НЭГҮҮН МЭДЭЭ
МОНГОЛ БӨХЧҮҮДИЙГ ЯПОНД АВААЧИЖ ЗОДОЛДУУЛДАГ Д.СЭРЖБҮДЭЭГИЙН НУУЦ БИЗНЕСИЙГ ЦЭГЦЛЭХ ЦАГ БОЛСОН ЮМ БИШ ҮҮ?

Жирийн л нэг тээврийн жолоочоос баян тансаг амьдралыг босгож, “том” яваа хүн бол манлай заан Донровын Долгорсүрэн гэхэд хэн ч үгүйсгэхгүй. Түүний гэргий Д.Пүрэвбадам нь Архангай аймгийн Өлзийт сумын харьяат. “Улаан хүзүүт” Х.Дэлэг арслангийн охин нь. Тиймдээ ч төрүүлсэн үр хүүхдүүд нь бөх болцгоодог биз. Хамгийн том хүү Д.Сугаррагчаа нь залуудаа шаггүй барилдаж явсан нэгэн бол удаах хүү нь Монгол Улсын аварга Д.Сумъяабазар хоёр дахиа төрийн түшээ, өдгөө хотын засаг ноён болсон зайтай эр. Аавынхаа аваагүй цолыг авсан эгэлгүй хүчтэн. Түүний дараах нь Улсын начин Д.Сэржбүдээ. АСА группын захирлын албан тушаалыг хашиж, ах дүүсийнхээ бизнесийг ахиулж яваа бизнесмэн. Харин отгон хүү нь монгол түмний бахархал болсон Их аварга Д.Дагвадорж. Бохир бизнест хуруу дүрэхгүй бурханаас заяасан эр бяраараа хэнээс ч дутахгүй сайхан амьдрах л улсууд. Гэвч мөнгө чөтгөрийг хүртэл захирдаг юм хойно Д.Долгорсүрэн зааны хүүхдүүд цустай бизнест дурлах болсонд монгол түмэн харамсана. Хэдэн жилийн өмнө заан Д.Долгорсүрэн их хэмжээний хуш модны самар нууцаар хил давуулахаар оролдож яваад эрүүгийн хэрэгт хэсэгтээ л холбогдон бөөн дуулиан тариад авсан. Гаалийн бүрдүүлэлтийг нь ургамлын үр хэмээн хуурамчаар бүртгүүлсэн, “Арвин Тайхар” компанийн нэр дээрх гурван камаз дүүрэн самар тухайн үеийн ханшаар 120 саяар үнэлэгдэж байж. Гэхдээ хил давсан тохиолдолд энэ ханш тав дахин өсч 600 сая төгрөг болох байсан гэдэг. “Арвин Тайхар” компанийн Б.Туул гэгч эмэгтэйг мөрдөн шалгахад хэрэг хамаараа Д.Долгорсүрэн зааныг илчилсэн байдаг. Ахмад буурлын маань дээрх үйлдэл ЭХ-ийн 175-р зүйл ангийг зөрчсөн бөгөөд тус зүйл ангийн 3-т заасны дагуу улсын хилээр онц их хэмжээний хориотой бараа гаргавал 5-8 жилийн хорих ялаар шийтгэх авч өнөө хэр таг чиг яваа. Анх 2005 онд нохой зодооны тэмцээнийг аварга Д.Сумъяабазар Монголд зохиож тус тэмцээнд начин Д.Одхүү түрүүлсэн юмдаг. Бөхийн хорхойтнууд “Бөхчүүдийг цус нөжтэй нь хольж, дэвжээ бузарласан хүн” хэмээн Д.Сумъяабазарт таагүй ханддаг. Үүнээс болоод өсөх ирээдүйтэй начин Д.Одхүүгийн амьд­рал уруудаж, хоёр дахь удаагаа танхайрсан хэр­гээр шоронгийн хаалга татсан. Хэдэн бөхчүүдийг нүдэлдүүлж цус нөжтэй нь хутгалдуулаад дундаас нь ашиг олох нь тийм ч шударга зөв, бизнес биш л баймаар. Гурван жилийн өмнө Улсын циркийг АСА групп хувьчилж авсан маргаан нь өнөөг хүртэл шийдэгдээгүй. Гэр бүлийнхэндээ нэгэн хийдийн хамба ламаар гурван өдөр ном уншуулчихаад Д.Сэржбүдээ 5 мянган төгрөг сарвайсан гэх. Өвөрхангайн нутгийн зөвлөлийнхөн заан Д.