ДУЛААНЫ ШУГАМЫН ХУДГААС НЭР ХАЯГ НЬ ТОДОРХОЙГҮЙ ЭРЭГТЭЙ ХҮНИЙ ЦОГЦОС ОЛДЖЭЭ

Баянзүрх дүүргийн тавдугаар хорооны “Задгай”-д /Кино үйлдвэр/ дулааны шугамын худагт эрэгтэй хүний цогцос байна гэсэн дуудлага өчигдөр 15:57 цагт Онцгой байдлын газарт иржээ.

Уг дуудлагын дагуу нийслэлийн Аврах ангийн алба хаагчид гурав орчим метрийн гүнтэй дулааны шугамын худагт нэр хаяг нь тодорхойгүй эрэгтэй хүний цогцос байсныг гаргаж тус дүүрэг дэх Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгчээ.


Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.