бий. Тэгвэл энэ виз нь ажиллах бус зөвхөн “БНСУ-ын аялал зуучлалын газар Монгол Улсын аяллын компанитай зөвшилцөн баталсан маршрутын дагуу” зөрчилгүй аялах боломжтой виз юм. Зуучлагч компани хэд хоног аялах төлөвлөгөө гаргасан тэр хугацаагаар аялах боломжтой. Тус улсад 15 хоног байх боломжтой гээд аяллын хугацаагаа дуусгаад дур мэдэн үлдэх гэсэн оролдлого хийвэл “харласан” гэж үзэж хуулийн хариуцлага тооцох юм байна. БНСУ руу визгүй аялах боломжтойг сонссон зарим компани хүмүүсээс төлбөртэй бүртгэл хийх, аяллын урьдчилгаа хийсэн тохиолдолд төлбөр хямдарна гэх байдлаар сурталчилгаа явуулж эхэлснийг анхааруулж байлаа.

АРД ТҮМНЭЭ “ӨЛӨН”-ГӨӨР ОНЦГОЙЛЖ,ТОДОТГОСОН САНГИЙН ЯАМ

Хөдөлмөр нийгмийн хамгаалах яамны сайд Д.Сарангэрэл ард түмнийхээ амьдрал, амжиргааг хөлний ултай зүйрлэж олны дургүйцлийг төрүүлсэн бол Сангийн яамны санхүүжилтээр гаргасан и-баримтын талаарх ухуулга сурталчилгааны видео нь ард түмнээ өлөн, зэлмэнгээр онцлов. Тус ухуулга сурталчилгаанд ӨЛӨН хүмүүс л И Баримт уншуулж сугалаанд азаа үздэг. Тэдгээр өлөн хүмүүсийн наад захын төлөөлөл нь ТҮК-ийн ажилчид юм хэмээн Сангийн яамнаас зарлалаа! Сангийн яам нь өөрсдийн хэрэгжүүлж буй ажилд идэвхитэй оролцож буй ард түмнээ санаатай ч юм уу, санамсаргүй ч юм уу ӨЛӨН хэмээн онцолсон нь иргэдийн зэвүүцлийг төрүүлээд байна. Засгийн газар, Сангийн яам нь энгийн ард иргэд, татвар төлөгчдийнхөө өмсөх хувцас, идэх хоол, хэрэглэх бараа бүтээгдхүүнээс 10 хувийн татвар авч, шимэгч празит мэт төсвөө бүрдүүлдэг байж, ингэж аашлах эрхгүй юмсан. Татварын мөнгөн дээр дөрөөлж, төрөөс төрсөн тэрбумтнуудыг “үйлдвэрлэж” буй Засгийн газар, Сангийн яамныхан өөрсөддөө дүгнэлтээ хий. Ард түмнээ өлөн зэлмэнгээр онцгойлж, тодотгосон Сангийн яамныхан “улны айл” нэр томъёог гаргаж ирсэн Д.Сарангэрэл сайдаас ялгарах зүйл алга. Түүнчлэн, реклам сурталчилгаагаар хүний эрхийг байнга хөндөж зөрчдөг хошин шогийн алиалагчид та бүхэн хэзээ тохижилтынхныг доромжлохоо болих юм бээ? ТҮК-ийн ажилчид бол урлагийнхан шиг хэн нэгэн улс төрийн улыг долоож явдаггүй. Тэд улс нийслэлийнхээ цэвэр цэмцгэрт анхаардаг, ажил хөдөлмөрийнхөө хүчээр өнөөгийн амьдралаа босгож яваа ЖИНХЭНЭ БААТАР-ууд шүү, хошин шогийн алиалагчдаа!!!

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ТӨСӨВ САНХҮҮГЭЭС 10 ГАРУЙ ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АЛДАА ЗӨРЧИЛ ИЛЭРЧЭЭ