Долгорсүрэнгээс бага хэмжээний мөнгө гуйхад “Тэтгэврийн хөгшин надад юуны мөнгө байх вэ” гээд л тэдний гэр бүлийн талаар таагүй мэдээ хөврөх болсон. Асашёорюү их аваргын талаар бичээд ч нэмэргүй биз. Хүн хутгалсан, сэтгүүлч зодсон, танхайрсан хэргүүд нь цаг агаарын мэдээ шиг байнга л сонсогдож явдаг. Улсын Циркийг идчихэн шуналтай эр. Монголын ”Хөх чоно” буюу Д.Сэржбүдээ АНУ-ын Тим Ховардыг илүүрхэж ялснаас хойш ахиж нударга зөрүүлсэнгүй. Гэхдээ тэрбээр монголын залуу бөхчүүд, аймгийн цолтнуудыг Япон руу зөөж аваачин зартай боксёруудтай зодолдуулдаг, амьд мышок болгодог нууц бизнесээ хийсээр явна. Аймгийн цолонд хүрч цааш улсын наадамд ид хаваа үзүүлэх өсөх ирээдүйтэй бөхчүүд Д.Сэржбүдээгийн уран үгэнд хууртан япончуудад хэмхэртлээ нүдүүлж багахан хөлс атгадаг ийм нэгэн нууц бизнес өнөөдрийг хүртэл үргэлжилсээр байна. Уг нь мэргэжлийн боксёруудын рингэн дээр бусдад зодуулан тарчилж хэвтэх ямар гутамшигтай байдгийг хотын засаг дарга Д.Сумъяабазар бие сэтгэл, эрүүл мэндээрээ хохирон амссан даа. Тэрбээр 2012 оны хавар Америкийн номер нэг зодоонч Боб Сапптай зодолдож, хөлөө гэмтээгээд рингэн дээрээс хүнээр түшүүлэн орилж бахиран бууж байсан удаатай. Тэгтэл заан Долгорсүрэнгийн хөвгүүд бусдыг хооронд нь нүдэлдүүлж түүний дундаас ашиг унагах нь тийм сайхан ажил мөн үү? Амтай болгон нь л “Нэгт монгол хүн байж. Хоёрт тэд юу дутлаа гэж ийм муухай бохир бизнес хийдэг байна даа?” гэцгээн харуусан сууна. Ойворгон хүүхэд залуусыг ах дүү нар цуглуулан зодоон нүдээнд баахан дасгалжуулж байг­аад бөгсөн дээр нь бүлээн жинтүү тавин Арлын Японд аваачин амьд мышок болгож, баячуудын зугааг гаргадаг болжээ. Д.Сумъяабазар нарын үүсгэн байгуулсан кикбоксын “Хүчтэн 19-68” клуб нууцаар үйл ажиллагаа явуулж байсан аж. Тэнд нь дандаа л аймгийн цолтой бөхчүүд, том биетэй мангардуу хүүхэд залуус өдөржин цус нөжөө асгартал нүдэлдэж байх. Тус клубт холимог тулааны ОУХМ Ж.Нарантунгалаг нэг хэсэг багш, дасгалжуулагч хийж байгаад өөрийн саналаар ажлаасаа гарсан юмсанж. Түүний дасгалжуулагчийн ажлаа өгсөн нь арга ч байж үү дээ, Хэдэн сайхан залуусыг кикбоксоор бэлдээд тамирчны суурийг нь бэлдэж байтал замаас нь Д.Сэржбүдээ заримыг нь аваад явчихдаг. Японд очиж, мэргэжлийн зодоончдод навс нүдүүлээд элий балай болсон амьтан эх орондоо эргэж ирэхийг харсан хэний ч сэтгэл зүрх шархирна. Уг нь бийлэгжүү баячууд маань чөлөөт цагаараа казинодож, ужид цэнгэлд мансуурч, гольф тоглож, хурдан морь уяж зарим нь зөв сэтгэлтэй нь бусдад хүмүүнлэгийн тусламж үзүүлэн явдагсан. Цус үзсэн бөх цаашид сайн барилддаггүй гэдэг нь үнэн. Гэхдээ зах зээлийн хямралтай энэ цаг дор аймаг, цэргийн цолтой бөхчүүд японы мэргэжлийн зодоонч эрчүүдэд толгой тархи руугаа ямба нүдүүлээд хэдэн доллар атгаж яваа нь өрөвдмөөр. /Үргэлжлэл бий/ эх сурвалж:Horiotoi.mn

