ГУРВАН НАСТАЙ ХҮҮГ ХОЙД ЭЦЭГ НЬ ЗОДОЖ, УХААНГҮЙ БАЙДАЛТАЙ ЭМНЭЛЭГТ ХҮРГЭЭД ЗУГТЖЭЭ

Цагдаагийн байгууллагад 2023 оны 03 дугаар сарын 08-ны өдөр ГССҮТ-өөс “Гэмтлийн эмнэлэгт бага насны хүүхэд биедээ ил харагдах гэмтэлтэй, ухаангүй байдалтай ирсэн” гэх мэдээлэл ирүүлсний дагуу шалгалтын ажиллагааг явуулж ажиллаж байна.

Шалгалтын явцад 3 настай, эрэгтэй Б-г төрсөн эх Л, түүний хамтран амьдаргч Э нар эмнэлгийн байгууллагад хүргэсэн бөгөөд Л-ийн хамтран амьдрагч 34 настай, эрэгтэй Э нь эмнэлэгийн байгууллагад хүргэсний дараагаар зугтаасан байна. Э нь 3-6 насны хүүхдүүдийг гэртээ харж үлдэхдээ 3 настай, эрэгтэй Б-г зодсон байж болзошгүй нөхцөл байдал урьдчилсан байдлаар тогтоогдсон бөгөөд цагдаагийн байгууллагаас шуурхай эрэн сурвалжлах ажиллагааг явуулж холбогдогч Э-г баривчлан мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна.

Хохирогч хүүгийн биеийн байдал хүнд, одоогоор ухаангүй эмнэлгийн байгууллагад эмчлэгдэж байна.

 

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.