МАН-ын боловсон хүчин Н.Батсүмбэрэлээр удирдуулсан нийслэлийн томоохон дүүргийн төсөв санхүү, тайлан балансыг шалгахад нийтдээ 10 гаруй тэрбум төгрөгийн алдаа зөрчил илэрчээ. Шалгалтанд хамрагдсан харьяа байгууллагуудыг дүүргийн ЗДТГ, ИТХ хоёр нь олон үзүүлэлтээр “тэргүүлсэн” байх юм. Зөвхөн Засгийн газрын 2021 оны төсвийн хэмнэлтийн 43-р тогтоолын хэрэгжилтийг шалгахад л ЗДТГ-аас 125 сая төгрөгийн зөрчил илэрчээ.Н.Батсүмбэрэлийн “штаб” болсон энэ газраас нийтдээ 545 сая төгрөг буюу хагас тэрбумын алдаа, зөрчил илэрсэн бол ИТХ нь 108 сая төгрөгөөр араас нэхэж орж иржээ.Энэхүү олон зуун сая төгрөгийн алдаа илэрдэггүй нь шилэн дансны мэдээлэлдээ оруулдаггүй байсаных гэнэ. Бас л нөгөө ЗДТГ хөрөнгө оруулалтын зардлын 1,9 тэрбум төгрөгийн мэдээллийг ил тод оруулаагүй явсаар иржээ. Ил тод оруулахаас ичмээр зүйл ч зөндөө илэрсэн. Үүний нэг жишээ нь амралтын газрыг давхардуулан байгуулж 300 гаруй сая төгрөгийн үрэлгэн зарцуулжээ. Тус дүүрэг нь 605 сая төгрөгийн хөрөнгөтэй ахмадын амралтын газартай ч тэр нь нэг ч удаа орлого олоогүй. Гэтэл дүүргийн удирдлага ижил үйл ажиллагаа явуулдаг “Хоймор хайрхан” амралтын сувилалын газрыг ОНӨААТҮГ-аар нэмж байгуулан өнгөрсөн онд 70 сая төгрөгийн хөрөнгө оруулж, 238 сая төгрөгөөр санхүүжүүлсэн байна.

СХД-ИЙН ИРГЭДИЙГ ТӨЛӨӨЛЖ АЖИЛЛАХААР СОНГОГДДОГ Ч , СУРГАЛТАНД СУУЖ ТӨСӨВӨӨС ТӨЛСӨӨР ТӨЛӨӨЛЛИЙН ХУГАЦААГАА ӨНГӨРӨӨДӨГ ТӨЛӨӨЛӨГЧИД ...

СХД-ийн ИТХ-ын сургалт дуусашгүй нь. Өмнө нь 16 сая төгрөг зарцуулан байж тансаг амралтанд “Иргэдийн хурлын үйл ажиллагаанд иргэдийн оролцоог хангахад анхаарах зарим асуудлууд” сэдэвт “маш чухал” хэлэлцүүлэг сургалт зохион байгуулсан удаатай. Энэ сургалтын дараа иргэдийн оролцоо хэрхэн нэмэгдэж сайжирсаныг дарга Б.Хуягбаатар л мэдэх байх. Тэгвэл тэрээр сонгуульт хугацаа талдаа орж байхад төлөөлөгчид нь одоо болтол багаар ажиллаж чадахгүй байгааг соргогоор олж харжээ. Ингээд ахин 13 сая төгрөг үрэн байж “Багаар ажиллах, харилцан суралцах арга барил зүй” сэдэвт чиглүүлэх гэх мэт нижгээд сургалт явуулсан байна. Өмнө нь шуудайд хийсэн үхрийн эвэр шиг байсан төлөөлөгчид сургалтын дараа хэл амаа олж багаар ажиллах чадвартай болсон эсэхийг бас л Б.Хуягбаатар хэлж чадах байх. Мөн харилцан бие биенээсээ суралцаж эхэлсэн бололтой. Энэ дүүргийн ИТХ-ын өнгөрсөн хоёр жилийн баялаг түүхээс харахад төлөөлөгчид нь суралцсаар чадавхижсаар л иржээ. Төлөөлөгч болонгуутаа л маш их зүйл сурах мэдэх ёстойгоо гэнэт ухаардаг бололтой.Үүнийг нь Б.Хуягбаатар нарын дарга олж харан “ИТХ-ын төлөөлөгчдийг чадавхижуулах арга хэмжээний зардал” гэдэг их мөнгөтэй уутнаас зардлыг нь гаргадаг. Төсөв батлахдаа ч энэ уутандаа их хөрөнгө хувиарлахаа мартдаггүй. ИТХ-ын төлөлөгчдийн дунд сонгогдохоосоо өмнө нь өөрийгөө хөгжүүлж сурж мэдсэн хүн байдаггүй тул ийнхүү сурсаар чадавхижсаар дөрвөн жилээ бардаг. Даан ч татвар төлөгчдийн мөнгөөр сурч мэдсэн зүйлээ сонгинохайрханчуудын төлөө гаргах гэсээр байтал дараагийн сонгууль даанч ойртоод ирж буй юм...

1 ... 164 165 166 167 168 169 170 171 172 ... 328