ХИЛИЙН АВТОЗАМЫН БООМТУУД АЖИЛЛАЖ ЭХЭЛЛЭЭ

Монгол Улс өмнөд хэсгээрээ БНХАУ-тай, хойд хэсгээрээ ОХУ-тай хиллэдэг бөгөөд баярын өдрүүдэд хэлэлцээрт заасны дагуу боомтуудаа түр хаадаг. Энэ дагуу өнөөдрөөс /2023.02.24/ авто замын хилийн боомтууд ажиллаж эхэллээ. Тодруулбал, Замын-Үүд, Гашуун сухайт, Шивээхүрэн, Бургастай, Бичигт, Ханги, Булган, Хавирга зэрэг боомтууд ажиллаж эхлээд байгаа юм. Авто замын хилийн боомтууд хэвийн ажиллаж эхэлснээр өмнөд хөршийг зорьдог нүүрсний экспорт ч эхлээд байна. Сануулахад, сар шинийн баярын өдрүүдэд олон улсын нислэг, төмөр замын ачаа тээвэр, олон улсын галт тэрэг зэрэг нь хэвийн ажилласан юм.

МОНГОЛ УЛС, УКРАИН УЛСЫН ТӨРИЙН ТЭРГҮҮН НАР УТСААР ЯРИЛАА

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Украин Улсын Ерөнхийлөгч В.О.Зеленскийтэй түүний хүсэлтийн дагуу 2023 оны 2 дугаар сарын 21-ний өдөр утсаар ярив. Украин Улсын Ерөнхийлөгч В.О.Зеленский Монголын ард түмэнд Цагаан сарын баярын мэндчилгээ дэвшүүлж, хүнд цаг үед Монгол Улс Украин Улсад хүмүүнлэгийн тусламж үзүүлсэнд талархал илэрхийлж, хоёр талын харилцаанд сэтгэл хангалуун байгаагаа онцлов. Тэрбээр Монгол оронд амьдарч байсан хүүхэд ахуй насаа дурсав. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх хүнд цаг үед цаг зав гарган утсаар ярьж, Монголын ард түмэнд Сар шинийн мэндчилгээ дэвшүүлсэнд талархал илэрхийлэв. Тэрбээр мөн Украин Улс дахь нөхцөл байдалд сэтгэл санаа зовж байгаагаа илэрхийлж, олон улсын хамтын нийгэмлэг дипломат үйл ажиллагааг эрчимжүүлж, яриа хэлэлцээ, энхийн замаар асуудлыг шийдвэрлэх нь хамгийн зөв хувилбар болохыг онцлон дурдав. Мөн Монгол Улс хоёр хөрш болон гуравдагч хөрш орнуудтай харилцаа, хамтын ажиллагаагаа тэнцвэртэй хөгжүүлэхийг зорьдог бөгөөд энхийг эрхэмлэсэн, нээлттэй, бие даасан, олон тулгуурт гадаад бодлогыг тууштай хэрэгжүүлж байгаагаа тэмдэглэв. Хоёр тал уламжлалт найрсаг харилцаагаа өндрөөр үнэлж, хамтын ажиллагааны зарим асуудлаар санал солилцон, НҮБ болон олон улсын бусад байгууллагын хүрээн дэх хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэхийг эрмэлзэж буйгаа нотлов.

