ДУЛААНЫ ШУГАМЫН ХУДАГТ 30-35 НАСНЫ ЭРЭГТЭЙ УНАЖ НАС БАРСАН БАЙЖЭЭ

Нийслэлийн Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх дулааны шугамын худгаас цогцос гаргахад тусламж хэрэгтэй байна гэсэн дуудлагыг тавдугаар сарын 10-ны 21:50 цагт ОБЕГ-т ирүүлжээ. Дуудлагын дагуу Нийслэлийн Аврах ангийн алба хаагчдыг очиход 1.5х2 метрийн хэмжээтэй, 3 метрийн гүн дулааны шугамын худагт нэр, хаяг тодорхойгүй 30-35 орчим насны эрэгтэй хүн унаж нас барсан байжээ.

Аврагчид цогцсыг гарган Баянгол дүүргийн Цагдаагийн Хоёрдугаар хэлтэст хүлээлгэн өгсөн байна.

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.