ЗУКЕРБЕРГ ФЭЙСБҮҮК, ИНСТАГРАМЫН БАТАЛГААЖУУЛАХ ЦЭНХЭР ТЭМДЭГЛЭГЭЭГ ТӨЛБӨРТЭЙ БОЛГОХОО МЭДЭГДЛЭЭ

Мета компанийн захирал Марк Зукерберг Фэйсбүүк, Инстаграмын хэрэглэгчдэд зориулсан төлбөртэй баталгаажуулах үйлчилгээ болох Meta Verified үйлчилгээг нэвтрүүлж, хэрэглэгчийн нэрийн хажууд байрладаг цэнхэр тэмдэглэгээг төлбөртэй болгох гэж буйгаа зарласан байна. Энэ нь хэрэглэгчид хакердуулахаас хамгаалагдах нэмэлт хамгаалалт болно гэж Зукерберг хэлэв. Тэрээр "Энэ үйлчилгээ нь манай үйлчилгээний аюулгүй байдлыг сайжруулах зорилготой" гэжээ. Эхний ээлжид Австрали, Шинэ Зеландад туршиж үзэх бөгөөд цаашид бусад улс орнуудад тус үйлчилгээгээ нэвтрүүлэх юм байна. Meta Verified үйлчилгээг вэб сайтаас худалдаж авбал АНУ-д 11.99 доллар, iOS аппликейшнээр15 долларын үнэтэй байх аж. Үйлчилгээг авахын тулд 18-аас дээш насны хэрэглэгчид албан ёсны үнэмлэхээрээ баталгаажуулах ёстой бөгөөд дэлгэрэнгүй мэдээлэл нь хэрэглэгчийн мэдээлэлтэй тохирч байх ёстой гэнэ. Мөн баталгаажуулалт хийсний дараа хэрэглэгчийн нэр, төрсөн огноо, зургийг өөрчлөх боломжгүй болно гэжээ. Эх сурвалж: ВВС

ӨНӨӨДӨР ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН УЛСЫН ДУГААРЫН ХЯЗГААРЛАЛТ ҮЙЛЧИЛНЭ

"Өнөөдөр/2023.02.20/ тээврийн хэрэгслийн улсын дугаарын хязгаарлалт үйлчилнэ, 1, 6-аар төгссөн машинууд хөдөлгөөнд оролцохгүй" хэмээн ТЦА-наас мэдээллээ. Шинийн 1-нээс буюу маргаашаас эхлэн Баасан гараг хүртэл дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй. Замын хөдөлгөөний төвөөс дугаарын хязгаарлалттай өдөр хөдөлгөөнд оролцсон тээврийн хэрэгслийг хяналтын камераар илрүүлэн хариуцлага тооцож байгаа аж. Сар шинийн баярын өдрүүдэд цагдаагийн байгууллага нийт аймаг, нутаг дэвсгэрийн бие бүрэлдэхүүнийг хамруулан замын хөдөлгөөний зохицуулалтыг уртасгасан цагаар хийнэ.

БАЯРЫН ӨДРҮҮДЭД ЗАХ, ХУДАЛДААНЫ ТӨВҮҮДИЙН АЖИЛЛАХ ХУВААРЬ

Сар шинийн баяраар зах худалдааны төвүүд хоёрдугаар сарын 21-нээс амрах хуваарьтай байна. Барс, Алтжин бөмбөгөр, Мишээл экспо худалдааны төв хоёрдугаар сарын 24-нийг хүртэл амрах бол Нарантуул ОУХТ гуравдугаар сарын 1-ээс ажиллана. Сүлжээ дэлгүүрүүдийн хувьд Номин бүх салбар, Имарт, Миний дэлгүүр, Улаанбаатар их дэлгүүр дэх Сансар супермаркет хоёрдугаар сарын 21-нд амарна.

БУРХАН, ШАШНЫ ДУРСГАЛЫГ ХУУЛЬ БУСААР МАЛТЛАГА ХИЙН ОЛЖ, ХУДАЛДАХЫГ ЗАВДЖЭЭ

Прокурорын байгууллага өнгөрсөн долоо хоногт буюу 2023 оны 2 дугаар сарын 13-наас 17-ны өдрүүдэд хэрэг бүртгэлтийн 30.210, мөрдөн байцаалтын 3037 хэрэгт хяналт тавьж ажиллав. Үүнээс нийт 250 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж шийдвэрлэлээ. Яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн хэргээс дурдвал: Нийслэлийн прокурорын газраас Холбооны Бүгд Найрамдах Нигери Улсын иргэн А нь Тайландын Вант улсаас мансууруулах, сэтгэцэд нөлөөт 257.9 грамм бодисыг Олон улсын шуудан илгээмжээр Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн, худалдаалах зорилгоор хууль бусаар биедээ хадгалсан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 18.5 дугаар зүйлийн 3, 20.7 дугаар зүйлийн 1, 2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд, Монгол Улсын иргэн Б нь Монгол Улсын хилээр нэвтрэх зөвшөөрөл, албан бичгийг бүртгэлт хамруулалгүйгээр Сэлэнгэ аймгийн Алтанбулаг авто замын шалган нэвтрүүлэх боомтоор Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтэрсэн гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 19.14 дүгээр зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Сэлэнгэ аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд, Монгол Улсын иргэн Э, Ц, А, Г, Л нар нь эртний хийд туурийн байршлыг тогтоон Сэлэнгэ аймгийн Мандал, Баянгол сум, Архангай аймгийн Хотонт сумдад хууль бусаар археологийн малтлага хийж Монгол Улсын XIX-XX зууны үед хамаарах бурхны шашны эдлэл хэрэглэл, өв соёлыг илэрхийлэх түүхэн дурсгал бүхий 113 ширхэг Соёлын биет өв хэрэглэгдэхүүнийг олж авсан, хадгалсан, Мөн Монгол Улсын нутагт орших булш, бунхнаас илэрч олдсон байх боломжтой НТӨ II мянган жилээс НТ XV зуунд хамаарахуйц түүх, археологийн олдворуудыг Англи улсаас дуудлага худалдаагаар авсан гэж баримтыг хуурамчаар үйлдэж, худалдан борлуулахаар завдсан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 25.5 дугаар зүйлийн 5, 23.2 дугаар зүйлийн 1, 25.4 дүгээр зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд тус тус шилжүүлсэн байна. Эх сурвалж: УЕПГ

УВЕРТЮРА ХАМТЛАГИЙН ДУУЧИН Ж.ГАНБААТАР: ХҮҮГИЙН МИНЬ ЭМЧИЛГЭЭНИЙ ЗАРДАЛД 80-150 МЯНГА ОРЧИМ ДОЛЛАР ШААРДЛАГАТАЙ БАЙНА

Увертюра хамтлагийн дуучин Ж.Ганбаатрын хүү Очир-Эрдэнийн хорт хавдар дахин үсэрхийлсэн тул БНТУ-д эмчлүүлж банйа. Тиймээс хүүд туслах хандивын аяныг өрнүүлж эхэлжээ. Дуучин Ж.Ганбаатар "2021 оны нэгдүгээр сарын 05-нд оношлогдсон. Түүнээс өмнө сар гаруйн хугацанад өвдөж эхэлсэн. Эх нялхасын цусны тасагт хэвтэж байгаад 2021 оны гуравдугаар сард БНТУ-д ирж эмчлүүлээд өнгөрсөн найман сард буцаж болно гэсэн боловч дахин үсэрхийлсэн гэж оношлогдсо. Тэгээд яаралтай БНТУ-д ирсэн. Нэг курс химийн эмчилгээ нь сар гаруйн хугацаанд үргэлжилдэг. эхний эмчилгээ дуусаад дараагийн курс эмчилгээндээ орох гэж банйа. Дөрвөн курс эмчилгээ болон чөмөг солих хагалгаа нийлээд 85-100 мянга орчим ам.доллар болж байна. Ард түмнийхээ ачаар 20 орчим хувь нь цугалж байна. энэ ташрамд сайхан сэтгэлт Монголынхоо ард түмэнд баярлалаа гэж хэлье" гэлээ. Очир-Эрдэнэ хүүд туслах хандивын данс 5300660607 Хаан банк. Ж.Ганбаатар.

ЭМД-ЫН САНД ХОХИРОЛ УЧРУУЛСАН БАЙЖ БОЛЗОШГҮЙ ЭМИЙН САНГУУДЫН ГЭРЭЭГ ТҮР ХУГАЦААГААР ТҮДГЭЛЗҮҮЛЛЭЭ

ЭМДЕГ-аас Сэлэнгэ аймаг дахь гэрээт эмийн сангуудын хөнгөлөлттэй эм олгож буй үйл ажиллагаанд 1 дүгээр сарын 25-29-ний өдрүүдэд хяналт шалгалт хийлээ. Шалгалтаар тус сумын Гавшгай, Жаргалан, Яггүг эмийн сангууд нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж, харьяаллын бус эмч нараар иргэдийн зовиур, насанд тохироогүй өндөр үнэтэй эмийг зохиомол оношоор бичүүлэн олгож, ЭМДҮЗ-ийн тогтоолоор батлагдсан эмийн жагсаалтад байхгүй эмийг орлуулан өгдөг, бар кодыг цахим системд гараар сольж оруулсан зэрэг зөрчлийг илрүүллээ. Тодруулбал, Орхон аймгийн БОЭТ-ийн эмч Х.Э нь Жаргалан нэр дурдагдсан эмийн сангийн ажилтнууд болон хамаарал бүхий этгээдүүдэд өндөр үнэтэй эмийг олон удаагийн давтамжтай бичсэн эмийн жорыг 3 минутын дотор олгосон, Улаанбаатар, Дорноговь, Завхан, Говь-Алтай, Орхон аймагт жор бичүүлээд 3 минутаас хэдхэн цагийн дараа Сайхан сумын эмийн сангуудаас эм тогтмол авсан, Орхон, Дархан-Уул аймагт бичүүлсэн жорыг Сайхан сумын эмийн сангаас тогтмол авдаг, нэг даатгуулагч 4 нэр төрлийн 2246 ширхэг эмийг 10 сарын турш уусан нь өдөрт 7-8 ширхэг эмийг тогтмол уусан зэрэг ноцтой зөрчлүүдийг илрүүлээд байна. Улмаар зөрчил гаргасан нэр бүхий эмч нарын цахим жор бичих эрхийг хасаж, Гавшгай, Жаргалан, Яггүг эмийн сангуудын даатгалын гэрээг түдгэлзүүлэн, хууль хяналтын байгууллагад шилжүүллээ. Мөн дээрх эмийн сангийн 2022 оны эмийн орлогын баримттай даатгалын сангаас олгосон эмийн тоо ширхгийг тус бүрээр тулган шалгаж, санд учруулсан хохирлын хэмжээг эцэслэн тогтоохоор ажиллаж байна.

ТӨВ ТАЛБАЙД ТУРК, СИРИЙН АРД ТҮМЭНД ТУСЛАХ АЯН ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

Сүхбаатарын талбайд Турк улсад туслах тусламжийн аян үргэлжилж байна.Нийслэлийн удирдлагуудын зүгээс холбогдох зөвшөөрлийг олгож, өнөөдрийн байдлаар талбай дээр 16 гэр бариад байгаа бөгөөд цаашид 100 гэр болгохоор төлөвлөжээ. Тусламжийн барааг МИАТ ТӨХК тээвэрлэж байгаа.Одоогийн байдлаар хүчтэй газар хөдлөлтийн улмаас Турк, Сири улсуудад амиа алдсан хүний тоо 33,000-д хүрээд байна.

1 ... 113 114 115 116 117 118 119 120 121 ... 317